x

Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулах олон улсын уралдаан зарлана

Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалын баримт бичиг боловсруулах олон улсын уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг өнгөрсөн сарын 28-нд байгуулсан.

Тодруулбал, тус ажлын хэсгийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хамтарсан 2025 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн 66 дугаар тушаал, А/394 дүгээр захирамжаар байгуулсан юм. Уг ажлын хэсгийн нэгдүгээр хуралдаан өнөөдөр НЗДТГ-ын байранд боллоо.

Ажлын хэсгийн хуралдааныг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай ахалж, Хүннү хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр тэргүүтэй ажлын хэсгийн гишүүд танхим болон онлайн хосолсон хэлбэрээр оролцлоо.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Хүннү хотын хот төлөвлөлтийн үзэл баримтлалын олон улсын уралдааны ажлын даалгаварт гишүүд санал өгч хугацааг тодорхойлох, уралдааныг www.hunnucity.mn хаягаар нээлттэй мэдээлж, олон улсын түвшинд чанартай зохион байгуулж, ажлын хуваарийг нарийвчлан гаргаж, дараагийн хуралдаанд танилцуулахыг үүрэг болгов.

Хүннү хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр “Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалын баримт бичиг боловсруулах олон улсын уралдаант шалгаруулалт нь Монгол Улсын түүхэн өв, тогтвортой хөгжлийн зарчмыг орчин үеийн инновацтай хослуулсан дэлхийн жишигт нийцэх ухаалаг хотыг бий болгох эхний алхам” хэмээн тодотголоо.

Энэхүү олон улсын уралдаанаар иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, байгальд ээлтэй, аюулгүй, тогтвортой усны нөөц бүхий Хүннү хотыг төлөвлөхөд дэлхийн шилдэг мэргэжилтнүүдийн оюун санаа, бүтээлч санаачилгыг нэгтгэх зорилготой юм.

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Санхүүгийн тайлангийн аудит гүйцэтгэгчдэд зориулсан сургалт боллоо 5 мин Төрийн аудитын байгууллага дижитал шилжилтийн бодлого хэрэгжүүлж байна 6 мин “Ганц бие хүмүүсийн өдөр”-өөр Хятадын хамгийн том цахим худалдаа эхэллээ 8 мин Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сарын 17-ноос нэмэгдэнэ 11 мин Төрийн байгуулалтын байнгын хороо МҮОНРТ-ийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв 12 мин Толгойт–Ард Аюушийн өргөн чөлөөг холбосон 3.9 км авто зам ашиглалтад орлоо 15 мин Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг аварсан 16 мин 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ 18 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах төсөлд БНСУ-ын “ODA” хөтөлбөрөөр хамтран ажиллана 20 мин МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлөлдөж байна 2 цаг 14 мин Сирийн шинэ ерөнхийлөгч анх удаа Цагаан ордонд айлчиллаа 2 цаг 21 мин COP30: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн шинэ сорилт 2 цаг 26 мин М.Наранпүрэв: Томуу, томуу төст өвчний оргил үе 12 дугаар сараас хоёрдугаар сар хүртэл үргэлжилдэг 2 цаг 29 мин Оросын домогт хоккейчин Могильный Алдрын танхимд нэрээ мөнхөллөө 2 цаг 30 мин Монгол, Оросын бизнес эрхлэгчид хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 2 цаг 33 мин Хятадын CO₂-ын ялгарал 18 сарын турш тогтвортой буурчээ 2 цаг 34 мин Бразил Улс 2026 оны оюутан солилцооны хөтөлбөрөө зарлалаа 4 цаг 9 мин Олон улсын олимпын хороо трансжендэр тамирчдыг Олимпод оролцохыг хоригложээ 4 цаг 13 мин Орхон аймаг боловсролын салбарт Японы “Токкацу” арга зүйг нэвтрүүлж байна 4 цаг 16 мин Баруун бүсийн аймгийн иргэд IELTS шалгалтаа орон нутагтаа өгөх боломжтой боллоо 4 цаг 17 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Хулгайлагдсан боломж 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди...
Top