x

Америк оросын эрчим хүчний эх үүсвэрийг дэлхийн зах зээлээс шахаж чадах уу?

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн зах зээл дээр орос нефтийг шахаж, түүнийг америк нийлүүлэлтээр орлуулах оролдлогоо идэвхтэй явуулж байна. Түүний анхаарлыг хамгийн их татаж байгаа зах зээл бол Энэтхэг бөгөөд АНУ энэ улсыг орос нефть худалдан авахгүй бол 50 хувийн татвараар “айлгах” санаатай байгаа юм. Мөн Европын холбооны шахалтыг ч уг бодлогод нэмж тооцож байгаа аж. Гэхдээ энэхүү оролдлого биелэх боломжтой юу гэдэг нь маргаантай хэвээр.

Нефтийн зах зээл дээр худалдааны дайн идэвхжиж байна

Оросын эрчим хүчний эх үүсвэрийг дэлхийн зах зээлээс шахахын тулд АНУ Хятад, Энэтхэг хоёрт шахалтаа нэмэгдүүлж, Европын холбооноос орос нефтийг авч байгаа асуудлаар хатуу арга хэмжээ авахыг шаардсан. Европ дахь гол хэрэглэгчид болох Унгар, Словак зэрэг улсууд орос Urals нефтийг хэрэглэсээр байгаа нь ЕХ-ны нийт эрэлтийн ердөө 3%-тай тэнцдэг. Вашингтон Энэтхэгт орос нефть худалдаж авахгүй бол 25 хувийн татвараас хөнгөлнө гэсэн уриалга гаргасан нь дотоодын эрэлт сул байгаа нөхцөлд мэдэгдэхүйц хөнгөлөлт болж байгаа юм. Гэсэн ч Энэтхэгийн нефть боловсруулах үйлдвэрүүд оросын хөрөнгө оруулалттай, Urals нефтийн чанарт зориулж бүтээгдсэн тул тус улс оросын түлшнээс татгалзах магадлал бага гэж шинжээчид үзэж байна. Хятад ч мөн адил оросын нефтийн нийлүүлэлтээс татгалзахгүй. АНУ өндөр татвараар айлгасан ч Бээжин эрчим хүчний тогтвортой нийлүүлэлтийг илүүд үзэж байгаа бөгөөд гол нийлүүлэгч нь орос хэвээр байна. Япон улс ч Америкийн шахалтанд өртөж байгаа ч эрчим хүчний аюулгүй байдлаа эрсдэлд оруулахыг хүсээгүй. “Сахалин-2” төслөөс гарч буй нефтийн хувьд Япон баррель тутамд үнийн хязгаарлалт тогтоосон ч энэ нь түүний хийн зах зээлийн 9%-ийг эзлэх шахмал хийнд нөлөөгүй. Талууд нийлүүлэлтийг гурав дахин нэмэгдүүлэхээр тохиролцсон бөгөөд энэ нь 27 тэрбум долларын экспортын ашигтай холбогдож байна.

Европ дахь шахалт ба “Сибирийн хүч” хийн хоолой

Европын холбоо 2027 он гэхэд оросын байгалийн хийг бүрэн татгалзаж, АНУ-ын шахмал хийгээр орлуулах үүрэг хүлээжээ. Гурван жилийн хугацаанд америкийн шахмал хий, нефть, атомын эрчим хүчний бүтээгдэхүүнийг 750 тэрбум доллараар худалдан авах гэрээт багцад тохирсон байна. Гэхдээ ЕХ-ны хоригийн бэлтгэгдэж байгаа багцаас оросын эрчим хүчний эх үүсвэрийн нийлүүлэлтэд тавих хязгаарлалтыг хассан нь өнгөрсөн жилийн хэмжээнээс бага буюу Европын авч буй бүх шахмал хийн ердөө 13% нь оросоос хангагдах юм. Оросыг Европын хийн зах зээлээс шахсан нь Бээжинтэй хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд хүргэсэн. “Сибирийн хүч” хийн хоолойг ашиглан Хятад өнөөдөр байгалийн хийн гол нийлүүлэгч болж, америк шахмал хийн Ази дахь өрсөлдөгч болжээ. Түүнчлэн “Сибирийн хүч-2” төслийг Монголын газар нутгаар дамжуулан хэрэгжүүлэхээр төлөвлөж, жилд 50 тэрбум шоо метр хий нийлүүлэх боломжтой. Энэ нь “Хойд урсгал-1” хоолойн хэмжээтэй тэнцэх юм.

