Гэр бүл бол нийгмийг бүрдүүлэгч хамгийн анхан шатны нэгж билээ. Энэ хоёр үг манай нийгмийн өнгийг тодорхойлох учиртай. Гэтэл манай улсад жил ирэх тусам хүчирхийллийн асуудал хурцдаж байна. Улам илүү харгис болж байна.
Өнгөрсөн амралтын өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 10-р хороонд оршин суугч 61 настай иргэн Э гэгч өөрийн эхнэр болох 55 настай Ц-г галын төмрөөр түлж гэмтээжээ. Хохирогч эмэгтэй нуруундаа олон тооны түлэгдтийн шархтайгаар Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэгдэн ирсэн байна.
Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээрт хэлтэст хэрэг бүртгэлийг нээн, шалгаж эхэлсэн байна.



