x

Өвлийн Олимпын тойм

УРАН ГУЛГАЛТ: ХАНЮГИЙН ҮЗҮҮЛБЭР ДЭЛХИЙГ ХАЙЛУУЛАВ

Өвлийн олимпийн наадмын түүхэн дэх 1000 дахь алтан медалийг Японы уран гулгагч Юзуру Ханю хүртлээ. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд магадгүй Пёнчанд ирсэн хамгийн их фентэй тамирчин аваргаа хамгаалж чадах эсэх нь ихэд сонирхолтой асуулт байлаа. Ханю хэдий 2017 оны дэлхийн аваргад өөрийн тогтоосон рекордоо эвдэж, түрүүлсэн ч оны өмнөхөн шагайндаа гэмтэл аван олон хүнийг айдаст автуулсан юм. Гэсэн ч уян налархай хөдөлгөөн, уран нарийн үзүүлбэр, техникийн төгс гүйцэтгэлээрээ өнөө цагийн хамгийн шилдэгт тооцогдож буй Ханю олны итгэлийг алдсангүй түрүүлж чадлаа. Түүний нутаг нэгт 20 настай залуу тамирчин Ш.Уно мөнгө, дэлхийн хошой, Европын 6 удаагийн аварга Испанийн Х.Фернандез хүрэл медаль хүртжээ

Ханютэй гол өрсөлдөөн үзүүлэх учиртай гэгдэж байсан Америкийн Н.Чен чөлөөт төрөлдөө 215,08 оноо авч тэргүүлсэн ч богино үзүүлбэртээ дэндүү их алдаа гаргаж, дөнгөж 17-р байрт орсон нь хойш татсанаар 5-р байрт бичигджээ. Сонирхуулахад, Ю.Ханю 1952 оноос хойш аваргаа хамгаалж чадсан анхны эрэгтэй уран гулгагч болжээ.

 

СКЕЛЕТОН: СОЛОНГОСЫН ШИНЭ БААТАР – “ТӨМӨР ХҮН”

 

Азийн орнууд өргөн дэлгэр тэмдэглэж буй шинэ оны баярын үеэр нутгийн иргэд шинэ баатраа угтан авлаа. Энэ бол скелетон буюу элгэн чарганы төрөлд түрүүлсэн Юүн Сүн Бин. Зөвхөн скелетон төдийгүй чарга, бобслэй гэсэн чарганы төрлүүдэд түрүүлсэн анхны Ази тамирчин болсон тэрээр үнэхээр эхний гараанаасаа л илт тодорч байсныг онцлох хэрэгтэй. БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин түүнд твиттерээр талархал илэрхийлж, “Ард түмэндээ цагаан сарын төгс бэлэг өгсөнд талархлаа. Хэрвээ бид шинэ зүйлд өөрсдийгөө бүрэн зориулж, тэмцэж чадвал дэлхийд тэргүүлж чадна гэдгийг харуулсан жишээ боллоо” хэмээн онцолжээ. Өдгөө 23 настай Юүн Сочид дөнгөж 16-р байрт орсон ч амжилт нь жил ирэх тусам өссөөр өнгөрсөн жил дэлхийн цомыг нийлбэр дүнгээр тэргүүлсэн билээ.

Талбайн эзэн БНСУ-ын багаас шорт трэкийн тамирчин Чой Мин Жон эмэгтэйчүүдийн 1500 метрийн зайд түрүүлж 3 дахь алтан медалийг нь авчраад байна. 500 метрт азгүйтэж медалиас мултарсан, дэлхийн 7 удаагийн аварга Чойгийн хувьд энэ нь анхных нь Олимпийн медаль болж байгаа юм.

