x

А.Амартүвшин: Иргэд хагас коксон, сайжруулсан болон угаасан мидлинг түлшнээс сонгож хэрэглэнэ

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин "Тавантолгой түлш" ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллалаа.

Сүүлийн өдрүүдэд сайжруулсан шахмал түлш жиндээ хүрэхгүй байгаа талаар гомдол мэдээлэл ирж байгаа тул нөхцөл байдлыг шалгаж, үүрэг өглөө.

Нэгдүгээрт, сайжруулсан шахмал түлш жиндээ хүрэхгүй байгаа асуудалд “Тавантолгой түлш” ХХК-ийн борлуулалтын албаны дарга О.Мишээл хариулт өгөв. Тэрбээр “Манай үйлдвэр 25 кг-аар жинг тохируулдаг автомат савлагааны машинтай. Аравдугаар сарын 7-нд туршилтын савлагааны 400 орчим тонн түлш жиндээ хүрэхгүй гарч, борлуулалтын цэгүүдэд хүрсэн. Асуудлыг засаж, автомат савлагааны машины жинг тохируулсан” гэлээ. Харин нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин шуудайтай сайжруулсан түлшийг жинлэж үзэхэд 25.2 кг болж байв. Тэрбээр “Автомат тохируулгын машинаа зөв тохируулж, 25.5-26 кг-ийн хооронд тооцооллыг өгч, нэмэх арга хэмжээ авах, иргэдэд дутуу түлш цаашид нэг удаа ч гэсэн нийлүүлэхгүй байх”-ыг үүрэг болгов.

Хоёрдугаарт, “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрээс түлшийг нунтаг савласан зөрчил гараагүй байна. Тиймээс “Нүүрс үүрч бутарсан байна” гэх гомдлын дагуу тээвэрлэлтийн шат дамжлагуудад хяналтаа сайжруулахыг нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин чиглэл болголоо.

Гуравдугаарт, иргэдээс сонголттой түлш худалдан авах хүсэлтийг олноор ирүүлж байгаа учраас өнөөдрөөс хагас коксон түлш, сайжруулсан түлш, угаасан мидлинг гэсэн гурван төрлийн сонголттой түлш худалдаалах бэлтгэлийг базаав. Барьцалдуулагчгүй угаасан нүүрс түлэх хүсэлтийг Шувуун фабрик, Өлзийт, Био, Ботаник зэрэг хотын захын хорооллын иргэд илүүтэй тавьж байгаа учраас тухайн орчимд түлхүү угаасан нүүрсийг борлуулах үүрэг өглөө. 25 кг савлагаатай угаасан нүүрсийг 7-10 хоног борлуулж, иргэд гурван түлшээ харьцуулан түлэх боломжийг нь олгох аж. Түүнчлэн түлшийг бүх цэгт ижил хэмжээгээр өгөхөд зарим цэгт хурдан дуусаж, заримд нь үлдэгдэл гарч байна. Тиймээс хүн амын нягтаршил ихтэй цэгүүдэд 5-10 тонны хэлбэлзэлтэйгээр түлш хүргүүлж байгаа юм.

Дөрөвдүгээрт, түлшний борлуулалтын цэгүүдэд дээрх асуудлуудын хэрэгжилтийг хянах зорилгоор 10 баг гарган ажиллуулж байна. Өнөөдрийн байдлаар борлуулалтын цэгүүдийн түлшний нөөц хүрэлцээтэй хэмжээнд байгааг “Тавантолгой түлш” ХХК-ийн борлуулалтын албаны дарга О.Мишээл тодотгов. Өчигдөр шөнө түлшний 315 борлуулалтын цэгт 1700 тонн түлшний үлдэгдэлтэй хоножээ. Нийслэлд 26 аж ахуйн нэгж түлшний тээвэрлэлт хийж байгаагаас гүйцэтгэл 20 хувьд хүрээгүй байсан хоёр аж ахуйн нэгжийн тээвэрлэлтийн гэрээг цуцалсан. Тус тээвэрлэлтийн хуваарийг нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газраас биелүүлж байгаа бөгөөд нийт тээврийн ААН-үүд хоногийн 24 цагийн 16 цагт түлш түгээх, тээвэрлэх ажлыг гүйцэтгэж, өдрийн цагаар боруулалтын цэгүүдэд, шөнийн цагаар агуулах руу түгээлт хийж байгааг хотын орлогч онцолсон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Милан дахь Олимпын нээлтийн ёслолд Мэрайя Кэри үзүүлбэр үзүүлнэ 11 мин Дотоод цэвэр актив 2024 оныхоос 5.7 их наяд төгрөгөөр өсжээ 14 мин Монгол Улс арванхоёрдугаар сард 219.4 мянган тонн шатахуун импортолно 16 мин Гашуунсухайт–Ганцмод боомтын төмөр замын төслийн гүйцэтгэл ахицтай байна 19 мин ӨНӨӨДӨР: Ойн салбарын 2026 оны бодлого, төлөвлөгөөг танилцуулна 20 мин Австралид галт зэвсгийн тухай хуулийг чангатгахаар төлөвлөж байна 22 мин Далбаат чарганы ДАШТ Өгий нууранд болохоор төлөвлөгдөв 25 мин Завхан аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 42 мин Төв аймгийн Баянжаргалан суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрч, 8 өрхийг тусгаарлалаа 43 мин Ерөнхийлөгч элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох зөвшилцөх саналаа УИХ-д өргөн мэдүүллээ 50 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 51 мин Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 134 зөрчил илрүүллээ 16 цаг 16 мин 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж байна 16 цаг 17 мин “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна 16 цаг 18 мин Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт, тохируулгын ажил эхэллээ 16 цаг 23 мин Чилийн шинэ Ерөнхийлөгчөөр Антонио Каст сонгогдов 16 цаг 24 мин МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэлтгэжээ 16 цаг 25 мин Трамп Вашингтонд ялалтын нуман хаалга барихаа мэдэгдэв 16 цаг 26 мин Монгол Улс ховор металлын судалгаа, шинжилгээний орчин үеийн төвтэй боллоо 16 цаг 28 мин Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 18 цаг 38 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top