x

Он гарсаар хүүхдийн амь нас хохироосон таван хэрэг бүртгэгджээ

Энэ онд хүүхдийн амь насыг санаатайгаар хохироосон таван хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдээд байна. Өмнө нь бүлэглэн танхайрах, бусдын биеийг гэмтээх зэрэг хэрэг түгээмэл байсан бол сүүлийн үед амь нас хохироосон гэмт хэргийн тоо нэмэгдэж байгаа нь олон нийтийн анхаарлыг татаж байна.

Тухайлбал, 2024 оны зургадугаар сарын 21-нд 16 настай охины амь насыг хохироосон хэрэг гарсан ч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Хэргийг мөрдөн шалгах явцад уг этгээд өөр нэг эмэгтэйн амийг хохироосон нь тогтоогдсон ч шүүх ажиллагаа удааширсан талаар иргэдээс шүүмжлэл гарчээ. Прокурорын байгууллагаас мэдээлснээр уг хэргийг 2025 оны нэгдүгээр сард шүүхээр хэлэлцсэн ч нэмэлт ажиллагаа хийхээр буцаасан байна.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, улсын хэмжээнд жилдээ дунджаар 3-5 хүүхдийн амь насыг хохироосон хэрэг бүртгэгддэг. Энэ онд гэхэд хоёрдугаар сард Төв аймагт 10 сартай хүүхдийн амь нас хохирсон бол есдүгээр сарын 9-нд нийслэлийн Баянзүрх дүүрэгт хоёр настай хүүхдийн амь насыг бүрэлгэсэн хэрэг гарчээ.

Судалгаагаар ийм төрлийн гэмт хэргийн гол шалтгаан нь архидан согтуурах, эцэг эхийн үл хайхралтай холбоотой байна. Мөн нийгмийн сөрөг мэдээлэл, гэр бүлийн орчны зөрчил, залуусын хүмүүжил төлөвшлийн асуудал нөлөөлж буйг сэтгэл судлаачид онцолж байна.

Эрүүгийн хуулиар хүний амь насыг санаатайгаар хохироосон тохиолдолд 25 жил эсвэл бүх насаар хорих ял оноох зохицуулалт үйлчилж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Газын хүүхдүүд, Монголын хүүхдүүд хоёр л хичээл, сургуульгүй байна 46 мин Кубын Элчин сайд Хорхе Родригезид ГХЯ-ны “Алтан гэрэгэ” гардууллаа 1 цаг 12 мин Анхан шатны эрүүл мэндийн байгууллагад сүрьеэг хурдан оношлох шинэ технологи ашиглана 1 цаг 13 мин Монгол Улс, Азийн хөгжлийн банк “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа 1 цаг 15 мин Чехийн барууны гурван нам “Шинэ Европ”-ыг байгуулах зорилготой эвсэл байгуулав 1 цаг 16 мин УИХ-ын гишүүдийн тэтгэмжийн талаар судалгаа хийх ажлын хэсэг байгуулав 1 цаг 18 мин Бразилд хүлэмжийн хийн ялгаралт 16.7 хувиар буурав 1 цаг 21 мин Чингэлтэй дүүрэгт тогтвортой хог хаягдлын “Эко Хаб” байгууламж нээгдлээ 1 цаг 23 мин Чингэлтэй дүүрэгт гурван байршилд 3x3 сагсан бөмбөгийн талбай байгуулжээ 1 цаг 23 мин Дорнодын нутгийн 77 хувь зудын хүндрэлгүй хэмээн тооцжээ 1 цаг 23 мин Б.Батцэцэг сайд Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзав 1 цаг 24 мин Хятадын эмч нар 4200 км-ын зайнаас нүдний мэс ажилбар амжилттай хийлээ 3 цаг 29 мин ChatGPT эрүүл мэнд, санхүүгийн зөвлөгөө өгөхгүй боллоо 3 цаг 30 мин Монгол, Орос, Хятадын аялал жуулчлалын сайд нар Дархан-Уул аймагт хуралдана 3 цаг 32 мин Авлигатай тэмцэх газар төлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны мэдүүлгийг шалгав 3 цаг 33 мин Японы иргэд Хятадад 2026 он хүртэл визгүй зорчино 3 цаг 35 мин Шатахууны нөөцийн сав барихад импортлогчдод хөнгөлөлттэй зээл олгоно 3 цаг 38 мин Солонгост буй монгол иргэд “ХУРДАН” цэгээр төрийн үйлчилгээ авч байна 3 цаг 41 мин Перу Мексиктэй дипломат харилцаагаа тасаллаа 3 цаг 42 мин FIFPro 2025 оны бэлгэдлийн шигшээ багийг зарлалаа 3 цаг 43 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб...
Top