x

Төрийн албан хаагчийн тэтгэмжийн дээд хэмжээг тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан төрийн албан хаагчтай холбоотой журмуудын төслийг хэлэлцэн баталлаа. Төрийн албан хаагчид мөнгөн болон материаллаг хэлбэрээр шагнал, мөнгөн урамшуулал олгоно. Тухайлбал эд зүйл болон үнэ бүхий зүйл дурсгах, Монгол Улсын цол, төрийн дээд одон, медаль, Засгийн газар болон төрийн байгууллагын шагналд тодорхойлох, улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгохоор журамд тусгажээ.

Төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ тухайн албан хаагчийн 36 сарын үндсэн цалингаас ихгүй байхаар тогтлоо.

Мөн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүргээ гүйцэтгэх явцад амь нас нь хохирсон бол 60 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг ар гэрт нь олгох юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн багш, туслах багшид ажлын үр дүнг нь харгалзан сарын үндсэн цалингийн 20 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг улирал бүр олгоно.

Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, сургуулийн ажилтнууд үндсэн цалингийн 15 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг улирал бүр авч байх юм.

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш, ажилтнууд мөн үндсэн цалингийн 10 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг улирал бүр олгоно.

Түүнчлэн төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох, албан үүргийг түр орлон гүйцэтгүүлсний цалин, урамшуулалтай холбоотой журмыг баталлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Мядагмаа (66.181.161.78)
    Эрүүл мэндийн салбарт тасралтгүй 31 жил ажилласан эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн нөхцөлд 36 сарын тэтгэмжийг олгож болох уу
    2020 оны 07 сарын 18 | Хариулах
  • өө 36 сарын тэтгэмж дордчихсон бна ш дээ болиочдээ яагаад яахиигаад бгаа засаг вэ (66.181.161.75)
    өө
    2019 оны 01 сарын 14 | Хариулах
  • Zochin (150.129.141.173)
    Terd ajillasan ny iim batalgaatai bolj baina sain hereg harin huvd ajillasan humuusiig huuliar hamgaalj bas iim tethemjtei tetgevertee garaj ajliin mesten deer nas barval batalgaatai tetgemj ug ajil olgogchoosoo svdag bolgoh heregtei
    2019 оны 01 сарын 09 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 14 цаг 15 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 14 цаг 19 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 14 цаг 19 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 14 цаг 22 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 14 цаг 25 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 14 цаг 30 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 14 цаг 32 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 14 цаг 34 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 14 цаг 36 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 14 цаг 39 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 15 цаг 21 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 15 цаг 26 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 15 цаг 29 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 15 цаг 31 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 17 цаг 0 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 17 цаг 8 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 17 цаг 11 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 17 цаг 12 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 17 цаг 14 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 17 цаг 16 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top