Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 2025 оны зургадугаар сарын 1-нд төв талбайд “Монгол хүүхдүүд” нэрийн дор баярын арга хэмжээг зохион байгуулна. Энэ жилийн арга хэмжээ “Шидэт хотын мөрөөдөл” уриан дор зохиогдож буйгаараа онцлогтой.
Баярын хүрээнд төв талбайд:
-
Үзвэр, үйлчилгээ
-
Тэмцээн, уралдаан
-
Хүүхдийн оролцоог дэмжсэн олон төрлийн үйл ажиллагаа болох юм.
Түүнчлэн А.Амарын гудамж, Жуулчдын гудамж дагуу худалдаа, хоол хүнсний үйлчилгээ үзүүлнэ.
Энэ жилийн шинэ содон үйл ажиллагаа нь анх удаа зохион байгуулагдах “Magic Dream” үлгэрийн парад байх бөгөөд:
-
150 хүний бүрэлдэхүүнтэй үлгэрийн баатруудын баг
-
Төв цэнгэлдэх хүрээлэн–Энхтайваны гүүр–төв талбай
-
Төв шуудан–Цэцэг төв–Зоос гоёл–Засгийн газрын ордон–Өргөө-2 кино театр–МУБИС–Централ тауэр–төв талбай гэсэн маршрутаар парад зохион байгуулагдана.
Баярын өдрөөр хүүхэд багачуудын аюулгүй байдлыг хангах үүднээс тодорхой чиглэлд авто замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах зохицуулалт хийнэ.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