x

Монгол-Хятадын барилга, дэд бүтцийн форум Улаанбаатарт болно

“БНХАУ-ын инженер, технологийн 19 дэх үзэсгэлэн, Монгол–Хятадын барилга, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын форум”-ыг энэ сарын 18–20-нд Улаанбаатар хотод зохион байгуулна.

Монголын Барилгын үндэсний ассоциаци ТББ, БНХАУ-ын Олон улсын гэрээлэгчдийн нийгэмлэг (CHINCA), Хятадын Машин механизмын инженерийн корпорацийн олон улсын үзэсгэлэн зохион байгуулагч газар хамтран зохион байгуулах форумд БНХАУ-ын тэргүүлэгч барилга, дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах барилга, дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгө, барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн чиглэлийн аж ахуй нэгж, бизнес эрхлэгчид оролцоно.

Форум нь монголын компаниудад төслөө танилцуулах, Хятадын тэргүүлэгч корпорациудын орчин үеийн дэвшилтэт техник технологи, инновацитай танилцахын зэрэгцээ Хятадын хамгийн том хөрөнгө оруулагчидтай холбогдон, стратегийн бодлого, бизнесийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын түвшний хэлэлцүүлэг өрнүүлж, бизнесийн гэрээ хэлэлцээр хийх, хөрөнгө оруулалтын боломжоо нэмэх, барилгын салбарын эдийн засгийн өсөлтийн тогтвортой орчныг бүрдүүлэхэд түлхэц болох юм.

Манай улс БНХАУ-тай 1949 оноос дипломат харилцаа тогтоон, эдийн засаг, худалдаа, бүтээн байгуулалтын бүх салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлж иржээ. Монгол Улсын гадаад худалдааны эргэлт 2024 оны байдлаар 24 тэрбум ам.долларт хүрсний 65 орчим хувийг БНХАУ-тай хийсэн худалдаа эзэлж байна. Дэлхийн эдийн засаг, бүс нутгийн геополитикийн нөхцөл байдал өөрчлөгдөж буй энэ цаг үед хоёр улсын бизнесийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, хамтарсан төслүүд нь барилгын салбараар хязгаарлагдахгүй дэд бүтэц, тээвэр ложистик, эрчим хүч, инженерчлэл, техник технологи, инновацийн салбарт өргөжиж байгаа билээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Кубын Элчин сайд Хорхе Родригезид ГХЯ-ны “Алтан гэрэгэ” гардууллаа 18 мин Анхан шатны эрүүл мэндийн байгууллагад сүрьеэг хурдан оношлох шинэ технологи ашиглана 19 мин Монгол Улс, Азийн хөгжлийн банк “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа 21 мин Чехийн барууны гурван нам “Шинэ Европ”-ыг байгуулах зорилготой эвсэл байгуулав 22 мин УИХ-ын гишүүдийн тэтгэмжийн талаар судалгаа хийх ажлын хэсэг байгуулав 24 мин Бразилд хүлэмжийн хийн ялгаралт 16.7 хувиар буурав 27 мин Чингэлтэй дүүрэгт тогтвортой хог хаягдлын “Эко Хаб” байгууламж нээгдлээ 29 мин Чингэлтэй дүүрэгт гурван байршилд 3x3 сагсан бөмбөгийн талбай байгуулжээ 29 мин Дорнодын нутгийн 77 хувь зудын хүндрэлгүй хэмээн тооцжээ 29 мин Б.Батцэцэг сайд Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзав 30 мин Хятадын эмч нар 4200 км-ын зайнаас нүдний мэс ажилбар амжилттай хийлээ 2 цаг 35 мин ChatGPT эрүүл мэнд, санхүүгийн зөвлөгөө өгөхгүй боллоо 2 цаг 36 мин Монгол, Орос, Хятадын аялал жуулчлалын сайд нар Дархан-Уул аймагт хуралдана 2 цаг 38 мин Авлигатай тэмцэх газар төлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны мэдүүлгийг шалгав 2 цаг 39 мин Японы иргэд Хятадад 2026 он хүртэл визгүй зорчино 2 цаг 41 мин Шатахууны нөөцийн сав барихад импортлогчдод хөнгөлөлттэй зээл олгоно 2 цаг 44 мин Солонгост буй монгол иргэд “ХУРДАН” цэгээр төрийн үйлчилгээ авч байна 2 цаг 47 мин Перу Мексиктэй дипломат харилцаагаа тасаллаа 2 цаг 48 мин FIFPro 2025 оны бэлгэдлийн шигшээ багийг зарлалаа 2 цаг 49 мин Монголын баг “Дубай-2025” пара наадамд оролцохоор бэлтгэж байна 2 цаг 51 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб...
Top