x

Иргэд ‘102 Police’ аппээр замын зөрчлийг мэдээлж, хяналт тавина

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн алба хамтран иргэд зөрчлийн мэдээллийг илгээж, хяналт тавих боломжтой “102 Police” апплейкшныг ашиглалтад орууллаа.

Иргэд замын хөдөлгөөн, нийтийн дэг журам болон бусад зөрчлийг илрүүлж мэдээлэх системийг олон улс “Crowdsourcing enforcement” буюу “иргэдийн оролцоотой хяналт” хэлбэрээр түгээмэл ашигладаг байна.

Тухайлбал, БНСУ-д “Seoul smart complaint” апп-ыг ашигладаг бөгөөд замын хөдөлгөөний дүрэм зөрчих, хориотой тэмдэгтэй газар зогсох, утаа гаргасан, хог хаях зэрэг зөрчлүүдийг иргэд зураг, бичлэгээр баталгаажуулан апп руу илгээдэг байна. Уг мэдээллийг цагдаа болон хотын захиргаанаас нотолгоо болгон ашиглаж торгууль оногдуулдаг байна. Мөн Энэтхэгийн зарим мужид “Traffic police app”-ыг ашигладаг бөгөөд иргэд дүрэм зөрчсөн машиныг зураг, байршилтайгаар илгээж зөрчлийг илрүүлдэг байна. Хятад, Их Британи зэрэг олон орнуудад иргэд нийтийн дэг журмыг тогтооход хувь нэмрээ оруулдаг байна.

Манай улсын хувьд “Сайн дурын цагдаа” ажиллаж байгаа хэдий ч хангалтгүй бөгөөд авто машинаа явган хүний зам дээр тавих, нийтийн эзэмшилд зогсоолгүй газар зогсох зэрэг зөрчлүүдийг цагдаагийн албан хаагчид тэр бүр дуудлагаар явж зохицуулах боломжгүй, ачаалал ихтэй ажилладаг байна. Иймд замын хөдөлгөөний зарим зөрчлүүдийг илрүүлэх, хотын дэг журмыг дагаж мөрдөхөд иргэдийн оролцоог хангахаар ажиллаж байгаа юм. Гадны улс орнуудад “Crowdsourcing enforcement” буюу “иргэдийн оролцоотой хяналт”-ыг сайжруулснаар зөрчлийн мэдээлэл багасах, жолооч нарын хариуцлага нэмэгдэх, иргэдийн оролцоо нэмэгдэх, түгжрэл багасах зэрэг эерэг өөрчлөлтүүд гарсан байна гэж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Кубын Элчин сайд Хорхе Родригезид ГХЯ-ны “Алтан гэрэгэ” гардууллаа 20 мин Анхан шатны эрүүл мэндийн байгууллагад сүрьеэг хурдан оношлох шинэ технологи ашиглана 21 мин Монгол Улс, Азийн хөгжлийн банк “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа 22 мин Чехийн барууны гурван нам “Шинэ Европ”-ыг байгуулах зорилготой эвсэл байгуулав 23 мин УИХ-ын гишүүдийн тэтгэмжийн талаар судалгаа хийх ажлын хэсэг байгуулав 25 мин Бразилд хүлэмжийн хийн ялгаралт 16.7 хувиар буурав 28 мин Чингэлтэй дүүрэгт тогтвортой хог хаягдлын “Эко Хаб” байгууламж нээгдлээ 30 мин Чингэлтэй дүүрэгт гурван байршилд 3x3 сагсан бөмбөгийн талбай байгуулжээ 30 мин Дорнодын нутгийн 77 хувь зудын хүндрэлгүй хэмээн тооцжээ 31 мин Б.Батцэцэг сайд Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзав 32 мин Хятадын эмч нар 4200 км-ын зайнаас нүдний мэс ажилбар амжилттай хийлээ 2 цаг 36 мин ChatGPT эрүүл мэнд, санхүүгийн зөвлөгөө өгөхгүй боллоо 2 цаг 37 мин Монгол, Орос, Хятадын аялал жуулчлалын сайд нар Дархан-Уул аймагт хуралдана 2 цаг 39 мин Авлигатай тэмцэх газар төлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны мэдүүлгийг шалгав 2 цаг 40 мин Японы иргэд Хятадад 2026 он хүртэл визгүй зорчино 2 цаг 43 мин Шатахууны нөөцийн сав барихад импортлогчдод хөнгөлөлттэй зээл олгоно 2 цаг 45 мин Солонгост буй монгол иргэд “ХУРДАН” цэгээр төрийн үйлчилгээ авч байна 2 цаг 48 мин Перу Мексиктэй дипломат харилцаагаа тасаллаа 2 цаг 50 мин FIFPro 2025 оны бэлгэдлийн шигшээ багийг зарлалаа 2 цаг 51 мин Монголын баг “Дубай-2025” пара наадамд оролцохоор бэлтгэж байна 2 цаг 52 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб...
Top