x

Маргаашнаас бүх төрлийн шатахууны үнэ литр тутамд 100 төгрөгөөр буурна

Монгол Улсын сайд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяртай уулзаж цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсов. ЗГХЭГ, УУХҮЯ-аас өгсөн чиглэлийн дагуу АМГТГ-аас нефть импорлогч компаниудтай зөвшилцөн маргаашнаас АИ- 80, АИ-92, дизель түлшний жижиглэнгийн үнийг  литр тутамд  100 төгрөгөөр бууруулахаар болсныг мэдэгдлээ.

Дэлхийн зах зээл дээрхи түүхий тосны үнэ, Монгол Улсад хилээр орж ирж байгаа импортын нефтийн бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас тус тус буурч байгаатай холбогдуулан энэхүү шийдвэрийг гаргасан байна. 2018 оны 12 дугаар сараас эхлэн шатахууны үнийг бууруулах талаар импортлогч компаниудтай зөвшилцөн жижиглэнгийн үнийг шат дараатай бууруулж, өргөн хэрэглээний бензин, түлшний үнийг ийнхүү литр тутамд нийт 250 төгрөгөөр хямдруулаад байна.

Түүнчлэн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар "Эрдэнэс Монгол" ХХК- ийн дэд захирал О.Одбаяр, судлаач Б.Солонгоо нарыг хүлээн авч уулзан Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах ажлын явцын мэдээллийг сонсов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Хэрүүлч өвгөн (66.181.160.112)
    Ёстой зад бууруулах хэрэгтэй, бензиний үнийг шүү. Ард түмнээ шулдаг хэдхэн бензиний бизнесч эрхлэгчдийг МАНАН-гууд өмөөрөх юмаа даа.
    2019 оны 01 сарын 15 | Хариулах
    • Галдан
      Монгол өөрөө бензин үйлдвэрлэх хэрэгтэй
      2019 оны 01 сарын 15
  • Зочин (66.181.160.112)
    Чааваас даа. Ард түмнийхээ эрх ашгийг биш, зөвхөн хэдхэн беинзиний бизнесээ өрөвдөөд 100-хан төгрөг бууруулах гэж дээ. Бүр болдогсон бол 500 төгрөгөөр бууруулсан ч яадаг юм.
    2019 оны 01 сарын 15 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 14 цаг 13 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 14 цаг 16 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 14 цаг 17 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 14 цаг 19 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 14 цаг 22 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 14 цаг 27 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 14 цаг 29 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 14 цаг 31 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 14 цаг 33 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 14 цаг 36 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 15 цаг 18 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 15 цаг 23 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 15 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 15 цаг 28 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 16 цаг 57 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 17 цаг 5 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 17 цаг 8 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 17 цаг 9 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 17 цаг 11 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 17 цаг 13 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top