x

Мазаалайн бүхий л үйлдлийг нарийн хянах боломж бүрдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Мазаалай баавай хамгаалах хүрээнд Говийн Их Дархан цаазат газрын “А” хэсгийн Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарах Сүүж булгийн баянбүрдэд өнгөрсөн баасан гарагт 70 кг жинтэй эвш, 25 кг жинтэй бамбаруушийг барьж сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүлээ.

Энэ хүзүүвч нь байршлын мэдээлэл дамжуулахаас гадна өөр дээрээ бичлэг хийдэг онцлогтой. Тухайн зүйл амьтны шилжилт хөдөлгөөн, идэш тэжээл, амьдрах орчны сонголт зэрэг биологи, экологийн онцлогийг судлахад ач холбогдолтой юм. БОУАӨЯ-ны санхүүжилтээр хийж буй энэ ажлыг Монголын ховор амьтан, ургамал хамгаалах мазаалай нийгэмлэг ТББ, Австрали улсад төвтэй MongoliaAid International Inc., байгууллага, Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргаа хамтран хэрэгжүүлж байна.

Мазаалай нь говь цөлд амьдардаг дэлхийн цорын ганц баавгай бөгөөд зөвхөн Монголын говьд байдаг. Түүнийг 1920-иод оны эхээр баруун Алтайн нурууны Аж Богдод олж тогтоожээ. Оросын эрдэмтэд мазаалайг баавгайн бие даасан зүйл гэж үзэн биологийн шинжлэх ухаанд бүртгүүлсэн байдаг. Баавгай судлалын шинжлэх ухаанд мазаалайг "Ursus Arctos Gobiensis" гэдэг. АИХ -ын Тэргүүлэгчдийн тогтоолоор 1953 онд мазаалайг дархан цаазтай амьтдын тоонд оруулж, агнахыг хуулиар хориглосон. “Улаан ном” -д бүртгэгдсэн мазаалай 1960-аад онд 15-20 толгой, 1970-д онд 20 гаруй, 1980-д оны эхээр 25-30, сүүлчээр 50-60 байсан бол 1990 оны эхээр 30 гаруй болж, харин өнгөрсөн оны мэдээллээр 50 орчим тоо толгой бий гэсэн статистик гаргажээ.

Сүүлийн үед мазаалайн тоо толгойг тогтоохдоо илүү дэвшилтэт технологийг ашиглаж байна. Тодруулбал, үсний дээж, ДНХ-ийн шинжилгээгээр бодгалийг ялгаж тоолох судалгааг АНУ-ын Айдахогийн их сургуульд хийлгэжээ.

Мазаалай нь хүрэн баавгайтай төстэй, 2-3 жилд нэг удаа төллөн, 1-2 ихэр зулзага гаргадаг. Мазаалайн алманцаг хоёр нас хүртлээ эхийгээ дагадаг бөгөөд гурван настайгаасаа эхээсээ салж, бие даан амьдрах, эзэмшил нутгаа олох үйл явц эхэлнэ. Сансрын дохиололтой хүзүүвч зүүснээр мазаалайнууд Атас, Шар хулсны нуруу, Цагаанбогдын нуруугаар тархан амьдардаг аж. Сансрын дохиолол хүзүүвчийг 2005-2019 онд 26 мазаалайд зүүжээ. Олон улс, бүс нутгийн хэмжээнд “устаж буй” хэмээн үнэлэгдсэн мазаалайн төрх ойн хүрэн баавгайтай төстэй ч биеэр бага. Цагаан богд уулын шармаахайн биеийн урт 168 см, сэрвээний өндөр 92 см, жин 90 кг жинтэй. Зуны зүс жигд хүрэн бор, өвөл, хавар хар хүрэн сор үстэй, цайвар шаргал ноолууртай. Хөлний өвдөгнөөс доош хэсэг, хүзүү их биеэрээ бараавтар. Зүс нь нас, хүйснээс хамааран өөрчлөгддөг байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 35 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 1 цаг 1 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 1 цаг 12 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 1 цаг 18 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 1 цаг 24 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 1 цаг 29 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 1 цаг 33 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 5 цаг 5 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 5 цаг 8 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 5 цаг 9 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 5 цаг 14 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 5 цаг 17 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 5 цаг 20 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 6 цаг 31 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 7 цаг 25 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй 21 цаг 9 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 22 цаг 21 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон 22 цаг 45 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Өчигдөр 11 цаг 14 мин “Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд-2026” намрын баярыг зохион байгуулна Өчигдөр 10 цаг 59 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Хэлгүй бол төргүй Орон сууцны үнэ өсжээ Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top