x

Өсвөрийн шатарчдын 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Монгол Улсын өсвөрийн шатарчдын 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод эхэллээ. Тэмцээнд Монгол Улсын 21 аймаг болон нийслэлээс шалгарсан 1000 орчим тамирчин оролцож, оюун ухаанаа сорин өрсөлдөж байна.

Тэмцээний оролцогчдод Монгол Улсын Ерөнхий сайд, Монголын шатрын холбоо-ны ерөнхийлөгч Г.Занданшатар илгээлт ирүүлжээ. Тэрбээр илгээлтдээ Дэлхийн шатрын холбоо 2026 оны зорилтоо "Шатрыг боловсролд" хэмээн тодорхойлсныг онцолж, Монгол Улсын Засгийн газар шатрын спортыг мэргэжлийн түвшинд хөгжүүлэхийн зэрэгцээ бүх нийтийн спорт болгох, ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт үе шаттайгаар нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж байгааг дурдсан байна.

Мөн шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн бодлогыг тууштай дэмжиж, тамирчдыг урамшуулах, олон улсын тэмцээн уралдаанд оролцох боломжийг нэмэгдүүлэх, эх орондоо нэр хүндтэй тэмцээн зохион байгуулах, үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнийг өргөжүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж байгааг тэмдэглэжээ.

Ерөнхий сайд илгээлтдээ, шатрын спортоор хичээллэн оюун ухаанаа хөгжүүлж, тив дэлхийн тамирчидтай эн тэнцүү өрсөлдөн амжилт гаргаж буй хүүхэд багачуудыг онцлон сайшааж, тэднийг дэмжиж, сурган чиглүүлж буй эцэг эх, багш дасгалжуулагч нарт талархал илэрхийлсэн байна.

Энэ удаагийн тэмцээнд олон улсын мастер, ФИДЕ-ийн мастер, дэд мастер болон Монгол Улсын дэд мастер зэрэг цолтой 50 гаруй тамирчин оролцож байгаа нь өрсөлдөөн өндөр болохыг илтгэж байна.

Сүүлийн жилүүдэд Монголын хүүхэд, багачууд шатрын спортоор идэвхтэй хичээллэж, олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож байна. Тухайлбал, 2025 онд сурагчдын дэлхийн аваргаас хоёр алтан медаль, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчид тодорсон бол Ази тивийн сурагчдын аварга шалгаруулах тэмцээнээс 14 медаль хүртэж, багийн дүнгээр тэргүүлжээ. Мөн 11 настай хүү шатрын түргэн тоглолтын улсын аварга болсон амжилтыг үзүүлсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн орчинд гарч байна 45 мин Куба улс даяар цахилгаан тасарч, 10 сая хүн гэрэлгүй болжээ 1 цаг 38 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 1 цаг 40 мин Өсвөрийн шатарчдын 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ 1 цаг 41 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 1 цаг 41 мин “Grow with Google Mongolia” хөтөлбөрийн гурав дахь элсэлтийн нээлт боллоо 1 цаг 42 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 1 цаг 43 мин Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна 1 цаг 46 мин Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ 17 цаг 20 мин Дубайн нисэх буудалд дроны дайралт болж, нислэгүүдийг түр зогсоов 17 цаг 22 мин "Улаанбаатар - Хөрөнгө оруулалт" уулзалтаар нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүдийг танилцууллаа 17 цаг 24 мин Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэхээр боллоо 17 цаг 25 мин Япон улс Ормузын хоолой руу цэргийн хөлөг илгээх төлөвлөгөөгүй байна 17 цаг 26 мин 108 хүүхдийн тусламжийн утсанд 1,782 дуудлага иржээ 17 цаг 26 мин Чингэлтэй дүүргийн эмнэлэгт дурангийн аргаар түрүү булчирхай авах мэс заслыг анх удаа хийлээ 17 цаг 27 мин Ж.Лапорта "Барселона" клубийн ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо 19 цаг 32 мин Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүллээ 19 цаг 33 мин Төгрөгийн хадгаламж 4.4 их наяд төгрөгөөр нэмэгджээ 19 цаг 36 мин Прокуророос авлига, хүн амины зэрэг 318 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 19 цаг 40 мин “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна 19 цаг 45 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ... Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна
Top