x

Өмнөд Африкийн шигшээ 2010 оноос хойш анх удаа ДАШТ-д шалгарлаа

ӨАБНУ-ын хөл бөмбөгийн шигшээ баг ДАШТ-ий сонгон шалгаруулах шатны сүүлчийн 10 дугаар тойрогт өөрийн талбайд Руандагийн багийг хожсоноор Африкийн бүсээс ДАШТ-ий сүүлчийн шатанд оролцох эрхээ авлаа.

Мбомбела хотод болсон тоглолтод талбайн эзэд 3:0 харьцаагаар өрсөлдөгчөө хожсон бөгөөд Таленте Мбата (5 дахь минут), Освин Апполлис (26), Эвиденс Макгопа (72) нар гоол оруулжээ. Энэ тоглолттой зэрэгцэн Нигериа-Бениний шигшээ багуудын тоглолт болж, нигеричүүд өрсөлдөгчөө 4:0 харьцаагаар буулган авсан байна.

Ингэснээр ӨАБНУ-ын баг 18 оноотойгоор С хэсгийг тэргүүлж, Нигериа /17 оноо/, Бенин /17/, Лесото /12/, Руанда /11/, Зимбабвегийн /5/ багууд удааллаа. Хэсгээ тэргүүлсэн багууд ДАШТ-д шууд оролцох бол хэсэгтээ хоёрдугаар байр эзэлсэн 9 багаас шилдэг 4 баг ирэх 11 дүгээр сард Марокко улсад болох тивүүдийн багууд хоорондын нэмэлт тоглолтод оролцоно.

Өмнөд африкчууд 2026 оны зун АНУ, Канад, Мексикт болох ДАШТ-ий 23 дахь оролцогч болсон бөгөөд 2010 оноос хойш анх удаагаа тус тэмцээнд оролцох гэж байна. Тухайн онд ӨАБНУ ДАШТ-ийг зохион байгуулсан учраас тус улсын шигшээ баг сонгон шалгаруулалтгүйгээр шууд оролцсон билээ. 

Эх сурвалж: РИА Новости

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Засгийн газар тэвчиж болох зардлаа танаж, цалин, тэтгэврийг нэмэгдүүлнэ саяхан Худалдааны зөрчил үргэлжилж буй ч дэлхийн эдийн засгийн өсөлтөд эерэг хандлага ажиглагдаж байна 1 мин Төрийн өмчийн олон улсын хөтөлбөртэй цахим сургууль байгуулагдлаа 5 мин 2026-2030 оны хөгжлийн бодлогын чиглэлүүдийг Засгийн газар баталж, УИХ-д өргөн барина 7 мин “Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх хуурамч мэдээлэлд 11 сая төгрөг залилуулжээ 9 мин Бага насны хүүхэд, тусгай хэрэгцээт иргэдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын газар анхааруулж байна 12 мин Монгол, Германы их сургуулиуд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 14 мин Хүндийн өргөлтийн анхдугаар аваргад ДХИС-ийн сонсогчид тэргүүллээ 15 мин Төгрөгийн хадгаламж 23.5 их наяд төгрөгт хүрч, 2.9 их наядаар нэмэгджээ 2 цаг 12 мин Мадагаскарын Ерөнхийлөгч оргон гарсны дараа цэргийнхэн төрийн эрхийг авлаа 2 цаг 14 мин Японд Ерөнхий сайдыг сонгох санал хураалтыг хойшлуулжээ 2 цаг 16 мин НҮБ: Жил бүр 1.2 сая хүн зам тээврийн ослоор амь насаа алдаж байна 2 цаг 19 мин Энэ онд бойжуулсан төл 2024 оны мөн үеийнхээс 5.6 саяар өсөв 2 цаг 20 мин ”Стратегийн түншлэл”-ийг бэхжүүлэх тухай Хамтарсан мэдэгдэл гаргалаа 2 цаг 23 мин Өмнөд Африкийн шигшээ 2010 оноос хойш анх удаа ДАШТ-д шалгарлаа 2 цаг 26 мин Өнөөдөр дэлхийн ёс зүйн өдөр тохиож байна 2 цаг 26 мин Есдүгээр сард байгаль орчны чиглэлээр 153 зөрчил илэрчээ 2 цаг 29 мин Авлигыг мэдээлэх 110 утсанд долоо хоногт 99 дуудлага иржээ 2 цаг 31 мин Өнөөдөр олон улсын хөдөөгийн эмэгтэйчүүдийн өдөр тохиож байна 2 цаг 32 мин Нямбаатарын уршиг 3 цаг 42 мин
iИх уншсан
​“Хонин толгой”-д шилжүүлсэн Оюутолгой Эмч нар хүүхдийнхээ сургалтын төлбөрийг зээлээр бус, цалинга... "Мордохын хазгай" болсон МАН-ын Бага хурлын VIII хуралдаан Авлигатай тэмцсэнийг биш, авлигад холбогдсон этгээдүүдийг на... Г.Занданшатарыг огцруулах нь Засгийн газрын тогтоолоос чухал... Тэтчерийн 100 насны ойд М.Бадамсүрэн: Төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах зарчмыг х... П.Батчулуун: Хэрэв би өршөөл гуйсан бол энэ салбарт зүтгэж б... Солийн Данзан (3) Нямбаатарын уршиг М.Буянбадрах: Экспортлогчид, үйлдвэрлэгчдээ АМНАТ-ийн зөв бо... Монгол сурагч дэлхийн Англи хэлний олимпиадад алтан медаль х... Цалин нэмэхгүй бол орон даяар ажил хаяна гэж эмч нар анхаару... Зогсож байсан автомашины араас мөргөсөн ослын улмаас 5 хүний... Импортын гаралтай 15.4 кг загас, далайн бүтээгдэхүүнийг устг... Гуравдугаар улирлын НӨАТ-ын баримтыг өнөөдөртөө багтаан бүрт... Монгол, Кубын парламентын хамтын ажиллагааны талаар талууд я... Засгийн газрыг огцруулах тогтоолд Ерөнхийлөгч хориг тавих ма... Нийслэлд 100 мянга гаруй ам метр явган зам шинэчлэгдлээ Дэлхийн худалдааны өсөлтийн төсөөллийг 2.4 хувьд хүргэн ахиу...
Top