x

Камбожид луйврын скам төвүүдийг онилж, хүний наймааны золиосуудыг чөлөөлж байна

Сүүлийн өдрүүдэд хүний наймааны золиос болсон олон мянган хүн Камбож дахь луйврын скам төвүүдийг орхин явж байна.  

Гэмт хэрэгтнүүдийн байгуулсан эдгээр төвийг онилсон ажиллагаагаа Камбожийн эрх баригчид улам өргөжүүлж, долоо хоногийн өмнө бизнес эрхлэгч 50 настай Куонг Ли гэгчийг Камбожид баривчилжээ. Тэрбээр луйврын төвүүдийн талаар ВВС агентлагийн хийж байсан эрэн сурвалжлах нэвтрүүлгийн “гол баатар” юм.  

Эдгээр төв бол томоохон цогцолборууд бөгөөд интернэтээр дамжуулан танилцуулдаг луйврын схемүүдэд хүмүүсийг татан оролцуулдаг газар ажээ. Олон хүн өндөр цалин хөлс амласан луйварчдад хууртагдан скам төвүүдэд ирж, дэлхий даяарх гэнэн хүмүүсийн олон тэрбум долларыг залилан авах ажиллагаанд оролцдог байна.

Дээр дурдсан BBC Eye гэдэг эрэн сурвалжлах хөтөлбөрийн нэвтрүүлгийг 2023 оны гуравдугаарт сард Зүүн Өмнөд Азид цацжээ. Нэвтрүүлэгт үзүүлснээр, Куонг Ли нь рашаан сувиллын Сиануквиль гэдэг газарт скам төв байгуулж, бусад улсаас олон хүнийг хууран мэхлэх замаар авчирсныхаа дараа шөнө дөлөөр ажиллуулж, луйврын схемээ хэрэгжүүлж байжээ.

Тухайн оны дөрөвдүгээр сард Камбожийн эрх баригчид мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд дээрх цогцолбор нь Куонг Ли-гийн эзэмшилд байдаг болохыг баталсан байна. Гэвч түүнийг гэмт хэрэгт буруутгаж буйг үндэслэлгүй гэж үзжээ. Куонг Ли ч мөн өөрийг нь буруутгаж байгааг няцаасан байна.

Энэ хэрэг явдлын өмнөхөн буюу нэгдүгээр сарын эхээр Камбожийн эрх баригчид Чэн Жи гэгч бизнес эрхлэгчийг баривчлан Хятадын талд шилжүүлэн өгчээ. “Олон улсын томоохон синдикатын толгойлогч” гэгддэг түүнийг луйвар хийсэн болон бусад гэмт хэрэгт буруутган шалгаж байна. Жи баривчлагдсаны дараа олон зуун хүн скам төв болох Сиануквил дэх казиногоос явжээ. Тэдний дотор Индонезийн 1400 гаруй иргэд Пномпен хот дахь улсынхаа ЭСЯ-д тусламж хүсэн хандсан байна.  

Amnesty International олон улсын байгууллагын бүс нутаг хариуцсан захирал Монтсе Феррер ярихдаа, скам төвүүдээс суллагдсан олон мянган хүн Пномпений гудамжинд өдөр хоногийг өнгөрүүлж байгаа бөгөөд тэднийг өөр төвүүдэд элсүүлэх эрсдэл байна гэжээ.

Эдгээр төвд түгээмэл ашигладаг луйврын схем бол “гахай нядалгаа” буюу англиар pig butchering юм. Луйварчид цахимаар хэн нэгэнтэй харилцаа үүсгэж /олон тохиолдолд хайр дурлалын харилцаа/ итгэлийг нь бага багаар хүлээснийхээ дараа янз бүрийн шалтгаан тоочиж, мөнгө шилжүүлэхийг хүсдэг байна. Эхлээд бага хэмжээний мөнгө гуйж байснаа алгуур дасгасаар мөнгөний хэмжээ улам нэмэгддэг ажээ. Үүнээс улбаалан уг луйврын схемийн нэршил үүссэн байна. Өөрөөр хэлбэл, золиосоо бага багаар дасгасаар, өөрийн зорилгыг биелүүлсний дараа нядалгаанд илгээдэг ажээ.  

НҮБ-ын мэдээллийг үзвэл, 2023 онд цахим луйварт хууртагдсан хүмүүсийн алдсан мөнгөний хэмжээ дор хаяж 37 тэрбум долларт хүрсэн байна. Зөвхөн Камбожид гэхэд наад зах нь 100 мянга гаруй хүн скам төвүүдэд ажиллаж байна.   

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх ажлын хэсэг хуралдав 13 цаг 37 мин Газар зүйн нэрийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлжээ 13 цаг 37 мин Өргөдлийн байнгын хороо хүүхэд хамгаалал болон орон сууцны асуудлаар хуралдлаа 13 цаг 39 мин Ерөнхий сайд Г.Занданшатар АНУ-ын Туслах төрийн нарийн бичгийн даргатай уулзлаа 13 цаг 51 мин Нийтийн тээврийн орлого 69 хувиар өсөж, 2027 оноос өөрийгөө санхүүжүүлэхээр төлөвлөж байна 13 цаг 52 мин Гадаадын иргэн, харьяатын газрын чатбот бүх хэлээр мэдээлэл өгдөг боллоо 16 цаг 2 мин АНУ-ын Небраска мужид гарсан түүхэн дэх хамгийн том түймэрт онцгой байдал зарлалаа 16 цаг 5 мин Цагдаагийн байгууллагад нэг хоногт 1915 дуудлага бүртгэгджээ 16 цаг 27 мин "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо 16 цаг 27 мин Гуравдугаар сарын 18-нд нутгийн баруун хэсгээр, 19-нөөс ихэнх нутгаар дулаарна 16 цаг 29 мин Дархан-Уул аймагт "Ielts-100" хөтөлбөрийн гурав дахь шатны бүртгэл эхэллээ 16 цаг 30 мин "Монгол эр хүн" үндэсний III чуулган Төрийн ордонд болж байна 16 цаг 31 мин Өнөөдөр дэлхийн нийгмийн ажилтны өдөр тохиож байна 18 цаг 19 мин Берлин-Бранденбург нисэх буудлын ажилтнууд ажил хаяж, бүх нислэг цуцлагдлаа 18 цаг 23 мин Хотын дарга Х.Нямбаатар Францын Элчин сайдтай уулзлаа 18 цаг 27 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг энэ сараас эхлүүлнэ 18 цаг 28 мин ОХУ болон Монголын хоккейчдын нөхөрсөг тоглолт Steppe Arena-д болно 18 цаг 29 мин Нийслэлийн хэмжээнд газар чөлөөлөлтийн ажлын явцыг танилцууллаа 18 цаг 31 мин 100 айлд барилгын материалын дэлгүүр шатаж байна 18 цаг 32 мин О.Билгүүн: Өнөөдөр нийгмийг сошиалд хүчээ авсан олны танил хүмүүс л удирдаж байна 19 цаг 58 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна
Top