2019 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Чингисийн өргөн чөлөө, Хүүхдийн ордны баруун хойд уулзварт ноцтой зам тээрийн осол гарчээ.
Тодруулбал, СБД-ийн нутаг Чингисийн өргөн чөлөө, Хүүхдийн ордны баруун хойд уулзварт Tоёота Акуа маркийн автомашин Ниссан Тийда, Tоёота Камри машинууд Хюндэй Аэросити автобустай мөргөлдөж, зорчигч 68 настай Я-н амь нас хохирч, хоёр хүн гэмтсэн байна.
Ослыг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн байцаах хэлтэст шалгаж байгаа аж.
Нийт жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, хамгаалах бүсээ зүүх, эгнээ байраа зөв эзлэх, гэрэл дохио зөрчихгүй, хөдөлгөөндөө анхаарал, болгоомжтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.



