x

Албан тушаалын болон авлигын шинжтэй хэд хэдэн хэргийг шүүхэд шилжүүлэв

Прокурорын байгууллага 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 29-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 53781 эрүүгийн хэрэгт хяналт тавьж ажиллалаа. Дээрх хугацаанд 1827 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 985 хэрэг шинээр нээжээ.

Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн прокурорын газраас шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа байгууллагад тендерт шалгарсан байгууллагатай гэрээ байгуулах, шаардагдах хөрөнгийг улсын төсөвт тусгуулж, хэрэгжилтийг хангах, гүйцэтгэлд хяналт тавих албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авсан Л.Б, Э.Б, Г.А нарт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1,2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-д зааснаар, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор дээрх албан тушаалтнуудад нийт 155 сая төгрөгийн хахууль өгсөн Б.Д, тендерт шалгарах ашиг сонирхлын үүднээс нийтийн албан тушаалтан Л.Б -д 100 сая төгрөгийн хахууль өгсөн “Ө” компанийн гүйцэтгэх захирал Д.Б, Ц,Б нарт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1,3 /Хахууль өгөх/-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

-Дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчээр ажиллаж байсан Б.Б, Б.Э нь нар нь бусдад Монгол Улсын үндэсний гадаад пасспортыг хуурамчаар гаргаж өгсний хариуд хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1,4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- Э.С нь хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг гадаад улсаас шуудан илгээмжийн үйлчилгээ ашиглан улсын хилээр нэвтрүүлсэн, НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан 126,1 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, Э.С, У.М нар нь сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1,2,3.3 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/, мөн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2.1 /Хулгайлах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- Нэр бүхий үйлчилгээний газарт менежерээр ажиллаж байсан М.А нь тус газрын тусгай үйлчилгээтэй өрөөгөөр үйлчлүүлсэн иргэдэд эмэгтэйчүүдийг биеэ үнэлэхэд нь зуучилж, олсон орлогын тодорхой хувийг өөртөө авч, биеэ үнэлэхийг орон байраар хангасан хэрэгт Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 2 /Биеэ үнэлэхийг зохион байгуулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- Иргэн Г.Н нь өөрийн фэйсбүүк хаягаас нэр бүхий иргэний хаяг руу холбогдож “чамайг байгаа газраас чинь олж байгаад ална шүү” гэх зэргээр удаа дараа заналхийлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 /Заналхийлэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- Иргэн М.Э, Д.И нар нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж нэр бүхий иргэнээс нийт 23,8 сая төгрөг авч залилсан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 /Залилах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- Банк бус санхүүгийн байгууллагын санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байсан Д.Л нь албан тушаалын байдлаа ашиглан, байгууллагын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөнөөс 1.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгийг завшиж, гэмт хэргийн замаар олсон хөрөнгийг криптовалют болгон хувиргаж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2 /Залилах/, Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2.1, 2.2 /Хөрөнгө завших/, Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сөүлийн Үндэсний Их сургуулийн эмнэлэгтэй хамтран донтолтын эсрэг бодлого хэрэгжүүлнэ 14 цаг 30 мин 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл боловсруулж байна 14 цаг 31 мин Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа батлан харууллаа 14 цаг 32 мин Баянхошуу хот орон сууцжуулах төслийн хүрээнд 5000 айлын орон сууц барина 14 цаг 35 мин Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар Улаанбаатарт үерийн хамгаалалтын байгууламж барина 14 цаг 37 мин Монгол, Казахстан хоёр улсын иргэд тэтгэврийн даатгалын хугацаагаа харилцан тооцуулах боломжтой болно 14 цаг 39 мин Монгол, Герман Улс батлан хамгаалах хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гэрээ байгууллаа 14 цаг 46 мин Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ 14 цаг 48 мин Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 14 цаг 49 мин Газын хүүхдүүд, Монголын хүүхдүүд хоёр л хичээл, сургуульгүй байна 16 цаг 17 мин Кубын Элчин сайд Хорхе Родригезид ГХЯ-ны “Алтан гэрэгэ” гардууллаа 16 цаг 43 мин Анхан шатны эрүүл мэндийн байгууллагад сүрьеэг хурдан оношлох шинэ технологи ашиглана 16 цаг 44 мин Монгол Улс, Азийн хөгжлийн банк “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа 16 цаг 46 мин Чехийн барууны гурван нам “Шинэ Европ”-ыг байгуулах зорилготой эвсэл байгуулав 16 цаг 47 мин УИХ-ын гишүүдийн тэтгэмжийн талаар судалгаа хийх ажлын хэсэг байгуулав 16 цаг 49 мин Бразилд хүлэмжийн хийн ялгаралт 16.7 хувиар буурав 16 цаг 52 мин Чингэлтэй дүүрэгт тогтвортой хог хаягдлын “Эко Хаб” байгууламж нээгдлээ 16 цаг 54 мин Чингэлтэй дүүрэгт гурван байршилд 3x3 сагсан бөмбөгийн талбай байгуулжээ 16 цаг 54 мин Дорнодын нутгийн 77 хувь зудын хүндрэлгүй хэмээн тооцжээ 16 цаг 54 мин Б.Батцэцэг сайд Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзав 16 цаг 55 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top