x

Ганга нуурыг хамгаалах төслийн хоёрдугаар шат хэрэгжиж эхэллээ

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших Ганга нуурын ус намгархаг газрыг байгалийн аясаар сэргээхээр “Ганга нуурыг бохирдол ширгэлтээс хамгаалах урсацыг сайжруулах” төслийн хоёрдахь шатыг хэрэгжүүлж байна.

Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны мэдээлснээр Ганга нуурыг бохирдож ширгэхээс хамгаалах, урсацыг сайжруулахаар нуурын тэжээлийн "Баян булаг"-ын эхийг хашиж хамгаалах, Оргихын булгаас Ганга нуур луу явах 300 метр урт, 1.5 метр өргөн эко хавтан ашиглан явган хүний зам тавьж байна. Тохижуулах талбайд 4x5 хэмжээтэй сүүдрэвч, сандал байрлуулжээ.

 

Цаг уурын өөрчлөлтийн улмаас нуурын ус татарч, зарим жилд ширгэдэг болоод байгаа Ганга нуурын хойд хэсэгт хамгаалалтын ойн зурвас болох 3000 метр урт 11 эгнээ талбайн модыг нөхөж тарих юм. Ингэхдээ хатсан моддыг сугалан авч, ирэх сарын 15-наас эхлэн хайлаас, бургасны 2-3 настай суулгац гэхчлэн 8993 мод тарихаар бэлджээ. Ганга нуурын хойд хэсэгт шланк татаж, модны тоогоор дуслын усалгааны систем холбон, модны усалгааг системжүүлж, усалгааны давтамж, цагийн менежмент хийж, ажлын ачааллыг багасгахаар угсарчээ.

 

Хээр тал, говийн заагт орших, ус намаг, элсэн манхан, хуурай хээр хосолсон өвөрмөц тогтоц бүхий Ганга нуур нь давстай бөгөөд ойр орчмын намгархаг газарт цэн тогоруу, хошуу галуу, хонин тоодог, гангар хун, хондон ангир зэрэг нүүдлийн ховор шувуудын чуулж үрждэг. Ойр орчимд нь Дуут, Сүмтийн, Эрдэнэ, Холбоо, Зүүн Холбоо, Цагаан, Хосмогт, Улаан (ширгэсэн), Зэгст зэрэг нуур цөөрөм бий.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Кубын Элчин сайд Хорхе Родригезид ГХЯ-ны “Алтан гэрэгэ” гардууллаа 18 мин Анхан шатны эрүүл мэндийн байгууллагад сүрьеэг хурдан оношлох шинэ технологи ашиглана 18 мин Монгол Улс, Азийн хөгжлийн банк “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа 20 мин Чехийн барууны гурван нам “Шинэ Европ”-ыг байгуулах зорилготой эвсэл байгуулав 21 мин УИХ-ын гишүүдийн тэтгэмжийн талаар судалгаа хийх ажлын хэсэг байгуулав 23 мин Бразилд хүлэмжийн хийн ялгаралт 16.7 хувиар буурав 26 мин Чингэлтэй дүүрэгт тогтвортой хог хаягдлын “Эко Хаб” байгууламж нээгдлээ 28 мин Чингэлтэй дүүрэгт гурван байршилд 3x3 сагсан бөмбөгийн талбай байгуулжээ 28 мин Дорнодын нутгийн 77 хувь зудын хүндрэлгүй хэмээн тооцжээ 29 мин Б.Батцэцэг сайд Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзав 30 мин Хятадын эмч нар 4200 км-ын зайнаас нүдний мэс ажилбар амжилттай хийлээ 2 цаг 34 мин ChatGPT эрүүл мэнд, санхүүгийн зөвлөгөө өгөхгүй боллоо 2 цаг 35 мин Монгол, Орос, Хятадын аялал жуулчлалын сайд нар Дархан-Уул аймагт хуралдана 2 цаг 37 мин Авлигатай тэмцэх газар төлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны мэдүүлгийг шалгав 2 цаг 38 мин Японы иргэд Хятадад 2026 он хүртэл визгүй зорчино 2 цаг 41 мин Шатахууны нөөцийн сав барихад импортлогчдод хөнгөлөлттэй зээл олгоно 2 цаг 43 мин Солонгост буй монгол иргэд “ХУРДАН” цэгээр төрийн үйлчилгээ авч байна 2 цаг 46 мин Перу Мексиктэй дипломат харилцаагаа тасаллаа 2 цаг 47 мин FIFPro 2025 оны бэлгэдлийн шигшээ багийг зарлалаа 2 цаг 48 мин Монголын баг “Дубай-2025” пара наадамд оролцохоор бэлтгэж байна 2 цаг 50 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб...
Top