x

Өнөөдөр дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр тохиож байна

Жил бүрийн есдүгээр сарын 16-ны өдрийг дэлхий нийтээрээ “Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.

Энэ жил бид дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны сорилт улам хурцдаж буй энэ үед, хүн төрөлхтний хамтын хүчин чармайлтаар хийгдсэн хамгийн амжилттай олон улсын гэрээ болох Озоны үе давхаргыг хамгаалах Венийн конвенцийн 40 жилийн ойг Дэлхийн бүх улс орнууд хамтран тэмдэглэж байна.

2025 оны Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдрийн сэдэв : “Шинжлэх ухаанаас Дэлхий нийтийн үйл хэрэг рүү” (From Science to Global Action)

Озоны үе давхаргыг хамгаалах олон улсын гэрээнүүд нь шинжлэх ухааны нотолгоонд тулгуурлан улс орнуудын бодит шийдвэр, хамтын үйл ажиллагаа болон хэрэгжиж чадсан хамгийн тод жишээ юм.

Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд Озон задалдаг бодисын хэрэглээг дэлхий даяар 99 хувь бууруулсан.

Озоны үе давхарга сэргэх хандлагатай болж 2066 онд Антарктидад, 2045 онд Хойд туйлд, 2040 он гэхэд бусад бүсүүдэд 1980 оны түвшинд хүрч нөхөгдөх төлөвтэй байна.

Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн Протоколын Кигалийн нэмэлт, өөрчлөлтөөр гидрофторт нүүрстөрөгчийн (HFCs) хэрэглээг үе шаттай бууруулснаар 2100 он хүртэл Дэлхийн дулаарлыг 0.3–0.5°C-аар бууруулах боломжтой. Эрчим хүчний хэмнэлтийн арга хэмжээг хавсруулснаар энэ үр дүнг хоёр дахин нэмэгдүүлэх боломж бий гэж үздэг.

Эдгээр ололт нь шинжлэх ухааны судалгаанаас бодит үйл хэрэг рүү шилжсэн дэлхий нийтийн хамтын ажиллагааны хүчин чармайлтын үр дүн гэдгийг илтгэж байна.

Монгол Улс 1996 онд Венийн конвенц, Монреалийн Протоколд нэгдэн орсноос хойш озоны давхаргыг хамгаалах, озон задалдаг бодисыг хэрэглээнээс гаргах болон дэлхийн дулааралд нөлөөлөх бодисын хэрэглээг үе шаттайгаар бууруулах үүргээ тууштай биелүүлж ирсэн.

2022 онд Монгол Улс Кигалийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталж, дэлхий дахинд уг нэмэлт, өөрчлөлтийн соёрхон баталсан 137 дахь орон болсон.

Озон задалдаг бодисын импорт, хэрэглээг үе шаттай бууруулах, хяналт шалгалтыг сайжруулах ажлын хүрээнд зөвшөөрөл олголт, бүртгэл, хяналтын системийг боловсронгуй болгож, цахимжуулсан ба олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна.

Гаалийн ажилтнууд, хөргөлтийн инженер, техникчдийн чадавхыг дээшлүүлэх сургалтуудыг жил бүр зохион байгуулж, олон улсын гэрээний хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж байна.

Олон нийтийн мэдээлэл сурталчилгааг тогтмол явуулж, залуучууд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, иргэний нийгмийн оролцоог өргөжүүлэн хөгжүүлж байна гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Газын хүүхдүүд, Монголын хүүхдүүд хоёр л хичээл, сургуульгүй байна 43 мин Кубын Элчин сайд Хорхе Родригезид ГХЯ-ны “Алтан гэрэгэ” гардууллаа 1 цаг 9 мин Анхан шатны эрүүл мэндийн байгууллагад сүрьеэг хурдан оношлох шинэ технологи ашиглана 1 цаг 10 мин Монгол Улс, Азийн хөгжлийн банк “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа 1 цаг 12 мин Чехийн барууны гурван нам “Шинэ Европ”-ыг байгуулах зорилготой эвсэл байгуулав 1 цаг 13 мин УИХ-ын гишүүдийн тэтгэмжийн талаар судалгаа хийх ажлын хэсэг байгуулав 1 цаг 14 мин Бразилд хүлэмжийн хийн ялгаралт 16.7 хувиар буурав 1 цаг 18 мин Чингэлтэй дүүрэгт тогтвортой хог хаягдлын “Эко Хаб” байгууламж нээгдлээ 1 цаг 20 мин Чингэлтэй дүүрэгт гурван байршилд 3x3 сагсан бөмбөгийн талбай байгуулжээ 1 цаг 20 мин Дорнодын нутгийн 77 хувь зудын хүндрэлгүй хэмээн тооцжээ 1 цаг 20 мин Б.Батцэцэг сайд Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзав 1 цаг 21 мин Хятадын эмч нар 4200 км-ын зайнаас нүдний мэс ажилбар амжилттай хийлээ 3 цаг 26 мин ChatGPT эрүүл мэнд, санхүүгийн зөвлөгөө өгөхгүй боллоо 3 цаг 27 мин Монгол, Орос, Хятадын аялал жуулчлалын сайд нар Дархан-Уул аймагт хуралдана 3 цаг 29 мин Авлигатай тэмцэх газар төлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны мэдүүлгийг шалгав 3 цаг 30 мин Японы иргэд Хятадад 2026 он хүртэл визгүй зорчино 3 цаг 32 мин Шатахууны нөөцийн сав барихад импортлогчдод хөнгөлөлттэй зээл олгоно 3 цаг 35 мин Солонгост буй монгол иргэд “ХУРДАН” цэгээр төрийн үйлчилгээ авч байна 3 цаг 38 мин Перу Мексиктэй дипломат харилцаагаа тасаллаа 3 цаг 39 мин FIFPro 2025 оны бэлгэдлийн шигшээ багийг зарлалаа 3 цаг 40 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб...
Top