x

В.Зеленский: АНУ-тай аюулгүй байдлын баталгааны асуудлаар тохиролцоонд хүрлээ

АНУ-ын зүгээс Украинд аюулгүй байдлын баталгаа олгох асуудлаар Ерөнхийлөгч Д.Трамптай тохиролцоонд хүрч чадлаа хэмээн Украины Ерөнхийлөгч В.Зеленский мэдэгджээ. Давост болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Д.Трамптай уулзсаныхаа дараа тэрбээр өчигдөр энэ мэдэгдлийг хийсэн байна.

В.Зеленский хэлэхдээ, аюулгүй байдлын баталгааны талаарх сэдвийг “хаасан”, одоо талууд гарын үсгээ зураад, парламентууд руу илгээх ёстой гэжээ. Тэрбээр цааш нь хэлэхдээ, АНУ-ын оролцоогүйгээр Украинд аюулгүй байдлын баталгаа олгох боломжгүй гэдгийг онцлон тэмдэглэлээ. Үүний сацуу Украины зүүн бүс нутгийн асуудал шийдэгдээгүй хэвээр байгааг дурдаад, уг асуудлыг АНУ-ын тусгай элч С.Уиткофф хэлэлцсэн гэдгийг нэмж хэлсэн байна.

Мөн өдөр Уиткофф мэдэгдэхдээ, зэвсэгт мөргөлдөөнийг зохицуулах асуудлаарх хэлэлцээ ахицтай байгаа бөгөөд Москва, Киевийн хооронд ганцхан асуудал үлдээд байна гэсэн боловч чухам юу болохыг хэлсэнгүй. Тэрбээр одоо Москвад ирээд байгаа юм.

Украины нутаг дэвсгэрийн 20 хувийг эзлээд буй Оросын тал Донбассыг бүрэн хяналтандаа авахыг зорьж байна. Харин Украин улс энэ шаардлагыг няцаасаар иржээ.

Сүүлийн хэдэн сарын турш Орос-Украины дайныг зогсоох асуудлаарх дипломат яриа хэлэлцээнүүд эрчимтэй явагдаж байгаа бөгөөд АНУ-ын санал болгосон энхийн төлөвлөгөөний шинэ хувилбарыг хэлэлцэж байгаа юм.

Удахгүй АНУ, Украин, Оросын төлөөлөгчдийн хэлэлцээ Арабын Нэгдсэн Эмират улсад эхэлнэ гэдгийг В.Зеленский зарлажээ.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.57.93.213)
    тэнэг новш улсаа ийм болгочихоод аюулгүй байдал гэж юугаа солиороод бгаа юм. өөрөө үхэж далд орооч!
    2026 оны 01 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх ажлын хэсэг хуралдав 13 цаг 33 мин Газар зүйн нэрийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлжээ 13 цаг 33 мин Өргөдлийн байнгын хороо хүүхэд хамгаалал болон орон сууцны асуудлаар хуралдлаа 13 цаг 35 мин Ерөнхий сайд Г.Занданшатар АНУ-ын Туслах төрийн нарийн бичгийн даргатай уулзлаа 13 цаг 47 мин Нийтийн тээврийн орлого 69 хувиар өсөж, 2027 оноос өөрийгөө санхүүжүүлэхээр төлөвлөж байна 13 цаг 48 мин Гадаадын иргэн, харьяатын газрын чатбот бүх хэлээр мэдээлэл өгдөг боллоо 15 цаг 58 мин АНУ-ын Небраска мужид гарсан түүхэн дэх хамгийн том түймэрт онцгой байдал зарлалаа 16 цаг 1 мин Цагдаагийн байгууллагад нэг хоногт 1915 дуудлага бүртгэгджээ 16 цаг 23 мин "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо 16 цаг 23 мин Гуравдугаар сарын 18-нд нутгийн баруун хэсгээр, 19-нөөс ихэнх нутгаар дулаарна 16 цаг 25 мин Дархан-Уул аймагт "Ielts-100" хөтөлбөрийн гурав дахь шатны бүртгэл эхэллээ 16 цаг 26 мин "Монгол эр хүн" үндэсний III чуулган Төрийн ордонд болж байна 16 цаг 27 мин Өнөөдөр дэлхийн нийгмийн ажилтны өдөр тохиож байна 18 цаг 15 мин Берлин-Бранденбург нисэх буудлын ажилтнууд ажил хаяж, бүх нислэг цуцлагдлаа 18 цаг 19 мин Хотын дарга Х.Нямбаатар Францын Элчин сайдтай уулзлаа 18 цаг 23 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг энэ сараас эхлүүлнэ 18 цаг 24 мин ОХУ болон Монголын хоккейчдын нөхөрсөг тоглолт Steppe Arena-д болно 18 цаг 25 мин Нийслэлийн хэмжээнд газар чөлөөлөлтийн ажлын явцыг танилцууллаа 18 цаг 27 мин 100 айлд барилгын материалын дэлгүүр шатаж байна 18 цаг 28 мин О.Билгүүн: Өнөөдөр нийгмийг сошиалд хүчээ авсан олны танил хүмүүс л удирдаж байна 19 цаг 54 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна
Top