Орост үзүүлэх нөлөө

Оросын нефтийг дэлхийн зах зээлээс шахах нь түүнийг бүрэн гүйцэд хасах боломжгүй. Америкийн занарын нефть өртөг өндөртэй тул оросууд Африк, Азийн зах зээлээс нэмэлт худалдааны боломжийг эрэлхийлж болох юм. Мөн хоригийн дарамт оросын нефть боловсруулах, химийн үйлдвэрээ дотооддоо хөгжүүлэх түлхэц болох боломжтой. Харин шинэ үйлдвэр байгуулахад гол саад нь өндөр хүүтэй зээл авах явдал байсаар байгаа ч Төв банк мөнгө, зээлийн бодлогоо зөөлрүүлэх чиглэлийг барьж эхэлжээ.

Эцэст нь дүгнэхэд, АНУ-ын орос нефтийг дэлхийн зах зээлээс шахах оролдлого тодорхой үр дүнд хүрч чадах ч Хятад, Энэтхэгийн тогтвортой эрчим хүчний хэрэгцээ, оросын стратегийн түншлэл зэрэг хүчин зүйлс нь уг оролдлогыг бүрэн биелүүлэхэд саад болж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Кубын Элчин сайд Хорхе Родригезид ГХЯ-ны “Алтан гэрэгэ” гардууллаа 18 мин Анхан шатны эрүүл мэндийн байгууллагад сүрьеэг хурдан оношлох шинэ технологи ашиглана 18 мин Монгол Улс, Азийн хөгжлийн банк “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа 20 мин Чехийн барууны гурван нам “Шинэ Европ”-ыг байгуулах зорилготой эвсэл байгуулав 21 мин УИХ-ын гишүүдийн тэтгэмжийн талаар судалгаа хийх ажлын хэсэг байгуулав 23 мин Бразилд хүлэмжийн хийн ялгаралт 16.7 хувиар буурав 26 мин Чингэлтэй дүүрэгт тогтвортой хог хаягдлын “Эко Хаб” байгууламж нээгдлээ 28 мин Чингэлтэй дүүрэгт гурван байршилд 3x3 сагсан бөмбөгийн талбай байгуулжээ 28 мин Дорнодын нутгийн 77 хувь зудын хүндрэлгүй хэмээн тооцжээ 29 мин Б.Батцэцэг сайд Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзав 30 мин Хятадын эмч нар 4200 км-ын зайнаас нүдний мэс ажилбар амжилттай хийлээ 2 цаг 34 мин ChatGPT эрүүл мэнд, санхүүгийн зөвлөгөө өгөхгүй боллоо 2 цаг 35 мин Монгол, Орос, Хятадын аялал жуулчлалын сайд нар Дархан-Уул аймагт хуралдана 2 цаг 37 мин Авлигатай тэмцэх газар төлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны мэдүүлгийг шалгав 2 цаг 38 мин Японы иргэд Хятадад 2026 он хүртэл визгүй зорчино 2 цаг 41 мин Шатахууны нөөцийн сав барихад импортлогчдод хөнгөлөлттэй зээл олгоно 2 цаг 43 мин Солонгост буй монгол иргэд “ХУРДАН” цэгээр төрийн үйлчилгээ авч байна 2 цаг 46 мин Перу Мексиктэй дипломат харилцаагаа тасаллаа 2 цаг 47 мин FIFPro 2025 оны бэлгэдлийн шигшээ багийг зарлалаа 2 цаг 48 мин Монголын баг “Дубай-2025” пара наадамд оролцохоор бэлтгэж байна 2 цаг 50 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб...
Top