x

“Туулын хурдны зам” төсөл 2.3 их наяд төгрөгийн өртгөөр хэрэгжинэ

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд хэрэгжиж буй авто замын хамгийн том бүтээн байгуулалтын нэг болох “Туулын хурдны зам” төслийн хүрээнд нийслэлийн зүүн болон баруун бүсийг холбох 32 км урт, 6 эгнээ авто зам баригдана. Энэхүү зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар–Налайх чиглэлийн авто замаас эхлэн баруун аймаг руу гарах Аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх бөгөөд хотын төвийн бүсээр дайран өнгөрөх хэсэгт гүүрэн байгууламжууд багтах юм.

Анх 4 эгнээ зам болгон төлөвлөж, нийт төсөвт өртгийг 916 тэрбум төгрөгөөр баталсан боловч 2025 оны нэгдүгээр сарын 2-нд болсон Засгийн газрын хуралдаанаар төслийг 6 эгнээ болгох, гүүрэн байгууламжуудын хэмжээг тэлэх шийдвэр гарч, нийт төсөв 1.9 их наяд төгрөгт хүрсэн байна. Үүний дараагаар гүүрэн байгууламжийн урт 6771 метрээс 9878 метр болж нэмэгдсэн бөгөөд ажилчдын цалин, техник ашиглалтын үнийг шинэчилснээр төсөв дахин өсч, нийт өртөг 2.384 их наяд төгрөг болсон байна.

Нийслэлийн төсвөөс зөвхөн 2025 онд 538.6 тэрбум төгрөг-өөр санхүүжүүлэхээр баталгаажуулсан бөгөөд төсөл Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулж, хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлэх, эдийн засгийг дэмжих өндөр ач холбогдолтой бүтээн байгуулалт гэж тооцогдож байна.

“Туулын хурдны зам” нь орчин үеийн стандарт бүхий замын сүлжээтэй хотын үндсэн тулгуур дэд бүтцийн нэг болон хөгжихөөс гадна иргэдийн цаг хугацааг хэмнэж, дотоодын болон бүс нутгийн ложистикийн урсгалыг сайжруулах бодит хөшүүрэг болох юм.

Эх сурвалж: НЗДТГ, Барилгын хөгжлийн төв, ЗТХЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүүхдийн байгууллагын 100 жилийн ойд зориулсан үндэсний чуулган зохион байгуулна 2 мин Асаалттай орхисон автомашинууд хулгайд өртөх тохиолдол олширчээ 4 мин Н.Энхбаяр: “Өргөө” зочид буудал бол Тавантолгой, Харбины гэрээ, Оюутолгойн дэргэд “ялаа” шүү 58 мин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд нэмэлт ял тулгажээ 1 цаг 39 мин Өнөөдөр Бурхан багшийн эхийн ачийг хариулсан их дүйчэн өдөр 1 цаг 41 мин Стандартыг нь дагахгүй бол уран тийм ч хоргүй зүйл биш л дээ 1 цаг 47 мин Угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд сэрэмжлүүлэг өглөө 2 цаг 1 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 2 цаг 2 мин Төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах шинэ арга зүйг төрийн албан хаагчид судалж эхэллээ 2 цаг 6 мин 2026 оны улсын төсвийн хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ 2 цаг 8 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 2 цаг 10 мин Хулгайлагдсан боломж 14 цаг 56 мин Б.Жавхлан: Төсвийг нурааж мэдэх саналыг Х.Ганхуяг амжилттай авч гарсан 16 цаг 26 мин Эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан болон бусад 288 хэрэгт яллах дүгнэлт гаргав 17 цаг 18 мин 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ 17 цаг 21 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 14 хүртэл үргэлжилнэ 17 цаг 23 мин УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногдуулах асуудлыг хэлэлцэв 17 цаг 24 мин CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 17 цаг 26 мин Баянхонгорын Гурванбулаг сум ундны ус, хог хаягдлын асуудлаа бүрэн шийдэв 17 цаг 30 мин Увс аймагт 112 төрлийн шинжилгээ хийх MRI аппарат ашиглалтад орлоо 17 цаг 31 мин
iИх уншсан
УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Хулгайлагдсан боломж Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э...
Top