x

Авлигатай тэмцэх газар ашиг сонирхлын зөрчилтэй 743 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 2025 оны тавдугаар сарын 5-9-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 743 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 397 мэдүүлгийг хянан шийдвэрлээд байна. Үлдсэн 346 нэр дэвшигчийн мэдүүлэг одоогоор хяналтын шатанд үргэлжилж байна.

Шалгалтын явцад Төв аймгийн Цагдаагийн газар, Соёл, урлагийн газрын албан тушаалд нэр дэвшсэн зарим иргэдийн хувьд тухайн албан тушаалыг хашихад илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдож, холбогдох хариуг албан ёсоор хүргүүлжээ.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 69 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгаснаас 24-г хянан шийдвэрлэсэн байна. Нийслэлийн Хяналт шалгалтын газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” зэрэг байгууллагын зарим албан тушаалтан Авлигын эсрэг хууль болон ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн тул хуулийн хэрэгжилтийг хангах талаар албан бичиг хүргүүлжээ.

Мөн төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд гурван албан тушаалтны Хувийн ашиг сонирхлын болон Хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгасан байна. Хяналт шалгалтаар нэр бүхий мэдүүлэг гаргагчид гэр бүлийн гишүүдийн татвар ногдуулах 1.7 тэрбум төгрөгийн орлогоо үнэн зөв тайлагнаагүй байх магадлалтай нөхцөл байдал илэрч, асуудлыг Татварын ерөнхий газарт шилжүүлсэн. Үүний үр дүнд нийт 198.1 сая төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авсан байна.

Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
13 үе дамжсан товшуур хөгжим 1 цаг 14 мин Японд дахин хүчтэй газар хөдлөлт болох магадлалтай гэж анхааруулжээ 1 цаг 16 мин 108 дугаар цэцэрлэгийн барилга угсралтын ажил дуусжээ 1 цаг 17 мин Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан хэлэлцүүлэг Хархорум музейд боллоо 1 цаг 18 мин Г.Чулуунсүх, Л.Сумъяа нар Бишкект төрийн дууллаа эгшиглүүлэв 1 цаг 19 мин Л.Туруунаа Астанад төрийн дууллаа эгшиглүүлэв 1 цаг 22 мин Нью-Йорк дахь тэмцээнд манай баг зургаан алтан медаль авчээ 1 цаг 23 мин Өнгөрсөн долоо хоногт 84 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ 1 цаг 24 мин Н.Энхбаяр: УИХ-ын даргагүй байна гэдэг чинь л аюул 2 цаг 49 мин “Вашингтон Кэпиталз”-ын ахлагч Гретцкигийн 1016 гоолын дээд амжилтад дөхөв 3 цаг 29 мин Харанхуй эрчим хүч суларч, Сансар хорвоо тэлэлтээ удаашруулж байна 3 цаг 30 мин Collins Dictionary “vibe coding”-ийг 2025 оны үгээр нэрлэв 3 цаг 32 мин ЕХ Оросын эсрэг 20 дахь хоригийн багцыг бэлтгэж эхэллээ 3 цаг 33 мин Месси хөл бөмбөгийн түүхэнд шинэ амжилт тогтоолоо 3 цаг 35 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Зэвсэгт хүчний 186 дугаар ангид ажиллалаа 3 цаг 36 мин Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар нэгэн зэрэг эхэлнэ 3 цаг 38 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, нутгийн зүүн хэсгээр хүйтэн байна 3 цаг 40 мин Ирэх таван жилд 2500 км төмөр зам шинээр барина 3 цаг 41 мин Монгол Улс 2026 онд КОП17 бага хурлыг зохион байгуулна 3 цаг 41 мин “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа 3 цаг 48 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б...
Top