x

Зочид буудалд мансууруулах бодис хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригджээ

Цагдаагийн байгууллага сүүлийн хоёр сарын хугацаанд интернэт сайт ашиглан Канад, Их Британи, Нидерланд, Герман, АНУ-аас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг захиалан Олон улсын шуудан илгээмж ашиглан хар тамхи, мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлдэг шинэ урсгалыг илрүүлэн холбогдох этгээдүүдийг шалгаж байгаа юм.

Шинэ он гарсанаас хойш дахин энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэн таслан зогсоожээ.

Нидерландын Вант улсаас гэсэн хаяглалтай Олон Улсын шуудан илгээмжээр  иргэн О-д  “Хүний биед хүчтэй үйлчлэл үзүүлж, булчин сулрах, хөлрөх, тавгүйтэл, сэтгэл санааны гүн хямралд орох зэрэг шинж илэрч, тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд шууд үхэлд хүргэх аюултай” мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис ирснийг 2019 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр илрүүлэн таслан зогсоож, дайчлан баривчилжээ.

Иргэн О нь эрэгтэй, 31 настай, Нийслэл хотод оршин суух хаягтай, өмнө нь 2018 онд Зөрчлийн тухай хуулийн 5.1-3 дахь хэсгээр буюу мансуурсан зөрчлөөр шийтгэгдэж байсан этгээд бөгөөд мөн түүний тээврийн хэрэгсэл дотроос мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын төрөлд орох Каннабис 0.5 грамм, хэрэглүүрийн хамт эд мөрийн баримтаар хураагдсан байна.

Мөн 20-22 насны залуучууд зочид буудалд мансууруулах бодис хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригджээ. Тодруулбал, "БЗД-6 хороонд үйл ажиллагаа явуулдаг зочид буудалд хүмүүс өвс татаад байна” гэсэн дуудлага мэдээлэл нэгдүгээр сарын 8-ны 20:30 цагт ирсэн байна. Тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дуудлага мэдээллийг хүлээн авч шуурхай шалгахад зочид буудлын 203 тоот өрөөнд мансуурсан байдалтай байсныг илрүүлэн таслан зогсоожээ.

Хэрэгт холбогдон шалгагдаж байгаа этгээдүүд БЗД-ийн 25 дугаар хороонд оршин суух хаягтай “Н” /эр.20н/, ХУД-ийн 15 дугаар хороонд оршин суух хаягтай “Б” /эр.20н/, СХД-ийн 6 дугаар хороонд оршин суух хаягтай “Х” /эр.22н/ нар мансууруулах төрлийн өвс хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Хэргийн газраас хэрэглэж байсан эд зүйлсийг хураан авч шинжээч томилох ажиллагааг явуулан, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

2018 онд улсын хэмжээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 199 хэрэгт 412 хүн холбогдон шалгагдсан байна. Үүнээс эрэгтэй 337, эмэгтэй 75 ба уг гэмт хэргийг насны байдлаар авч үзвэл 82.5 хувь нь 18-35 насны залуучууд байгаа аж.

Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элрэн баларч буй Л.Оюун-Эрдэнийн цаг хугацаа 1 цаг 41 мин “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүлэв 3 цаг 15 мин Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хамтарсан удирдах хорооны хуралдаан боллоо 3 цаг 40 мин Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлнэ үү! 3 цаг 58 мин П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй 4 цаг 15 мин Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 4 цаг 34 мин ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ 16 цаг 58 мин НҮБ: Тогтвортой хөгжлийг хангах, эрүүл мэндийг дэмжихэд 11.3 сая ам.доллар зарцуулжээ 17 цаг 8 мин ЕБС-ийн сургалтын агуулгад амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг оруулж байна 18 цаг 10 мин Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр 66.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ 18 цаг 28 мин "Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ 18 цаг 28 мин Хотын төвийн зогсоолуудад 47,400 автомашин бүтэн өдрөөр байршдаг 18 цаг 36 мин Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө 18 цаг 48 мин Ойрын хоёр хоногтоо нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 19 цаг 2 мин Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно 19 цаг 5 мин Голомт банк “Их засаг” олон улсын их сургуультай хамтран ажиллана 19 цаг 18 мин Гамшгийн үеийн зарлан мэдээллийн дуут дохиотой дадлага сургуулилалт хийлээ 19 цаг 22 мин Зарлан мэдээллийн дохиогоор дадлага сургуулилалт хийлээ 19 цаг 35 мин Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь 20 цаг 11 мин Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн дохио дуугарна 22 цаг 25 мин
iИх уншсан
Найруулагч П.Лхагвадулам: Сэтгэлээс гардаггүй тийм л мэдрэмж... Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бо... ОРОС дахь АЛЛАГА Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” 10 хүн угаартаж нас барсан хэргийн мөрөөр... Авилгатай тэмцэх биш, тэмцдэг тогтолцоогоо нураасан найман ж... “Улаанбаатар-2024 гэрэл зургийн өдрүүд” нэгдсэн үзэсгэлэн зо... Ж.Бат-Эрдэнэ: Төмөр зам яагаад гацсан үнэнийг одоо хэлье С.Наранцогт: Ураны төсөл зогсоогүй, ажлууд хийгдэж байгаа Ардчилал бол эзлэх ёстой өндөрлөг биш, явах ёстой зам юм Буриад Монголын зарим түүх Олон Улсын Найрамдал цогцолборт Хүүхдийн хөгжлийг дэмжих тан... Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх ... Батсүмбэр сумын 100 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Серик... Эрчим хүчний шилжилт хийх өрхүүдийг сонгон шалгаруулж байна Маргаашнаас баруун, зүүн аймгуудад цасан шуурга шуурна Москвад болсон зэвсэгт халдлагын хариуцлагыг "Исламын улс" б... Японд болсон газар хөдлөлтөөс хүчтэй хөдлөлт манай оронд дөр... Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.Пут... "Крокус сити холл" дахь террор: Баримтууд
Top