x

Израил Газад тусламж хүргэх усан онгоцнуудыг саатуулав

Газын зурвас руу ойртон ирж байхад нь Израилын тэнгисийн цэргийн хүчин усан онгоцнуудынх нь гурвыг саатуулсан гэж тус зурвасыг чиглэн явж буй усан онгоцнууд дээр байгаа идэвхтнүүд лхагва гаргийн орой мэдэгджээ. Харин Израилын эрх баригчид мэдэгдэхдээ, Грета Тунберг зэрэг идэвхтнүүд аюулгүй байгаа бөгөөд тэднийг Израил руу шилжүүлэн авчирч байна гэв. 

Нийт 50 орчим усан онгоц, 500 гаруй идэвхтнээс бүрдсэн “Global Sumud” флот нь Газын зурваст бэлгэдлийн чанартай хүмүүнлэгийн тусламж хүргэхийг зорьж байгаа юм. “Сириус”, “Алма”, “Адара” усан онгоцыг Газын эргээс 120 гаруй км-ийн зайд саатуулсан гэж зохион байгуулагчид нь мэдэгджээ. Нельсон Манделагийн ач хүү Мандла Мандела, Барселон хотын дарга асан Ада Колау болон Европын хэд хэдэн хууль тогтоогч зэргээс бүрдсэн идэвхтнүүдийн бүлэг Израилын бүслэлтийг нэвтэрч, палестинчуудад тусламж хүргэх зорилгоосоо буцахгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Флотын усан онгоцнуудын нэг болох “Охвайла”-д сууж яваа Америкийн ахмад дайчин Грег Стокерын хэлснээр, дохио дамжуулагч төхөөрөмжөө унтраасан тэнгисийн цэргийн арав орчим хөлөг онгоц ойртож ирээд байгаа ажээ. “Тэд яг одоо манай усан онгоцнуудыг дуудаж, хөдөлгүүрээ унтрааж, цаашдын зааварчилгааг хүлээх эс бөгөөс усан онгоцнуудыг маань саатуулж, дараагийн арга хэмжээг авна гэж анхааруулж байна” гэж тэрбээр “Instagram” хуудсандаа нийтэлсэн дүрс бичлэгтээ хэлжээ. Израилын эрх баригчид зарим усан онгоцны эсрэг ус шүршигч ашигласан гэж Г.Стокер болон бусад идэвхтэн нийгмийн сүлжээгээр дамжуулан мэдээлжээ.

Г.Тунбергт цэвэр ус, борооны цув өгөн хөлөг онгоцны тавцан дээр суулгаж буй дүрс бичлэгийг Израилын Гадаад хэргийн яам X хуудсандаа нийтлээд, Грета болон түүний найзууд аюулгүй, эрүүл саруул байна хэмээн мэдэгдсэн байна.

Израилын ажиллагаа 2-3 цаг үргэлжлэх төлөвтэй байна гэж Италийн Гадаад хэргийн сайд Антонио Тажани хэлжээ. Тэрбээр Rai телевизэд мэдээлэхдээ, усан онгоцнуудыг Израилын Ашдод боомт руу авчирч, идэвхтнүүдийг ойрын өдрүүдэд албадан гаргах төлөвтэй байна гэлээ. Тэрбээр мөн Израилын хүчнийхэнд “хүч хэрэглэж болохгүй” гэдгийг сануулсан гэдгийг дурдсан байна.

Израилын тал усан онгоцнуудыг саатуулж байгааг Туркийн Гадаад хэргийн яам зэмлэн буруушааж, уг явдлыг “террорист шинжтэй”, олон улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн үйлдэл хэмээн шүүмжилжээ. Израилын цэргүүдэд баривчлагдсан Туркийн иргэд болон бусад зорчигчийг нэн даруй суллуулах тал дээр санаачилга гарган ажиллаж байгаагаа тус яам мэдэгдсэн байна.

