x

Мадагаскарын Ерөнхийлөгч оргон гарсны дараа цэргийнхэн төрийн эрхийг авлаа

Мадагаскарын цэргийнхэн төрийн эрх мэдлийг цэргийн зөвлөлийн хяналтад шилжүүлснээ зарлажээ. Тус зөвлөлд цэрэг, жандарм болон үндэсний цагдаагийн төлөөлөл багтсан байна.

Энэ үйл явдал Мадагаскарын Ерөнхийлөгч Андри Разуэлина хилийн чанад руу зугтан гарсан тухай мэдээлэл гарснаас нэг хоногийн дараа болж байна. “Бид төрийн эрхийг өөрсдийн гарт авлаа” гэж хурандаа Майкл Рандрианирина үндэсний радиогоор мэдэгджээ.

Үндсэн хуулийн хэрэгжилтийг түр зогсоосноос гадна, Мадагаскарын парламентын доод танхимаас (Үндэсний ассамблей) бусад бүх төрийн байгууллагыг тараасан байна. Төрийн эрхийг цэргийнхэнд шилжүүлсэн тухай зарлахаас хэдхэн минутын өмнө Үндэсний ассамблейд Разуэлинаг ерөнхийлөгчийн албан тушаалаас огцруулах санал хураалт болж, депутатууд түүнийг огцруулахыг дэмжсэн байна. 

Цэргийн зөвлөлд мөн 2009 оны төрийн эргэлтээр Андри Разуэлинаг төрийн эрхэнд гарахад тусалсан цэргийн элит анги нэгтгэл болох CAPSAT-ын гишүүд багтжээ.

А.Разуэлина олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаалын үеэр аравдугаар сарын 12-нд Францын цэргийн онгоцоор эх орноосоо гарч явсан тухай өчигдөр мэдээлсэн. Францын “RFI” радиогоор мэдээлснээр, тэрбээр эх орноосоо явах талаар Францын Ерөнхийлөгч Эммануэл Макронтой зөвшилцсөн ажээ. 

Мадагаскарын Ерөнхийлөгч хилийн чанад руу зугтан гарсан гэдгийг парламент дахь сөрөг хүчний удирдагч Ситен Рандрианасолониаико баталжээ. “Бид ерөнхийлөгчийн засаг захиргааныхантай ярьсан. Ерөнхийлөгч эх орноо орхин явсан гэдгийг тэд баталсан” гэж тэрбээр “Reuters” агентлагт өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. Түүний хэлснээр, А.Разуэлина армийн анги нэгтгэлүүд жагсагчдын талд орсны дараа эх орноосоо зугтахаар шийджээ. 

Харин А.Разуэлина 13-ны орой “Facebook”-ээр дамжуулан ард түмэндээ хандаж үг хэлэхдээ, огцрохгүй гэдгээ мэдэгджээ. Тэрбээр мөн улс орноо орхин явсан болохоо баталж, энэ шийдвэрийг амь насаа хамгаалах зорилгоор гаргасан гэж тайлбарласан байна. Одоо хаана байгаагаа тэрбээр хэлээгүй байна. Сөрөг хүчнийхэн түүнийг огцруулж, хариуцлага тооцохын тулд парламентын гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлжээ. 

Эх сурвалж: DW

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монголын математикчдын шинэ аргачлал уул уурхай, цаг уур, эдийн засагт хэрэглэгдэх боломжтой саяхан “Бие даалтын 7 хоног”-ийг аравдугаар сарын 20-27-нд зохион байгуулна 3 мин Нарны гүүрийн замын шинэ хэсэг ашиглалтад орлоо 5 мин П.Наранбаяр: Цалингийн нэмэгдэл 90 мянган багшийг хамарна 8 мин Засгийн газар тэвчиж болох зардлаа танаж, цалин, тэтгэврийг нэмэгдүүлнэ 10 мин Худалдааны зөрчил үргэлжилж буй ч дэлхийн эдийн засгийн өсөлтөд эерэг хандлага ажиглагдаж байна 10 мин Төрийн өмчийн олон улсын хөтөлбөртэй цахим сургууль байгуулагдлаа 14 мин 2026-2030 оны хөгжлийн бодлогын чиглэлүүдийг Засгийн газар баталж, УИХ-д өргөн барина 16 мин “Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх хуурамч мэдээлэлд 11 сая төгрөг залилуулжээ 18 мин Бага насны хүүхэд, тусгай хэрэгцээт иргэдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын газар анхааруулж байна 21 мин Монгол, Германы их сургуулиуд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 23 мин Хүндийн өргөлтийн анхдугаар аваргад ДХИС-ийн сонсогчид тэргүүллээ 24 мин Төгрөгийн хадгаламж 23.5 их наяд төгрөгт хүрч, 2.9 их наядаар нэмэгджээ 2 цаг 21 мин Мадагаскарын Ерөнхийлөгч оргон гарсны дараа цэргийнхэн төрийн эрхийг авлаа 2 цаг 23 мин Японд Ерөнхий сайдыг сонгох санал хураалтыг хойшлуулжээ 2 цаг 25 мин НҮБ: Жил бүр 1.2 сая хүн зам тээврийн ослоор амь насаа алдаж байна 2 цаг 28 мин Энэ онд бойжуулсан төл 2024 оны мөн үеийнхээс 5.6 саяар өсөв 2 цаг 29 мин ”Стратегийн түншлэл”-ийг бэхжүүлэх тухай Хамтарсан мэдэгдэл гаргалаа 2 цаг 32 мин Өмнөд Африкийн шигшээ 2010 оноос хойш анх удаа ДАШТ-д шалгарлаа 2 цаг 35 мин Өнөөдөр дэлхийн ёс зүйн өдөр тохиож байна 2 цаг 35 мин
iИх уншсан
​“Хонин толгой”-д шилжүүлсэн Оюутолгой Эмч нар хүүхдийнхээ сургалтын төлбөрийг зээлээр бус, цалинга... "Мордохын хазгай" болсон МАН-ын Бага хурлын VIII хуралдаан Авлигатай тэмцсэнийг биш, авлигад холбогдсон этгээдүүдийг на... Г.Занданшатарыг огцруулах нь Засгийн газрын тогтоолоос чухал... Тэтчерийн 100 насны ойд М.Бадамсүрэн: Төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах зарчмыг х... П.Батчулуун: Хэрэв би өршөөл гуйсан бол энэ салбарт зүтгэж б... Солийн Данзан (3) Нямбаатарын уршиг М.Буянбадрах: Экспортлогчид, үйлдвэрлэгчдээ АМНАТ-ийн зөв бо... Монгол сурагч дэлхийн Англи хэлний олимпиадад алтан медаль х... Цалин нэмэхгүй бол орон даяар ажил хаяна гэж эмч нар анхаару... Зогсож байсан автомашины араас мөргөсөн ослын улмаас 5 хүний... Импортын гаралтай 15.4 кг загас, далайн бүтээгдэхүүнийг устг... Гуравдугаар улирлын НӨАТ-ын баримтыг өнөөдөртөө багтаан бүрт... Монгол, Кубын парламентын хамтын ажиллагааны талаар талууд я... Засгийн газрыг огцруулах тогтоолд Ерөнхийлөгч хориг тавих ма... Нийслэлд 100 мянга гаруй ам метр явган зам шинэчлэгдлээ Дэлхийн худалдааны өсөлтийн төсөөллийг 2.4 хувьд хүргэн ахиу...
Top