x

“Жендэрийн мэдрэмжтэй Дархан” контентын уралдааны шилдгүүд тодорлоо

Дархан-Уул аймагт анх удаа зохион байгуулагдсан “Жендэрийн мэдрэмжтэй Дархан” видео контентын уралдаан амжилттай болж, шилдэг бүтээлүүдээ шалгарууллаа. Тус уралдааныг аймгийн Жендэрийн салбар хороо санаачлан зохион байгуулсан бөгөөд 10 гаруй бүтээл ирснээс шилдэг гурван контент тодорсон юм.

Уралдаанд оролцогчид “Жендэр гэж юу вэ?” гэсэн асуултад өөр өөр өнцгөөс хариулт өгч, хүүхэд, гэр бүл, сургуулийн орчинд жендэрийн ойлголт хэрхэн хамааралтайг харуулсан байна. Ялангуяа хүүхдүүд эцэг эх, найз нөхдийн тусламжтайгаар жендэрийн тухай ойлголтоо бүтээл болгон илэрхийлснээр уралдааны онцлогийг илтгэжээ.

Шилдэг бүтээлүүдийн онооны дараалал:

  • Тэргүүн байр (74 оноо) – Дархан сумын 6-р багийн иргэн Б.Нямбатын гэр бүл. Тэд гэр бүлийн нөхцөл дэх жендэрийн тэгш байдлын тухай хөндөж, гэр орны ажилд хүйсээр ялгалгүй харилцан тусалж хамтран оролцох тухай өгүүлсэн бүтээлээрээ түрүүлжээ.

  • Дэд байр (61 оноо) – “Од” сургуулийн 8-4 ангийн сурагч О.Оюунзул, 3-1 ангийн сурагч О.Итгэл нар төрсөн эгч дүүсийн хувиар нэгдсэн бүтээлээр оролцсон. Тэд жендэрийн үүсэл, түүх болон хүүхэд, сургуулийн орчинд жендэрийн эрх тэгш байдал хэрхэн чухал болохыг харуулжээ.

  • Гутгаар байр (56 оноо) – “Оюуны-Ирээдүй” сургуулийн 10-7 ангийн сурагч Т.Энххүслэн болон түүний найзууд жендэрийн талаарх ойлголтоо бүтээлч байдлаар илэрхийлсэн контентоороо шалгарчээ.

Аймгийн Жендэрийн салбар хороо нь 2022 оны 01-А/342 тоот захирамжаар 19 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэгдэн байгуулагдсан бөгөөд 2024 оны арванхоёрдугаар сард жендэрийн нөхцөл байдлын судалгаа хийж, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү уралдааныг хоёрдугаар сард зарласан байна. Тэмцээний дүнг баасан гарагт гаргаж, шагналыг аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан болон салбар хорооны гишүүд гардуулжээ.

Цаашид Жендэрийн салбар хорооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд зориулсан шат дараалсан сургалтуудыг зохион байгуулах төлөвлөгөөтэй байгааг мөн мэдээлсэн байна.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн Жендэрийн салбар хороо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хулгайлагдсан боломж 1 цаг 30 мин Б.Жавхлан: Төсвийг нурааж мэдэх саналыг Х.Ганхуяг амжилттай авч гарсан 3 цаг 0 мин Эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан болон бусад 288 хэрэгт яллах дүгнэлт гаргав 3 цаг 52 мин 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ 3 цаг 55 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 14 хүртэл үргэлжилнэ 3 цаг 57 мин УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногдуулах асуудлыг хэлэлцэв 3 цаг 58 мин CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 4 цаг 0 мин Баянхонгорын Гурванбулаг сум ундны ус, хог хаягдлын асуудлаа бүрэн шийдэв 4 цаг 4 мин Увс аймагт 112 төрлийн шинжилгээ хийх MRI аппарат ашиглалтад орлоо 4 цаг 5 мин Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин хийв 4 цаг 8 мин Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 5 цаг 56 мин Виз сунгах үйлчилгээ шинэ цахим системд шилжлээ 6 цаг 27 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 6 цаг 29 мин Хятад улс чипний экспортын хязгаарлалтаа цуцлав 6 цаг 33 мин Чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар багасав 6 цаг 42 мин Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана 6 цаг 44 мин Метроны бүтээн байгуулалт 2026 онд эхлэхээр төлөвлөж байна 6 цаг 48 мин Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 8 цаг 13 мин Улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилж, 13.6 мянган тохиолдол бүртгэгджээ 8 цаг 29 мин Х.Нямбаатар: 2028 он хүртэл нийслэлд 102 км үерийн хамгаалалтын далан барина 8 цаг 30 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ...
Top