Эх сурвалж: AP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ахмад бөхчүүдийн уламжлалт барилдаан ням гарагт тохионо 5 мин Төв талбайд зөвшөөрөлгүй барьсан байгууламжийг албадан буулгаж байна 8 мин Өнөөдөр болох үйл явдлууд 44 мин “Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрийн бүртгэл эхэллээ 46 мин Цаг агаар: 10-р сарын 4–8-ны урьдчилсан төлөв 49 мин АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Аль Гор Монголд сургалт зохион байгуулж байна 15 цаг 56 мин Болливудын супер од 1.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болжээ 16 цаг 6 мин Сэлэнгэ аймагт элит үр бэлтгэгч аж ахуйн нэгж шинээр гэрчилгээ авлаа 16 цаг 10 мин Сэлбэ голд чулуун бэхэлгээ хийснээр лаг тогтохгүй болно 16 цаг 15 мин Хөрс 20 см гүнд хөлдөх хугацааны таамаг гарлаа 16 цаг 17 мин БНСУ гадаадын бизнес эрхлэгчдийн хил нэвтрэх хугацааг богиносгоно 17 цаг 6 мин Соёл, байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэхийг зөвлөв 17 цаг 8 мин Биткоины ханш 116 мянган ам.доллар давж түүхэн дээд түвшинд ойртлоо 17 цаг 9 мин Грекийн ажилчид хөдөлмөрийн шинэ хуулийг эсэргүүцэн бүх нийтийн ажил хаялт зарлав 17 цаг 11 мин Монгол-Туркийн хамтын ажиллагаагаар хиймэл оюунд тулгуурласан аудит нэвтрүүлнэ 18 цаг 8 мин Х.Баасанжаргал: "Админерал" компанийг шалгах хэрэгтэй 18 цаг 28 мин Б.Энхбаяр: Би нүүрсчидэд хөөгдөхгүй, нүүрсчдийг хөөнө 18 цаг 52 мин Монголын олимпын баг “Келме” брэндийн хувцсаар Милан Кортина 2026-д оролцоно 18 цаг 56 мин Хөдөө аж ахуй, хүнсний салбарын хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ 18 цаг 56 мин Ардчиллын анхдагч С.Зориг агсныг хөшөөнд нь хүндэтгэл үзүүллээ 19 цаг 1 мин
iИх уншсан
УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчиж, УИХ-ын гишүүдийн бүрэн эрх... Нэг нэр дэвшигчтэй, нэг ялагчтай сонгууль Солийн Данзан АТГ Ардын намынхны нэг нэгэн рүүгээ тавьдаг сумны зэв болсон... О.Баасанхүү: Хууль зүйн шинэ сайдын нэр гарсныг нэлээд хүн и... Б.Галбадрах: Боловсролын салбарын төсвийн хэлэлцүүлэг хэлбэр... Их хагарал Х.Тэмүүжин: Ерөнхийлөгчийг хуультай болгоно С.Энхтөр: МАН даргынхаа асуудлаар хямарч байгаа нь олон нийт... Мукеш Амбани $33 тэрбумаар орос нефтийг худалдан авчээ Цалингийн жендерын зөрөө ихтэй 3 орны тоонд орос багтав 1.5 тэрбум төгрөгийн шагналтай “Алтан цом”-д шилдэг найман б... Монголын холимог тулаанчид ДАШТ-д хүч үзэж байна УИХ-ын дарга АТГ-ыг гүтгэж хууль зөрчтөлөө анд нөхдөө өмөөрч... Айдсыг удирддаг тархины нууц Хямд, чанартай мах малчдын гар дээрээс шууд иргэдэд хүрч бай... Хонь хариулж явсан хүүхдийн амь насыг хөнөөсөн хэрэгт бүх на... Хятадын ургац энэ жил дээд үзүүлэлттэй байна Вьетнамд хар салхины уршгаар олон хүн амь үрэгдэж, их хэмжээ... Алдарт “Сан-Сиро” цэнгэлдэх хүрээлэн “Милан”, “Интер”-ийн өм...
Top