x

Төв аймгаас төрсөн алдартнуудыг хүндэтгэж байраар шагналаа

Аймгийн засаг даргын зөвлөлийн ээлжит 13 дугаар хуралдаан өнөөдөр болж, нийт гурван асуудал хэлэлцэв. Хурлын дүнд Төв аймгаас төрөн гарсан гурван алдартанд хүндэтгэл илэрхийлж, тус бүр хоёр өрөө байраар шагнахаар болжээ.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын баатар цолоор шагнуулсан Чөлөөлөх дайны ахмад дайчин, төр захиргааны ахмад зүтгэлтэн, Хилийн цэргийн болон хил хамгаалах гүйцэтгэх албаны офицер Ундрахын Доржпалам, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулсан Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Пунцагийн Бадарч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдсан Монгол Улсын Ардын жүжигчин, УДБЭТ-ын гоцлол дуучин Аюурзанын Долгор нарт хүндэтгэл илэрхийлэх юм.

Улсын баатар У.Доржпалам нь эх орныхоо төлөө 50 гаруй жилийн хөдөлмөрөө зориулахдаа Хилийн цэргийн 12 дугаар отрядын туслах офицероос ажлын гараагаа эхэлж, Чөлөөлөх дайнд оролцон, сум, нэгдлийн дарга, Ардын депутатуудын Хурлын хэлтсийн дарга хүртэл дэвшин ажиллаж байсан юм.

Пунцагийн Бадарч нь Төв аймгийн Баянжаргалан суманд 1939 оны 8 дугаар сарын 7-нд төрсөн. "Морьд", "Есөн эрдэнийн орон", "Алтан тоос", "Зургаан мөнгөн мичид", "Ширхэг цагаан сувд", "Хэрлэн", “Намрын хонгор салхи”, “Би энэ байна”, “Бөрттэй цагаан сарны дор”, “Бурхан багшийн сургаал”, “Тэнгэрийн хас од” зэрэг яруу найргийн ном хэвлүүлж байв.

"Эх орны хилээс эх орондоо хэлэх үг", "Байтагийн чулуу", "Хилийн тэнгэр цэлмэг байгаасай", "Цэрэг эх орны дуулал" зэрэг дууны үгийг туурвисан юм.

Аюурзанын Долгор нь 1955 оны 7 дугаар сарын 1-нд Төв аймгийн Баянцагаанд төрсөн. Нийт 20 гаруй дуурьд дүр бүтээж, “Аргалд явсан ээж”, “Эр хүн”, “Зүүдний хайртай нутаг”, “Аав ээж хоёр”, “Бодлын цагаан хун”зэрэг уран бүтээлийг туурвисан юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Газын хүүхдүүд, Монголын хүүхдүүд хоёр л хичээл, сургуульгүй байна 42 мин Кубын Элчин сайд Хорхе Родригезид ГХЯ-ны “Алтан гэрэгэ” гардууллаа 1 цаг 8 мин Анхан шатны эрүүл мэндийн байгууллагад сүрьеэг хурдан оношлох шинэ технологи ашиглана 1 цаг 9 мин Монгол Улс, Азийн хөгжлийн банк “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа 1 цаг 11 мин Чехийн барууны гурван нам “Шинэ Европ”-ыг байгуулах зорилготой эвсэл байгуулав 1 цаг 12 мин УИХ-ын гишүүдийн тэтгэмжийн талаар судалгаа хийх ажлын хэсэг байгуулав 1 цаг 13 мин Бразилд хүлэмжийн хийн ялгаралт 16.7 хувиар буурав 1 цаг 17 мин Чингэлтэй дүүрэгт тогтвортой хог хаягдлын “Эко Хаб” байгууламж нээгдлээ 1 цаг 19 мин Чингэлтэй дүүрэгт гурван байршилд 3x3 сагсан бөмбөгийн талбай байгуулжээ 1 цаг 19 мин Дорнодын нутгийн 77 хувь зудын хүндрэлгүй хэмээн тооцжээ 1 цаг 19 мин Б.Батцэцэг сайд Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзав 1 цаг 20 мин Хятадын эмч нар 4200 км-ын зайнаас нүдний мэс ажилбар амжилттай хийлээ 3 цаг 25 мин ChatGPT эрүүл мэнд, санхүүгийн зөвлөгөө өгөхгүй боллоо 3 цаг 26 мин Монгол, Орос, Хятадын аялал жуулчлалын сайд нар Дархан-Уул аймагт хуралдана 3 цаг 28 мин Авлигатай тэмцэх газар төлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны мэдүүлгийг шалгав 3 цаг 29 мин Японы иргэд Хятадад 2026 он хүртэл визгүй зорчино 3 цаг 31 мин Шатахууны нөөцийн сав барихад импортлогчдод хөнгөлөлттэй зээл олгоно 3 цаг 34 мин Солонгост буй монгол иргэд “ХУРДАН” цэгээр төрийн үйлчилгээ авч байна 3 цаг 37 мин Перу Мексиктэй дипломат харилцаагаа тасаллаа 3 цаг 38 мин FIFPro 2025 оны бэлгэдлийн шигшээ багийг зарлалаа 3 цаг 39 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб...
Top