x

Ховд аймагт баригдаж буй үйлдвэрлэл, технологийн парк 80.6 хувьтай байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ)-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, МААГНБХЗГ-ын дарга Ц.Мөнхнасан, ХөҮБХЗГ-ын дарга М.Дондогдорж нарын Ажлын хэсэг “Шинэ Ховд үйлдвэрлэл, технологийн парк”-ийн бүтээн байгуулалтын ажлын явцад газар дээрх хяналт хийлээ. 

Тус паркийн бүтээн байгуулалтын ажлыг “Шинэ Ховд баруун бүсийн хөгжлийн корпораци” орон нутгийн өмчит компани хариуцан ажиллаж байна.

Гүйцэтгэх захирал Ю.Азамат паркийн бүтээн байгуулалтын ажил 80.6 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд ирэх арваннэгдүгээр сард багтаан бүрэн дуусгах төлөвлөгөөтэй гэдгийг танилцуулав. Тухайлбал, авто зам шугам сүлжээний ажил 95, усан хангамж 70, цахилгаан хангамж 80, уурын дулааны дэд станц, шугам сүлжээ 72.9, мэдээлэл холбооны сүлжээний ажил 85 хувийн гүйцэтгэлтэй байна. Түүнчлэн “Шинэ Ховд үйлдвэрлэл, технологийн парк”-ийн гүйцэтгэгч компаниудын удирдлагууд паркийн бүтээн байгуулалт хуваарийн дагуу үргэжилж байгааг танилцууллаа.

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн энэ үеэр гүйцэтгэгч компаниудын удирдлагуудын хамт нөхцөл байдалтай танилцаж, ажлаа хуваарьт хугацаандаа дуусган, хүлээлгэж өгөхийг үүрэг болголоо.

Баруун бүс нийт мал сүргийн 24 орчим хувь буюу 15 орчим сая толгой малтай, түүхий эдийн нөөц бүрдүүлэх боломжтой боловч төвийн үйлдвэрлэлийн бүсээс алслагдмал байдаг. Ховд аймгийн хувьд Баруун бүсийн тулгуур төв, хилийн 2 боомттой зах зээл харьцангуй нэвтрэх боломж сайтай тул “Шинэ Ховд үйлдвэрлэл, технологийн парк”-ийг Ховд аймгийн Жаргалант суманд байгуулахаар шийдвэрлэсэн. Тус төсөл хэрэгжсэнээр мал аж ахуйн гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлж, баруун аймгуудад гадаадын хөрөнгө оруулалт татаж, нийгэм, эдийн засгийн хөгжил, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх ач холбогдолтой.

Мөн “Шинэ Ховд баруун бүсийн хөгжлийн корпораци” орон нутгийн өмчит компани  хүлэмжийн аж ахуйн “Шинэ Ховд агро парк”-ийн менежментийг хариуцан ажиллаж байна. ХХААХҮЯ-ны Ажлын хэсэг 3 улирлын 10, зуны 61 хүлэмж бүхий тус цогцолборын үйл ажиллагаатай танилцаж, цаашдын менежментийн шинэчлэл, агро парк үйл ажиллагааг “Шинэ Ховд үйлдвэрлэл, технологийн парк”-ийн үйл ажиллагаатай уялдуулан эдийн засгийн үр өгөөжийг нь дээшлүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Кубын Элчин сайд Хорхе Родригезид ГХЯ-ны “Алтан гэрэгэ” гардууллаа 19 мин Анхан шатны эрүүл мэндийн байгууллагад сүрьеэг хурдан оношлох шинэ технологи ашиглана 20 мин Монгол Улс, Азийн хөгжлийн банк “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа 22 мин Чехийн барууны гурван нам “Шинэ Европ”-ыг байгуулах зорилготой эвсэл байгуулав 23 мин УИХ-ын гишүүдийн тэтгэмжийн талаар судалгаа хийх ажлын хэсэг байгуулав 24 мин Бразилд хүлэмжийн хийн ялгаралт 16.7 хувиар буурав 28 мин Чингэлтэй дүүрэгт тогтвортой хог хаягдлын “Эко Хаб” байгууламж нээгдлээ 29 мин Чингэлтэй дүүрэгт гурван байршилд 3x3 сагсан бөмбөгийн талбай байгуулжээ 30 мин Дорнодын нутгийн 77 хувь зудын хүндрэлгүй хэмээн тооцжээ 30 мин Б.Батцэцэг сайд Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзав 31 мин Хятадын эмч нар 4200 км-ын зайнаас нүдний мэс ажилбар амжилттай хийлээ 2 цаг 36 мин ChatGPT эрүүл мэнд, санхүүгийн зөвлөгөө өгөхгүй боллоо 2 цаг 37 мин Монгол, Орос, Хятадын аялал жуулчлалын сайд нар Дархан-Уул аймагт хуралдана 2 цаг 38 мин Авлигатай тэмцэх газар төлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны мэдүүлгийг шалгав 2 цаг 40 мин Японы иргэд Хятадад 2026 он хүртэл визгүй зорчино 2 цаг 42 мин Шатахууны нөөцийн сав барихад импортлогчдод хөнгөлөлттэй зээл олгоно 2 цаг 45 мин Солонгост буй монгол иргэд “ХУРДАН” цэгээр төрийн үйлчилгээ авч байна 2 цаг 48 мин Перу Мексиктэй дипломат харилцаагаа тасаллаа 2 цаг 49 мин FIFPro 2025 оны бэлгэдлийн шигшээ багийг зарлалаа 2 цаг 50 мин Монголын баг “Дубай-2025” пара наадамд оролцохоор бэлтгэж байна 2 цаг 51 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб...
Top