x

Японы Ерөнхий сайдын суудлын төлөөх өрсөлдөөн ширүүсэж байна

Японы Засгийн газар болон эрх баригч Либерал ардчилсан нам Ерөнхий сайд Шигэрү Ишибагийн халааг авах хүнийг томилохын тулд 10 дугаар сарын 15-нд парламентын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар зохицуулалт хийж байна гэж нэгэн өндөр албан тушаалтан лхагва гарагт мэдээлжээ. 

Хууль тогтоох байгууллага тухайн өдөр шинэ ерөнхий сайдыг томилж магадгүй бөгөөд ингэснээр шинэ засгийн газрыг эмхлэн байгуулах нөхцөл бүрдэх төлөвтэй байна. Энэ бямба гарагт болох эрх баригч Либерал ардчилсан намын /ЛАН/ даргын сонгуульд ялсан хүн Японы дараагийн ерөнхий сайд болох магадлалтай байна.

ЛАН болон түүний түнш Комэйто нам парламентын хоёр танхимд олонхын суудлаа алдаад байгаа юм. Гэвч сөрөг хүчний намууд нэг нэр дэвшигчийн ард нэгдэж чадаагүй байгаа тул эрх баригч эвсэл хамгийн том хүчин хэвээр байна.

Өнгөрсөн оны 10 дугаар сард Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж эхэлсэн Ш.Ишиба нам нь сонгуульд тааруу оролцсоны хариуцлагыг хүлээн намын даргын суудлаа хүлээлгэн өгөхөөр шийдсэний дараа намын даргын суудлын төлөөх өрсөлдөөн эхэлсэн юм.

Энэхүү сонгуульд ЛАН-аас Хөдөө аж ахуйн сайд Шинжиро Коизүми, Дотоод хэргийн сайд асан Санаэ Такаичи, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ёшимаса Хаяши зэрэг таван хууль тогтоогч өрсөлдөж байна.  

Эх сурвалж: Kyodo

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ахмад бөхчүүдийн уламжлалт барилдаан ням гарагт тохионо 7 мин Төв талбайд зөвшөөрөлгүй барьсан байгууламжийг албадан буулгаж байна 10 мин Өнөөдөр болох үйл явдлууд 46 мин “Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрийн бүртгэл эхэллээ 47 мин Цаг агаар: 10-р сарын 4–8-ны урьдчилсан төлөв 50 мин АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Аль Гор Монголд сургалт зохион байгуулж байна 15 цаг 57 мин Болливудын супер од 1.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болжээ 16 цаг 8 мин Сэлэнгэ аймагт элит үр бэлтгэгч аж ахуйн нэгж шинээр гэрчилгээ авлаа 16 цаг 12 мин Сэлбэ голд чулуун бэхэлгээ хийснээр лаг тогтохгүй болно 16 цаг 17 мин Хөрс 20 см гүнд хөлдөх хугацааны таамаг гарлаа 16 цаг 18 мин БНСУ гадаадын бизнес эрхлэгчдийн хил нэвтрэх хугацааг богиносгоно 17 цаг 8 мин Соёл, байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэхийг зөвлөв 17 цаг 9 мин Биткоины ханш 116 мянган ам.доллар давж түүхэн дээд түвшинд ойртлоо 17 цаг 11 мин Грекийн ажилчид хөдөлмөрийн шинэ хуулийг эсэргүүцэн бүх нийтийн ажил хаялт зарлав 17 цаг 13 мин Монгол-Туркийн хамтын ажиллагаагаар хиймэл оюунд тулгуурласан аудит нэвтрүүлнэ 18 цаг 9 мин Х.Баасанжаргал: "Админерал" компанийг шалгах хэрэгтэй 18 цаг 30 мин Б.Энхбаяр: Би нүүрсчидэд хөөгдөхгүй, нүүрсчдийг хөөнө 18 цаг 54 мин Монголын олимпын баг “Келме” брэндийн хувцсаар Милан Кортина 2026-д оролцоно 18 цаг 58 мин Хөдөө аж ахуй, хүнсний салбарын хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ 18 цаг 58 мин Ардчиллын анхдагч С.Зориг агсныг хөшөөнд нь хүндэтгэл үзүүллээ 19 цаг 3 мин
iИх уншсан
УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчиж, УИХ-ын гишүүдийн бүрэн эрх... Нэг нэр дэвшигчтэй, нэг ялагчтай сонгууль Солийн Данзан АТГ Ардын намынхны нэг нэгэн рүүгээ тавьдаг сумны зэв болсон... О.Баасанхүү: Хууль зүйн шинэ сайдын нэр гарсныг нэлээд хүн и... Б.Галбадрах: Боловсролын салбарын төсвийн хэлэлцүүлэг хэлбэр... Их хагарал Х.Тэмүүжин: Ерөнхийлөгчийг хуультай болгоно С.Энхтөр: МАН даргынхаа асуудлаар хямарч байгаа нь олон нийт... Мукеш Амбани $33 тэрбумаар орос нефтийг худалдан авчээ Цалингийн жендерын зөрөө ихтэй 3 орны тоонд орос багтав 1.5 тэрбум төгрөгийн шагналтай “Алтан цом”-д шилдэг найман б... Монголын холимог тулаанчид ДАШТ-д хүч үзэж байна УИХ-ын дарга АТГ-ыг гүтгэж хууль зөрчтөлөө анд нөхдөө өмөөрч... Айдсыг удирддаг тархины нууц Хямд, чанартай мах малчдын гар дээрээс шууд иргэдэд хүрч бай... Хонь хариулж явсан хүүхдийн амь насыг хөнөөсөн хэрэгт бүх на... Хятадын ургац энэ жил дээд үзүүлэлттэй байна Вьетнамд хар салхины уршгаар олон хүн амь үрэгдэж, их хэмжээ... Алдарт “Сан-Сиро” цэнгэлдэх хүрээлэн “Милан”, “Интер”-ийн өм...
Top