“Ээрмэл” хүндийн өргөлтийн клубээс ОУХМ, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч асан, “Алтан гадас одонт” Я.Дөрвөлжингийн нэрэмжит хүндийн өргөлтийн улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнээс ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн сонсогчид алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ.
Тодруулбал, Онцгой байдлын сургуулийн 631 дүгээр дамжааны сонсогч Т.Энх-Амгалан залуучуудын 98 кг-ийн жинд 240 кг-ийн амжилтаар алт, насанд хүрэгчдийн 98 кг-ийн жинд 240 кг-ийн амжилтаар мөнгөн медалийн эзэн болсон юм.
Мөн тус сургуулийн 621 дүгээр дамжааны сонсогч У.Баяржавхлан залуучуудын 65 кг-ийн жинд 188 кг-ийн амжилтаар хүрэл медаль хүртлээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.