x

НҮБ: Жил бүр 1.2 сая хүн зам тээврийн ослоор амь насаа алдаж байна

Зам тээврийн осол нь дэлхийн хүн амын нас баралтын 8 дахь шалтгаан, 5-аас дээш насны хүүхдүүд ба залуучуудын нас баралтын гол шалтгаан болж байна гэж НҮБ-ын мэдээний цахим хуудсанд дурджээ.

Ялангуяа бага ба дунд орлоготой орнуудад уг асуудал ноцтой хэмжээнд хүрсэн бөгөөд эдгээр улсад зам тээврийн ослоор амиа алдсан тохиолдлуудын 90 хувь нь ногдож байна. Явган зорчигчид, дугуй ба мотоцикл унадаг иргэд, хүүхдүүдийн хувьд аюулгүй тээвэр, замын дэд бүтцийн хүртээмж муу байдаг учраас тэд олноороо амиа алдаж байна.

Дэлхий даяар жил бүр 1,2 сая хүн зам осолд өртөн амиа алдаж, 50 сая орчим хүн гэмтэж бэртэж байна. “Энэ бол зүгээр нэг статистик тоо биш ээ. Энэ нь хичээлдээ явж буй хүүхдүүд, ажилдаа явж буй эцэг эхчүүдийн амьдрал ганцхан агшинд сүйрч байгааг харуулж байна” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш мэдэгдлээ.  

Тэрбээр цааш нь хэлэхдээ, хот төлөвлөлтийг сайжруулж, нийтийн тээврийн аюулгүй байдлыг хангахаас эхлээд хамгаалалтын малгай ба аюулгүй бүсийг заавал хэрэглэж, хурдыг хянаснаар олон мянган хүний амийг аврах боломжтой гэдгийг онцлон тэмдэглэв.

Иймээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлд гаргаж буй хүчин чармайлтуудыг НҮБ идэвхтэй дэмждэг бөгөөд одоогийн байдлаар 94 улс тус байгууллагаас тусламж аваад байна. Тухайлбал, тээврийн хэрэгслийн хурдыг хязгаарлах арга хэмжээ авснаар Бразилд нас баралт буурсан бол Руанда улсад хамгаалалтын малгай өмсөх тухай хууль гарснаар мотоциклчдын амь насыг хамгаалж байна. Мөн Лаост зөвшөөрөл олгох шинэ тогтолцоог нэвтрүүлснээр жолооч нарын аюулгүй байдлыг хангахад ахиц дэвшил гарлаа.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
П.Наранбаяр: Цалингийн нэмэгдэл 90 мянган багшийг хамарна 2 мин Засгийн газар тэвчиж болох зардлаа танаж, цалин, тэтгэврийг нэмэгдүүлнэ 4 мин Худалдааны зөрчил үргэлжилж буй ч дэлхийн эдийн засгийн өсөлтөд эерэг хандлага ажиглагдаж байна 4 мин Төрийн өмчийн олон улсын хөтөлбөртэй цахим сургууль байгуулагдлаа 8 мин 2026-2030 оны хөгжлийн бодлогын чиглэлүүдийг Засгийн газар баталж, УИХ-д өргөн барина 10 мин “Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх хуурамч мэдээлэлд 11 сая төгрөг залилуулжээ 12 мин Бага насны хүүхэд, тусгай хэрэгцээт иргэдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын газар анхааруулж байна 15 мин Монгол, Германы их сургуулиуд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 17 мин Хүндийн өргөлтийн анхдугаар аваргад ДХИС-ийн сонсогчид тэргүүллээ 18 мин Төгрөгийн хадгаламж 23.5 их наяд төгрөгт хүрч, 2.9 их наядаар нэмэгджээ 2 цаг 15 мин Мадагаскарын Ерөнхийлөгч оргон гарсны дараа цэргийнхэн төрийн эрхийг авлаа 2 цаг 17 мин Японд Ерөнхий сайдыг сонгох санал хураалтыг хойшлуулжээ 2 цаг 19 мин НҮБ: Жил бүр 1.2 сая хүн зам тээврийн ослоор амь насаа алдаж байна 2 цаг 22 мин Энэ онд бойжуулсан төл 2024 оны мөн үеийнхээс 5.6 саяар өсөв 2 цаг 23 мин ”Стратегийн түншлэл”-ийг бэхжүүлэх тухай Хамтарсан мэдэгдэл гаргалаа 2 цаг 26 мин Өмнөд Африкийн шигшээ 2010 оноос хойш анх удаа ДАШТ-д шалгарлаа 2 цаг 29 мин Өнөөдөр дэлхийн ёс зүйн өдөр тохиож байна 2 цаг 29 мин Есдүгээр сард байгаль орчны чиглэлээр 153 зөрчил илэрчээ 2 цаг 32 мин Авлигыг мэдээлэх 110 утсанд долоо хоногт 99 дуудлага иржээ 2 цаг 34 мин Өнөөдөр олон улсын хөдөөгийн эмэгтэйчүүдийн өдөр тохиож байна 2 цаг 35 мин
iИх уншсан
​“Хонин толгой”-д шилжүүлсэн Оюутолгой Эмч нар хүүхдийнхээ сургалтын төлбөрийг зээлээр бус, цалинга... "Мордохын хазгай" болсон МАН-ын Бага хурлын VIII хуралдаан Авлигатай тэмцсэнийг биш, авлигад холбогдсон этгээдүүдийг на... Г.Занданшатарыг огцруулах нь Засгийн газрын тогтоолоос чухал... Тэтчерийн 100 насны ойд М.Бадамсүрэн: Төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах зарчмыг х... П.Батчулуун: Хэрэв би өршөөл гуйсан бол энэ салбарт зүтгэж б... Солийн Данзан (3) Нямбаатарын уршиг М.Буянбадрах: Экспортлогчид, үйлдвэрлэгчдээ АМНАТ-ийн зөв бо... Монгол сурагч дэлхийн Англи хэлний олимпиадад алтан медаль х... Цалин нэмэхгүй бол орон даяар ажил хаяна гэж эмч нар анхаару... Зогсож байсан автомашины араас мөргөсөн ослын улмаас 5 хүний... Импортын гаралтай 15.4 кг загас, далайн бүтээгдэхүүнийг устг... Гуравдугаар улирлын НӨАТ-ын баримтыг өнөөдөртөө багтаан бүрт... Монгол, Кубын парламентын хамтын ажиллагааны талаар талууд я... Засгийн газрыг огцруулах тогтоолд Ерөнхийлөгч хориг тавих ма... Нийслэлд 100 мянга гаруй ам метр явган зам шинэчлэгдлээ Дэлхийн худалдааны өсөлтийн төсөөллийг 2.4 хувьд хүргэн ахиу...
Top