x

Өсвөр насны хоригдол 9 хүүхдийг хугацаанаас нь өмнө суллалаа

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага”-д хүмүүжиж байсан өсвөр насны хоригдол 9 хүүхдийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн сулласан юм.

Суллагдсан хүүхдүүдийн нэг болох О, түүний аав Б.Жаргалсайхан, эгч Ж.Болор-Од нар шүүхэд хандаж сэтгэгдлээ илэрхийлсэн юм 

Хугацаанаас өмнө суллагдсан өсвөр насны хоригдол О “...Аав минь миний төлөө ямар их нулимс асгаруулсан билээ, аавдаа намайг өсгөж, өдий зэрэгт хүргэсэнд тань баярлалаа” гэсэн юм. 

О-гийн төрсөн эгч Ж.Болор-Од: Бид эцэг эхээс гурвуулаа. Дүүг минь 2 дугаар ангид байхад нь ээж бидэнд хэлэлгүй биднийг орхиод гадаад гараад явсан. Ээжийн ээж болох эмээгийнд дүү минь 8 дугаар анги хүртэл амьдарсан. Аав минь олон сараар  хөдөө ажлаар явчихдаг. Ээж, аав хоёр салаад биднийг өнчрүүлж, орхиж явсанд бид их гомддог. Эцэг, эхийн хайр халамж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бидэнд их үгүйлэгддэг байсан. Миний дүү хүний үгэнд их ордог, сайн хүүхэд байсан. Цаашдаа гэмт хэрэгт уруу татсан хүмүүсээс хол байлгаж, анхаарал халамж тавих тал дээр анхаарна. Одоо би гэр бүлтэй тусдаа амьдардаг ч, дүүгээ өөр дээрээ авна гэв.

О-гийн аав Б.Жаргалсайхан: Хүүхдүүдийн маань ээж намайг хөдөө ажлаар яваад ирэхэд гэр орноо зараад, 3 хүүхдээ орхиод, бидний хэнд ч хэлэлгүй гадаад гараад явсан байсан. Хүү маань эцэг, эхийн хайр халамж дутуу, их зүйл үзэж өссөн дөө. Хүүхдээ буруу хүмүүст уруу татагдаж, шоронд хүртэл оруулж байгаа нь ээж, аав бидний буруу. Одоо би чадлынхаа хэрээр хайрлаж, анхаарал тавьж байгаа. Энэ байдлыг хүү минь ойлгож хорих ангиас зохион байгуулсан “Аавдаа бичих захидал” эссэ бичлэгийн тэмцээнд түрүүлж, уг захидлыг нь би хүлээн авч байсан. Энэ хугацаанд миний хүү олон зүйлийг ойлгож, ухаарч алдаагаа ухамсарлаж гарч ирсэнд туйлын баяртай байна.

Хүнд мөнгө олдоно, үр хүүхэд дахин олдохгүй шүү, үр хүүхдүүддээ хандуулах анхаарлаа битгий сулруулаарай гэж нийт эцэг, эхчүүддээ захих байна. Хүүхдээ хорих ангид ял эдэлж байх хугацаанд хоол ч хоолой руу давахгүй, цаг хугацаа ч явж өгөхгүй, хэцүү байлаа. Хүү минь “хоол хийж сурсан, аливаа юмны эв дүйг олж сурсан, та бүхэн намайг дэмжээд өгөөч, би сайн хүн болмоор байна” гэсэн. Үүн дээр нь бид чадах чинээгээрээ дэмжинэ гэж бодож байна. Биднийг нэг цаг, нэг минутын өмнө ч болсон хамт байх боломж олгож, хүүг минь үлдсэн хугацаанаас нь өмнө суллаж өгсөн шүүгч, прокурор, тус ангийн хамт олонд чинь сэтгэлээсээ баярлаж байна. Шүүхийн байгууллага хүнийг хорьж чаддаг, бас суллаж чаддаг юм байна. Чин сэтгэлээсээ та бүхний ажил хөдөлмөрт сайн сайхан бүхнийг хүсье гэв.  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 14 цаг 14 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 14 цаг 18 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 14 цаг 18 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 14 цаг 21 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 14 цаг 24 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 14 цаг 29 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 14 цаг 31 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 14 цаг 33 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 14 цаг 35 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 14 цаг 38 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 15 цаг 20 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 15 цаг 25 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 15 цаг 28 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 15 цаг 30 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 16 цаг 59 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 17 цаг 7 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 17 цаг 10 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 17 цаг 11 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 17 цаг 13 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 17 цаг 15 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top