Төв аймгийн ахлах ангийн 20 сурагч энэ оны тавдугаар сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулсан Солонгос хэлний цахим сургалт болон соёлын солилцооны хөтөлбөрт амжилттай оролцлоо.
Энэхүү хөтөлбөрийг БНСУ-ын Пёнтек хотын “Пёнтек олон улсын харилцааны сан”-тай хамтран хэрэгжүүлсэн бөгөөд сургалт нь цахим хэлбэрээр зохион байгуулагдсан. Сурагчид зөвхөн хэлний мэдлэгээ сайжруулаад зогсохгүй, БНСУ-ын түүх, уламжлал, орчин үеийн нийгэм, соёлын талаар өргөн хүрээний мэдээлэл авч, хоёр орны залуусын хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд түлхэц болсон юм.
Хөтөлбөр нь орон нутгийн залуусын гадаад хэл сурах сонирхлыг дэмжиж, олон улсын харилцааны суурь ойлголтыг гүнзгийрүүлсэн төдийгүй ирээдүйн боловсрол, соёлын хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр оруулсан үйл ажиллагаа боллоо.