 

БИАТЛОН: М.ФРУРКАДЫН ТҮҮХЭН ТҮРҮҮ

 

Биатлоны бөөн гараат уралдаанд түрүүлж, энэ наадмын 2 дахь, нийт 4 дэх алтан медалиа хүртснээр М.Фуркад Францын түүхэн дэх хамгийн амжилттай өвлийн спортын тамирчин боллоо. Тэрээр 2017 оны аварга Германы С.Шемпийг эцсийн мөчид илүүрхэн түрүүлсэн нь энэ юм. 2 тамирчныг хэдхэн см заагласан нь фотифинишээр тодорхой болсон билээ.

 

ТЭШҮҮР: ОЛИМПИЙН РЕКОРД ШИНЭЧЛЭГДЭВ

 

Тэшүүрийн хамгийн богино зай буюу 500 метрийн уралдаанд Японы Нао Кодайра олимпийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож түрүүллээ. Нутгийн гол найдвар, олимпийн хошой аварга И Сан Хва түүнээс 0,39 секундээр хоцорч мөнгөн медальтай үлдлэв. 

Өдгөө 30 настай Н.Кодайра нь "Сочи -2014" Олимпийн наадмаас хойш онцгой сайн байсан бөгөөд сүүлийн оролцсон 26 тэнмцээнд түрүүлээд байсан юм.

 

ЦАНА: НОРВЕГИЧҮҮДИЙН 5 ДАХЬ АЛТ

 

Эрэгтэйчүүдийн багийн төрөлд И.Клэбогийн гайхалтай тэшилт Норвегийн багт ээлжит алтан медалийг нь авчирлаа. Ингэснээр Норвегийн шигшээ Пёнчанд гүйлтийн цанын 8 төрлөөс 5-д нь түрүүлсэн онцгой амжилттай болж байна. Орос болон Францын багууд удаалжээ. 

 

УУЛЫН ЦАНА: МАРСЕЛ ХИРШЕРИЙН 2 ДАХЬ АЛТ

 

Сүүлийн 7 жилийн турш уулын цанын спортод ноёлон, дэлхийн аваргад 6 удаа түрүүлж, дэлхийн цомын 55 гараанд аваргалсан М.Хишер Пёнчанд анхны олимпийн алтан медалийн төлөө ирсэн нь тодорхой.

Тэгвэл Австрийн тамирчин маань жайнт слаломын төрөлд илт тасархай түрүүлснээр энэ наадмаас 2 дахь алтан медалиа хүртлээ. Тэрээр 2-т орсон Норвегийн Х.Кристофферсоноос 1,27 секундээр хурдан байв.

 

ЦАНЫН ХАРАЙЛТ: НОРВЕГИЧУУД МЕДАЛИЙН ТООГООР ТЭРГҮҮЛЖ ЭХЛЭВ 

 

Цанын харайлтын багийн төрөлд Норвегийн шигшээ илт тэргүүлснээр алтан медаль хүртэж, Олимпийн наадмыг нийлбэр дүнгээр тэргүүлж эхэллээ. Тэдэнтэй ижил алтан медаль хүртэж, хүснэгтийг эхний өдрөөс эхлэн тэргүүлж байсан Германы баг 22,8 оноогоор хоцорч, мөнгөн медаль хүртжээ. Хүрэл медалийг Польшийн баг авсан байна.

 

ТЭШҮҮР: ФОТО ФИНИШ ТАЛБАЙН ЭЗДИЙГ ГОНСОЙЛГОВ

undefined

Тэшүүрийн эрэгтэйчүүдийн 500метрийн уралдаан сэтгэл догдлуулсан мөчөөр дүүрэн байв. Гол өрсөлдөөн Норвегийн Х.Лоренцен, БНСУ-ын Ча Мин Кю нарын хооронд өрнөж, фото финишийн дүнд Норвеги тамирчин 0,01 секундээр илүүрхэн алтан медаль хүртлээ. 

Хүрэл медалийг Хятадын Гао Тингю хүртжээ. Мэргэжилтнүүдийн тооцоонд багтаагүй байсан 2 залуу тамирчдын өрсөлдөөн Олимпийн рекордыг шинэчлэн тогтоосон гэдгийг онцолъё.

