x

Өргөдлийн байнгын хороо хүүхэд хамгаалал болон орон сууцны асуудлаар хуралдлаа

Өргөдлийн байнгын хороо өнөөдөр /2026.03.17/ хуралдаж, хоёр асуудал хэлэлцлээ. Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан хүүхэд үе тэнгийн дээрэлхэлтэд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ авах заалтын хэрэгжилтийн талаарх Боловсролын сайд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нарын мэдээллийг сонслоо. Мөн Орон сууц захиалах, худалдан авах харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн биелэлтийн талаар мэдээлэл сонсов.

Хууль зүйн сайд Б.Энхбаяр "Манай улсын хувьд хүүхэд хамгааллын асуудлын эрх зүйн бодлогын хувьд УИХ-д Гэр бүлийн тухай хуулийг өргөн барьсан. Хаврын чуулганы хуралдаанаар цаг алдахгүй хэлэлцэж батлах ёстой. Хуулийн төсөлд гэр бүл, хүүхдийн асуудлыг тусад нь хянаж шийдвэрлэх шүүгч ажиллана. Шүүгч нар нь эхнээсээ томилогдсон" гэв.

Өргөдлийн байнгын хорооны гишүүд дээрэлхэлтийн эсрэг салбар яамдын хэрэгжүүлж буй бодлогууд уялдаа холбоотой ажиллах, хууль эрх зүйн орчноо сайжруулах талаар эргэн харах, дээрэлхэлтийн гэмт хэрэгт давтан холбогдож байгаа хүүхдүүдийн талаарх мэдээллийг тодорхой болгох, тоон мэдээлэл бодит байх, төрийн байгууллагуудын хэрэгжүүлж буй хүүхэд хамгааллын механизм тасралтгүй үргэлжилж байгааг олон нийтэд түргэн шуурхай, ил тодоор мэдээлдэг байх шаардлагатай талаар саналаа хэллээ.

Орон сууц захиалах, худалдан авах харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн биелэлтийн талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдээлэл өглөө. Өргөдлийн байнгын хороонд орон сууцтай холбоотой 32 гомдол ирж, үүний цаана 200 гаруй иргэдийн асуудал хөндөгдөж байна.

Өнөөдрийн байдлаар манай улсын 997 мянган өрхийн 295 мянга нь орон сууцанд амьдардаг. Тодруулбал, 2025 онд 25817 орон сууц ашиглалтад орж, орон сууцанд амьдардаг иргэдийн тоо өссөөр байна. Дархан-Уул, Орхон, Дорноговь, Өмнөгөвь аймгуудад орон сууцны бүтээн байгуулалт эрчимтэй явагдаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Зэрлэг амьтдад ээлтэй хашааны хотын стандартыг танилцуулна 4 мин Ормузын хавх 19 мин ЗГ: Дижитал эдийн засгийг өсгөнө 30 мин ЗГ: Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа 50 мин “Asiana”-гийн хувьцаа эзэмшигчид Кореан Эйртэй нэгдэхийг зөвшөөрчээ 3 цаг 47 мин ГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчдийг хүлээн уулзав 3 цаг 55 мин Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 зөрчил бүртгэгджээ 4 цаг 10 мин Өнөөдөр байдлаар 60,557 хүүхэд буюу 48 хувь нь бүртгэлээ хийлгэжээ 4 цаг 21 мин Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ 4 цаг 31 мин Лувсанданзаны “Алтан товч”-ийн гарал үүслийн талаарх шинэ баримтыг хэлэлцүүлэв 4 цаг 40 мин Орон нутаг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана 4 цаг 55 мин Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв 5 цаг 0 мин Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна 5 цаг 1 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1157 дуудлага мэдээлэл иржээ 5 цаг 6 мин Э.Галбадрал: АНын амин сүнс, манлайлагчид нь залуучууд байх ёстой 5 цаг 20 мин ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна 6 цаг 11 мин Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүрджээ 6 цаг 17 мин Тимоти Мэй: Монголын Эзэнт гүрний дайтах урлагт өдгөө ч хэрэглэж болох туршлага, арга тактикууд бий 21 цаг 30 мин Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ 22 цаг 26 мин Эболагийн халдвараар нас барсан хүмүүсийн тоо 1887-д хүрчээ 22 цаг 30 мин
iИх уншсан
Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ ханга... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Дайн өөрчлөгдсөөр байна Шатахууны хямрал ба бодит байдал Месси 80 мянган евро хандивлажээ Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга...
Top