x

Дархан-Уул аймагт гавьяат цол хүртсэн эрхмүүдэд хүндэтгэл үзүүллээ

Дархан-Уул аймагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны хоёрдугаар сарын 24-ний өдрийн 25 дугаар зарлигаар төрийн дээд цол хүртсэн эрхмүүдэд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ боллоо. Аймгийн Засаг дарга Б.Азжаргал гавьяат цол хүртсэн иргэдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн баяр хүргэж, тэдний бүтээл туурвил, хөдөлмөр зүтгэлийг үнэлэн талархлаа илэрхийлэв.

Энэ удаа Дархан-Уул аймгаас гурван салбарын нэр бүхий төлөөлөл төрийн дээд цол тэмдгээр шагнагдсан юм. Үүнд:

  • Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдсан Залуучууд театрын ерөнхий найруулагч М.Цогт нь 40 жилийн турш мэргэжлийн урлагийн байгууллагад тасралтгүй ажиллаж, театрын урлагийг орон нутагт хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ.

  • Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдсан Р.Батжаргал нь 2009–2020 онд аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргаар ажиллаж, салбарын тогтвортой амжилтыг ханган ажилласан. Түүний санаачилсан “Хөгжлийн төлөө хамтдаа 1000 багш” хөтөлбөр БСШУЯ-ны шилдэг хөтөлбөрөөр шалгарч байжээ.

  • Монгол Улсын Гавьяат багш цолоор Л.Сувданчимэг шагнагдсан нь сургуулийн өмнөх боловсролын салбараас Дархан-Уул аймагт төрөн гарсан анхны гавьяат багш болсон явдал байв. Тэрээр 39 жилийн хөдөлмөрийн туршлагаараа салбарт олон шинэ санаа, эерэг өөрчлөлт авчирсан шилдэг менежер хэмээн үнэлэгдэж байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хан-Уул дүүрэгт 100 ортой цэцэрлэгийн барилгыг улсын комисс хүлээж авчээ 4 цаг 40 мин Итали жуулчин АНУ-ын иргэнд хутгалуулж гэмтжээ 4 цаг 42 мин С.Бямбацогт: Эрчист Монгол нэгдэл богино хугацаанд үр дүн гаргах ёстой 4 цаг 43 мин Өвөлжилтийн бэлтгэл нэрийдлээр цахим залилан нэмэгджээ 4 цаг 44 мин Гаалийн шинэ журам цахимд шилжиж, хүнд суртал буурна 4 цаг 44 мин ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутагт амь насыг аварлаа 4 цаг 45 мин Дорноговьд “Намрын ногоон өдрүүд”-2025 эхэллээ 4 цаг 46 мин Баянхонгор аймгийн Онцгой комисс өвлийн бэлтгэл ажлыг шуурхай хангуулахыг үүрэгдлээ 4 цаг 49 мин Монгол Улсад хүнд үйлдвэрийг хөгжүүлэх стратеги боловсруулав 5 цаг 26 мин Цэцэрлэгийн II шатны бүртгэлийн хариуг бүртгэлтэй гар утсанд мессежээр мэдээлнэ 5 цаг 33 мин Австралийн амбан захирагч гэж хэн бэ? 5 цаг 50 мин Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадлал өндөр байна 6 цаг 3 мин Нам, эвсэлд 2026 онд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоолоо 6 цаг 9 мин Саманта Мостин: Монгол, Австралийн анд нөхдийн харилцаа батжин хөгжиж байна 8 цаг 5 мин “Бүтлийн Ундарга” ХХК улсын рекордыг хадгалж байна 8 цаг 6 мин Японы Либерал ардчилсан намын даргын төлөө өрсөлдөөн эхэллээ 8 цаг 6 мин Дорнод аймагт төрийн алба хаагчдыг орон сууцаар хангах ажил эрчимжив 8 цаг 7 мин “Z үеийнхний жагсаал” Балбын Засгийн газрыг арга хэмжээ авахад хүргэв 8 цаг 7 мин Азийн залуу тамирчид Бахрейнд 24 төрлөөр өрсөлдөнө 8 цаг 8 мин БРИКС-ийн удирдагчид АНУ-ын тарифын бодлого, Украины асуудлыг хэлэлцэв 8 цаг 9 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Хятадын түрэлт ба ШХАБ Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна
Top