 

БОБСЛЭЙ: КАНАД, ГЕРМАНЫ ТАМИРЧИД АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

 

Бобслэйн хамгийн эхний медалийн эвент болох хосын төрөлд Канад, Германы тамирчид яг ижил буюу 3 минут 16,86 секундын амжилт үзүүлж, алтан медалийг хүртлээ. 1998 оны Наганогийн олимпоос хойш бобслэйн төрөлд ийм үйл явдал тохиож байгаагүй.

Сүүлийн 4 жил дараалан энэ төрөлд дэлхийн аварга хүртсэн Германы Ф.Фридрих болон Канадын Ж.Криппс нар 4 гарааны турш эн тэнцүү өрсөлдсөөр 2-уул алттай буцав.

 

БУСАД: СНОУБОРД, УРАН ГУЛГАЛТ, ФРИСТАЙЛ

 

Энэ наадамд шинээр нэмэгдсэн сноубордын өндөр үсрэлтийн төрөлд Австрийн А.Гассер тэргүүлж байгаа бол фристайлын эмэгтэйчүүдийн халфпайпын төрөлд Канадын К.Шарп бүх тамирчдыг манлайлж байна.

Уран гулгалтын бүжгийн хосын төрөлд Канадын туршлагатай хос Т.Виртуе, С.Мойр нар богино үзүүлбэрийн дараа нэгдүгээр байрт бичигдэж байна. Харин Америкийн эмэгтэйчүүдийн хоккейн баг Финляндыг 5:0-ээр хожсоноор 3 дахь олимп дараалан финалд үлдлээ. Тэд “эртний өрсөлдөгч” Канадын багтай алтын төлөө тоглоно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ЧИП төслийн үр дүнд хүүхдүүд дулаахан гэрт өглөөг угтаж байна 25 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн 28 мин Алтанбулаг боомтоор нэвтэрсэн ачаа 2.5 дахин өсчээ 35 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр зургаан хүн хэвтэн эмчлүүлж байна 37 мин Х.Ганхуяг: Алтанбулаг чөлөөт бүсийг экспортын төв болгоно 38 мин Сантьяго Монтиэл улирлын хамгийн гоёмсог гоолын эзэн боллоо 40 мин Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил дараагийн шатанд орлоо 41 мин Лос-Анжелесын Олимпын тасалбаруудыг боломжийн үнээр борлуулна 2 цаг 12 мин Боловсролын салбарт БНСУ-ын Өмнөд Чүнчон мужаас сургалтын цахим тоног төхөөрөмж хандивлана 2 цаг 13 мин Найруулагч Жеймс Кэмерон албан ёсоор тэрбумтан боллоо 2 цаг 15 мин Италид 200 сая жилийн настай үлэг гүрвэлийн олон мянган мөр илрүүлжээ 2 цаг 18 мин Өвлийн саруудад төв, зүүн аймгуудаар цас ахиу орж, цасны зузаан нэмэгдэх төлөвтэй 2 цаг 19 мин Тусгай замын автобусны төслийг АХБ-ны санхүүжилтээр хэрэгжүүлнэ 2 цаг 22 мин Эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай зөвлөмж хүргүүлжээ 2 цаг 23 мин Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүлэв 2 цаг 25 мин Б.Жаргалан: Оюу толгойн гэрээг хуульд нийцүүлж байгуулаад ир гэхээр хүчингүй болгож байгаад хийчихсэн 3 цаг 21 мин OpenAI ChatGPT Images загварыг танилцууллаа 3 цаг 31 мин “MongolZ” баг дэлхийн чансааны долоодугаарт бичигдлээ 4 цаг 25 мин Олон улсын кино форумд 14 орны төлөөлөл оролцов 4 цаг 28 мин Гренланд болон Аляскийн Анкориж хотод Канад улс консулын газраа нээнэ 4 цаг 29 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top