МЗЭ-ийн оны шилдэг бүтээл шалгаруулах "Алтан өд-2018" наадам өчигдөр Гадаад харилцааны яамны "Соёмбо" танхимд боллоо.
Оны шилдгээр:
Д.Давааням "ИЛЖИГНИЙ УРАЛДААН"
Э.Ариунболд "ЭМСГҮЙ ЭРС"
Д.Батсайхан "ТЕАТРЫН ХИЛ ХЯЗГААРЫГ ДАВАХУЙ"
Б.Хүрэлбаатар "УУЛС ДАВСАН ХАРГУЙ"
Т.Баянсан "ХАРАНХУЙ ХУТГА"
Н.Сүхдорж "ӨНДӨР ХӨХИЙН УНАГА"
Х.Нямхишиг "ХӨХ ЦЭГЦГИЙ ЖИРГЭНЭ"
Ж.Батцэцэг "ТУСГААР ТОГТНОЛЫН ТОВЧООН"
бүтээл тус тус шалгарч "Алтан өд" шагналыг эзэндээ авчирлаа.
Мөн наадмын үеэр Д.Жаргалсайхан, Ц.Галбадрах, Н.Бадамжав, С.Баттулга, Д.Батмэнд, Б.Ганбаатар, Да.Жаргалсайхан, Ц.Оюундэлгэр, Г.Төрмөнх, Б.Урангоо, Л.Содномдорж, Ч.Эрдэнэбаатар нарыг МЗЭ-ийн шагналаар шагнасан байна.


Яруу найрагч Х.Нямхишиг "ХӨХ ЦЭГЦГИЙ ЖИРГЭНЭ" номоороо яруу найргийн төрөлд "Алтан өд" шагнал хүртэв.

"Чингис хаан" хамтлагийн ахлагч, МУГЖ Д.Жаргалсайхан шилдэг дууны шүлгүүдээрээ МЗЭ-ийн шагнал хүртжээ.

Яруу найрагч Б.Хүрэлбаатар "УУЛС ДАВСАН ХАРГУЙ" номоороо "Алтан өд" хүртэв.

Театр судлаач Д.Батсайхан "ТЕАТРЫН ХИЛ ХЯЗГААРЫГ ДАВАХУЙ" бүтээлээрээ "Алтан өд" гарджээ.

Яруу найрагч Т.Баянсангийн "ХАРАНХУЙ ХУТГА" бүтээл эзэндээ "Алтан өд" авчрав.



