x

Гадаад паспорт дахин захиалахад илүү хялбар болсон

Үндэсний гадаад паспорт нь иргэн таны гадаадад зорчих, таныг Монгол Улсын иргэн мөн гэдгийг хилийн чанадад гэрчлэх үндсэн бичиг баримт юм. Жил бүр гадаад паспорт захиалах гэсэн иргэдийн хөл хөдөлгөөн Улсын бүртгэлийн ерөнхий газарт ачаалалд дарагддаг байсан цаг саяхан мэт. Харин гадаад паспорт дахин захиалах үйлчилгээ цахимжсанаар иргэдийн цаг завыг хэмнэх, ачаалал бууруулах, цаг зардал хэмнэх маш олон давуу талыг бий болгожээ. Тус үйлчилгээ цахимжсанаас хойш нийт 10627 удаа гадаад паспорт дахин захиалсан байна.

Монгол улс энгийн, албан, дипломат гэсэн 3 төрлийн гадаад паспортыг олгож байгаа бөгөөд И-Монголиа системээс одоогийн байдлаар энгийн гадаад паспорт дахин захиалах үйлчилгээ цахимжсан байгаа билээ.

Гадаад паспорт дахин захиалах заавар:

  • Иргэн та И-Монголиа вэб рүү өөрийн бүртгэлээрээ нэвтрэх;
  • Үйлчилгээнүүд хайлтын хэсэгт / Энгийн гадаад паспорт дахин захиалах / сонгох;
  • Хавсаргах баримт бичиг болон тайлбар хэсгийн мэдээллүүдээ оруулах /Санамж хэсэгт байрлах мэдээллийг бүрэн уншиж, шаардлага хангасан зураг оруулах/;
  • Төлбөрийн мэдээллийн задаргааг уншиж танилцан төлбөрөө төлснөөр захиалга баталгаажна.

Таны захиалсан гадаад паспорт нийслэлд ажлын 5 хоногт, орон нутагт ажлын 15 хоногт багтан гарна.

Ямар тохиолдолд гадаад паспортыг шинээр авах вэ?

  • Ашиглах боломжгүй болсон буюу хаяж үрэгдүүлсэн
  • Паспортын хугацаа дууссан
  • Паспортын хуудас дууссан
  • Иргэний мэдээлэл гаднах төрхөд өөрчлөлт орсон

Анхааруулга: Харин анх удаа эсвэл хүүхдэдээ гадаад паспорт захиалах гэж байгаа бол өөрийн биеэр харьяа дүүргийн нэг цэгийн үйлчилгээн дээр очиж захиалах боломжтой.

Зөвлөгөө:

Гадаад паспорт захиалах үйлчилгээ нь 3 төрөл бөгөөд төрлөөсөө хамааран үнийн дүн өөр өөр байна.

  • Цахим гадаад паспорт дахин захиалах / Хугацаа дууссан болон хуудас дууссан / - 82,500 төгрөг
  • Цахим гадаад паспорт дахин захиалах / хаясан, гээсэн, үрэгдүүлсэн, алдсан / - 190,000 төгрөг
  • Цахим гадаад паспорт дахин захиалах / гэмтээсэн болон хүчинтэй байдлыг алдагдуулсан / - 185,000 төгрөг

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хулгайлагдсан боломж 11 цаг 14 мин Б.Жавхлан: Төсвийг нурааж мэдэх саналыг Х.Ганхуяг амжилттай авч гарсан 12 цаг 44 мин Эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан болон бусад 288 хэрэгт яллах дүгнэлт гаргав 13 цаг 36 мин 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ 13 цаг 39 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 14 хүртэл үргэлжилнэ 13 цаг 40 мин УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногдуулах асуудлыг хэлэлцэв 13 цаг 42 мин CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 13 цаг 44 мин Баянхонгорын Гурванбулаг сум ундны ус, хог хаягдлын асуудлаа бүрэн шийдэв 13 цаг 47 мин Увс аймагт 112 төрлийн шинжилгээ хийх MRI аппарат ашиглалтад орлоо 13 цаг 49 мин Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин хийв 13 цаг 51 мин Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 15 цаг 40 мин Виз сунгах үйлчилгээ шинэ цахим системд шилжлээ 16 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 16 цаг 12 мин Хятад улс чипний экспортын хязгаарлалтаа цуцлав 16 цаг 16 мин Чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар багасав 16 цаг 26 мин Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана 16 цаг 28 мин Метроны бүтээн байгуулалт 2026 онд эхлэхээр төлөвлөж байна 16 цаг 31 мин Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 17 цаг 57 мин Улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилж, 13.6 мянган тохиолдол бүртгэгджээ 18 цаг 12 мин Х.Нямбаатар: 2028 он хүртэл нийслэлд 102 км үерийн хамгаалалтын далан барина 18 цаг 14 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Хулгайлагдсан боломж Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха...
Top