x

Мексикийн Ерөнхийлөгчийг “тааламжгүй этгээд” гэж зарлав

Перугийн Ерөнхий сайд асан Бетси Чавест орогнол олгохоор шийдсэнийх нь дараа Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаумыг “персона нон грата” буюу тааламжгүй этгээд гэж зарлаж байгаагаа Перугийн Конгресс пүрэв гарагт мэдэгджээ. Перугийн эрх баригчид дээрх орогнолын тухай шийдвэрийг  улсынх нь дотоод хэрэгт удаа дараа хөндлөнгөөс оролцсон хэрэг гэж үзэж байна. 

К.Шейнбаум 2024 онд албан тушаалаа авснаасаа хойш Перугийн Ерөнхийлөгч асан Педро Кастиллог дэмжсэнээр Перугийн эсрэг дайсагнасан байр суурь баримталсаар ирсэн гэж Конгрессын баруун жигүүрийн гишүүд хэлсний дараа 63 гишүүн дэмжиж, 34 гишүүн эсэргүүцсэнээр дээрх шийдвэрийг баталжээ. 

2022 оны 12 дугаар сард парламентыг тараахыг тушаасан П.Кастилло бослого, хуйвалдаан зохион байгуулсан гэх үндэслэлээр албан тушаалаасаа огцорч, цагдан хоригдож байгаа юм.

Харин Мексикийн Гадаад хэргийн яамнаас пүрэв гаргийн орой мэдэгдэхдээ, Конгрессын шийдвэр “худал мэдээлэл” дээр үндэслэсэн гэжээ. “Мексикийн тал Перугийн дотоод хэрэгт ямар ч байдлаар хөндлөнгөөс оролцоогүй” гэж яамны мэдэгдэлд дурдсан байна.

Б.Чавест орогнол олгох тухай К.Шейнбаумын шийдвэртэй холбогдуулан Перугийн түр Ерөнхийлөгч Хосе Хери даваа гарагт Мексикээс дипломат харилцаагаа тасалсан юм. Б.Чавесыг 2022 онд П.Кастиллогийн удирдлага дор Конгрессыг тараах оролдлого хийсэн хэргээр шалгаж байгаа ажээ. Перугийн Ерөнхий прокурорын газар П.Кастиллогийн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Б.Чавест 25 хүртэлх жилийн хорих ял оноохыг шаардаж байна. 

Эх сурвалж: AP

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 50 хувиар бууруулах зорилт дэвшүүллээ 1 цаг 36 мин Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас 200 хүн амь үрэгджээ 1 цаг 37 мин Эрчим хүчний хэмнэлттэй, гүний дулаалгатай гэрийг Монголд туршиж эхэллээ 1 цаг 38 мин Герман Улс Монголын боловсрол, ногоон хөгжилд 43.1 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно 1 цаг 39 мин Чех Улсад монгол хүүхдүүдийн дунд “Монгол бахархлын өдөрлөг” болно 1 цаг 41 мин Collins толь 2025 оны онцлох үгийг “вайб-кодинг” гэж нэрлэв 1 цаг 43 мин Монголын волейболын дээд лигийн 30 дахь улирал маргааш нээлтээ хийнэ 1 цаг 46 мин Мексикийн Ерөнхийлөгчийг “тааламжгүй этгээд” гэж зарлав 1 цаг 47 мин Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх НҮБ-ын COP30 бага хурал Бразилд эхэллээ 1 цаг 48 мин Монгол Улсын нийт ургац 40 хувиар буурч, 745 мянган тонн хураан авчээ 3 цаг 25 мин “Tesla”-гийн хувьцаа эзэмшигчид Илон Маскт 1 их наяд ам.долларын урамшуулал олгохоор шийджээ 3 цаг 29 мин НҮБ Сирийн Ерөнхийлөгч Ахмед аль-Шараад тавьсан хоригоо цуцлав 3 цаг 30 мин Пап лам Лео, Палестины тэргүүн Аббас нар Газын нөхцөл байдлын талаар хэлэлцэв 3 цаг 32 мин Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 4500 гаруй мод, бут сөөг тарьжээ 3 цаг 33 мин АИ-92 болон дизель түлшний тээвэрлэлтийн нөхцөл байдлыг мэдээллээ 3 цаг 35 мин Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хог хаягдал цэвэрлэж, тохижилтын ажлыг үргэлжлүүлж байна 3 цаг 36 мин Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нөхцөл байдлын судалгаа үргэлжилж байна 3 цаг 37 мин Цасан шуурганы улмаас нэг иргэн амиа алдаж, хоёр хүн эсэн мэнд олджээ 5 цаг 14 мин Б.Жаргалан: МАН засаглах чадамжгүй, нэгдмэл бодлого гаргах чадваргүй болсон юм байна 5 цаг 14 мин Монголын бизнесүүдэд гадаад худалдааны боломжийн талаар сургалт зохион байгуулагдлаа 5 цаг 27 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Жүжигчин Жесси Айзенберг бөөрөө хандивлахаар шийджээ А.Амартүвшин: Иргэд хагас коксон, сайжруулсан болон угаасан ... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц...
Top