x

Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн ажлын нөхцөл байдлын талаар мэдээлэв

ХЭҮК-оос хүний эрхийг хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 

ХЭҮК:

-“Монгол Улс Өмгөөллийн тухай хуулийг 1994 онд анх баталж, 2002 онд шинэчлэн найруулсан. Гэвч энэ харилцааг 2012 онд баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулах болсноор Өмгөөллийн тухай хуулийг хүчингүй болгосон. УИХ-аас Өмгөөллийн тухай хуулийг 2019 онд дахин баталж эдүгээ хүчин төгөлдөр үйлчилж байна.

Өмгөөллийн тухай хуульд өмгөөлөгчийн эрх, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах баталгааг хангахыг тодорхой зохицуулсан ч баталгааг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг Зөрчлийн тухай хуульд тусгаагүй. Тус хуулийн 15.29 дүгээр зүйлээр “Өмгөөллийн тухай хууль зөрчих” заалт өмгөөлөгчид хариуцлага хүлээлгэхээр заасан нь өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгт холбогдуулан цагдаагийн байгууллагаас шалгах нөхцөл бүрдсэн гэж болно. Энэ нь НҮБ-ын “Хуульчдын гүйцэтгэх үүргийн талаарх үндсэн зарчмууд”-д заасан хуульч, өмгөөлөгчийн бие даасан байх зарчмыг алдагдуулж болзошгүй. 

Эрх зүйн маргаан шийдэхэд өмгөөлөгчийн оролцоог үгүйсгэх, хязгаарлах байдал гарсаар байгаа нь хүний эрх хамгаалагчийн эрхийг хүлээх зөвшөөрөх, зөрчихгүй байх, үйл ажиллагаанд нь хүндэтгэлтэй хандах талаарх төрийн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн хүлээх үүргийг зөрчиж буй хэлбэр юм” гэв.

Монголын Өмгөөлөгчдийн холбооны бүртгэлд энэ оны байдлаар 3,097 өмгөөлөгч байгаагаас 2238 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Нийт өмгөөлөгчийн 49 хувь нь эмэгтэй, 51 хувь нь эрэгтэй аж.

"Цогц Хөгжлийн Үндэсний Төв” ТББ хамтран өнгөрсөн онд “Хүний  эрх хамгаалагч болох өмгөөлөгч, сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдал” судалгаа хийж, 426 өмгөөлөгчөөс анкет асуулга авч, ганцаарчилсан болон бүлгийн 7 удаагийн ярилцлагад 27 өмгөөлөгчийг хамруулжээ.

Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга З.Өнөржаргал:

-“Олон улсад статус, төрлөөсөө үл хамааран хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй сэтгүүлч бүр хүний эрх хамгаалагч юм. Хэвлэлийн эрх чөлөөний байдал манай улсад хангалтгүйг олон улсын байгууллагууд анхааруулж байна. Тухайлбал, “Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгууллагаас жил бүр гаргадаг “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс”-ийн 2023 оны тайланд Монголын хэвлэлийн эрх чөлөө 70-аас бага оноотой буюу “асуудалтай” гэсэн бол 2024 онд 51.34 оноогоор “муу” гэж дүгнүүлэн, 180 орноос 109 дүгээрт эрэмбэлэгдсэн. Энэ нь 2023 оны үзүүлэлтээс 21 байр ухарсан учир хэвлэлийн эрх чөлөө улам хумигдаж буй улс орны тоонд багтсан гэсэн үг” гэв.

“Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдал” судалгааны хүрээнд 424 сэтгүүлчээс асуулга авч, 5 удаагийн ганцаарчилсан, бүлгийн ярилцлагыг 10 сэтгүүлчийг оролцуулан хийхэд олонх нь улс төрийн хараат болон хуулийн байгууллагад шалгуулсан, мэдээлэл хайх, олж авах, түгээх эрхийн хязгаарлалт, сэтгүүлчдийн эсрэг сэтгэл санааны дарамт, санхүүгийн хараат байдал тулгамдаж байна гэж хариулжээ.  Судалгаанд оролцсон сэтгүүлчдийн 35 хувь нь төрийн байгууллага, албан тушаалтнуудаас дарамт ирдэг, 13.4 хувь нь ажил мэргэжилтэй холбоотой зөрчлийн хэрэгт шалгагдсан гэж. Тэдний 14.1 хувь нь нийслэлд, 8.3 хувь нь аймаг, орон нутагт сэтгүүлч мэргэжлээр ажилласныхаа төлөө зөрчлийн хэргээр шалгуулжээ.

Тиймээс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлд дээрх асуудлыг тусгаж, холбогдох саналын хамт УИХ-д хүргүүлсэн. УИХ-ын чуулганаар илтгэлийг хэлэлцэж, арга хэмжээ авах тухай УИХ-ын тогтоол батална гэдэгт найдаж байгааг ХЭҮК мэдээлэв. 

Монголд тогтвортой үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо 2020 оноос хойш жил бүр багассаар байна. Өнгөрсөн онд хэвлэл мэдээллийн салбарын 434 байгууллагад 4,378 хүн ажиллаж байв. Тэдний 28 хувь нь 30 хүртэлх, 38 хувь нь 30-40 хүртэлх насныхан байна. Энэ салбарт ажиллаж буй хоёр хүн тутмын нэг нь сэтгүүл зүйн бүтээлч ажилтан буюу сэтгүүлч, редактор, тоймч бөгөөд тэдний тал хувь нь сэтгүүлч мэргэжилтэй. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Санхүүгийн тайлангийн аудит гүйцэтгэгчдэд зориулсан сургалт боллоо 30 мин Төрийн аудитын байгууллага дижитал шилжилтийн бодлого хэрэгжүүлж байна 30 мин “Ганц бие хүмүүсийн өдөр”-өөр Хятадын хамгийн том цахим худалдаа эхэллээ 32 мин Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сарын 17-ноос нэмэгдэнэ 36 мин Төрийн байгуулалтын байнгын хороо МҮОНРТ-ийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв 37 мин Толгойт–Ард Аюушийн өргөн чөлөөг холбосон 3.9 км авто зам ашиглалтад орлоо 39 мин Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг аварсан 41 мин 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ 43 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах төсөлд БНСУ-ын “ODA” хөтөлбөрөөр хамтран ажиллана 45 мин МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлөлдөж байна 2 цаг 38 мин Сирийн шинэ ерөнхийлөгч анх удаа Цагаан ордонд айлчиллаа 2 цаг 46 мин COP30: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн шинэ сорилт 2 цаг 51 мин М.Наранпүрэв: Томуу, томуу төст өвчний оргил үе 12 дугаар сараас хоёрдугаар сар хүртэл үргэлжилдэг 2 цаг 54 мин Оросын домогт хоккейчин Могильный Алдрын танхимд нэрээ мөнхөллөө 2 цаг 55 мин Монгол, Оросын бизнес эрхлэгчид хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 2 цаг 57 мин Хятадын CO₂-ын ялгарал 18 сарын турш тогтвортой буурчээ 2 цаг 58 мин Бразил Улс 2026 оны оюутан солилцооны хөтөлбөрөө зарлалаа 4 цаг 34 мин Олон улсын олимпын хороо трансжендэр тамирчдыг Олимпод оролцохыг хоригложээ 4 цаг 38 мин Орхон аймаг боловсролын салбарт Японы “Токкацу” арга зүйг нэвтрүүлж байна 4 цаг 41 мин Баруун бүсийн аймгийн иргэд IELTS шалгалтаа орон нутагтаа өгөх боломжтой боллоо 4 цаг 42 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Хулгайлагдсан боломж 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин...
Top