x

Дээрэмдүүлээд ухаан оролгүй, осгож амиа алджээ

Нийслэлийн Цагдаагийн газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү: "Сар шинийн баярын өдрүүдэд Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн хөдөлгөөний урсгал нэмэгддэг. Өнөөдөр өглөө 06:00 цагт Улаанбаатараас Замын-Үүд чиглэлд явж байсан зорчигч тээврийн автобус ноцтой осол гаргалаа. Ослын улмаас хоёр жолооч газар дээрээ нас барж, 31 зорчигч бэртэж гэмтсэн. Орон нутгийн цагдаагийн байгууллага хэргийн газар дээр үзлэг явуулж, бэртэж гэмтсэн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлж байна.

Иргэд олон нийт хөдөө орон нутаг руу зорчихдоо хурдаа тохируулах, замын хөдөлгөөний дүрмээ баримтлах, зорчигч тээврийн автобусны жолооч нар ээлжээр солигдож, сайн амарч явахыг анхааруулж байна. Тээврийн цагдаагийн албанаас орон нутгийн зам дагуу хурд хэмжигч, байнгын ажиллагаатай постууд ажиллуулна" гэв. 

Үргэлжлүүлэн ноцтой гэмт хэргүүдийн талаар мэдээлэл өглөө. 

Энэ амралтын өдөр нийслэл Улаанбаатараас осгож нас барсан байдалтай хүний цогцос олдсон. Цагдаагийн байгууллага хэргийн газарт үзлэг хийж, задлан шинжилгээнд оруулсанаар гадны нөлөөтэй амь насаа алдсан болох нь шинжилгээгээр тогтоогдсон.

Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 102 дугаарын утсанд 2019 оны нэгдүгээр сарын 6-ны орой 23 цагийн орчимд “Баянгол дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандангийн 14-р гудамжны үзүүрт ухаангүй дээшээ харсан байдалтай хүн хэвтэж байна” гэх мэдээлэл ирсэн.

Дуудлагын дагуу хэргийн газарт Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид ажиллахад Төв аймгийн харъяат, эрхэлсэн тодорхой ажилгүй 26 настай  “А” гэгч нь гадны нөлөөтэй нас барсныг тогтоосон.

Мөрдөн шалгах ажиллагааг түргэн шуурхай зохион байгуулан ажилласнаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийг 24 цагийн дотор дайчлан баривчилахад Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг,  28 настай “Е” гэгч байсан. Тэрбээр амь хохирогчийн эд зүйлийг дээрэмдэх зорилгоор хоолойг нь боож унагаад утсыг нь авч, орхиод явсан нь тогтоогджээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 14 цаг 16 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 14 цаг 20 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 14 цаг 20 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 14 цаг 23 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 14 цаг 26 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 14 цаг 31 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 14 цаг 33 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 14 цаг 35 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 14 цаг 37 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 14 цаг 40 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 15 цаг 22 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 15 цаг 27 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 15 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 15 цаг 32 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 17 цаг 1 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 17 цаг 9 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 17 цаг 12 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 17 цаг 13 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 17 цаг 15 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 17 цаг 17 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top