x

Улаанбаатар хотод хаврын их цэвэрлэгээ гурван үе шаттай үргэлжилж байна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ онд зургаан удаагийн бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд ээлжит хаврын их цэвэрлэгээг гуравдугаар сарын 22-ноос эхлүүлэн дөрөвдүгээр сарын 12-ныг хүртэл гурван үе шаттайгаар зохион байгуулж байна.

Их цэвэрлэгээний явцын талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдал, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ “Иргэдийн амьдрах орчныг эрүүл, аюулгүй, цэмцгэр байлгах үүднээс нийслэлийн хэмжээнд хаврын бүх нийтийн их цэвэрлэгээг эхлүүлсэн. Энэхүү цэвэрлэгээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 70 мянга гаруй аж ахуйн нэгж байгууллагаас 20 мянга орчим нь идэвхтэй оролцож байна. Мөн 1000 гаруй СӨХ, төрийн 430, бизнесийн 2411 байгууллага, 201 ерөнхий боловсролын сургууль, 178 цэцэрлэгийн албан хаагчид цэвэрлэгээнд хамрагдаж байна” хэмээн онцолсон юм.

Цэвэрлэгээний хүрээнд нийслэлийн хэмжээнд:

  • 50 мянган метр хайс хашаа угааж,

  • 94 мянган га газрын ногоон зүлэгт цэвэрлэгээ хийж,

  • 5.2 сая ам метр талбайгаас 39,200 тонн хог хаягдлыг цэвэрлээд байна.

Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас бүх аж ахуйн нэгж, байгууллагуудад хандан ойр орчны 50 метр талбайг тогтмол цэвэрлэж, хогийг ангилан ялгах, зам талбайг чийгтэй цэвэрлэхийг уриаллаа. Цаашид ч иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, нийслэлийг цэмцгэр, аюулгүй байлгахад анхаарлаа хандуулахыг албанаас онцолж байна.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Санхүүгийн тайлангийн аудит гүйцэтгэгчдэд зориулсан сургалт боллоо 2 цаг 27 мин Төрийн аудитын байгууллага дижитал шилжилтийн бодлого хэрэгжүүлж байна 2 цаг 28 мин “Ганц бие хүмүүсийн өдөр”-өөр Хятадын хамгийн том цахим худалдаа эхэллээ 2 цаг 29 мин Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сарын 17-ноос нэмэгдэнэ 2 цаг 33 мин Төрийн байгуулалтын байнгын хороо МҮОНРТ-ийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв 2 цаг 34 мин Толгойт–Ард Аюушийн өргөн чөлөөг холбосон 3.9 км авто зам ашиглалтад орлоо 2 цаг 37 мин Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг аварсан 2 цаг 38 мин 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ 2 цаг 40 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах төсөлд БНСУ-ын “ODA” хөтөлбөрөөр хамтран ажиллана 2 цаг 42 мин МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлөлдөж байна 4 цаг 36 мин Сирийн шинэ ерөнхийлөгч анх удаа Цагаан ордонд айлчиллаа 4 цаг 43 мин COP30: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн шинэ сорилт 4 цаг 48 мин М.Наранпүрэв: Томуу, томуу төст өвчний оргил үе 12 дугаар сараас хоёрдугаар сар хүртэл үргэлжилдэг 4 цаг 51 мин Оросын домогт хоккейчин Могильный Алдрын танхимд нэрээ мөнхөллөө 4 цаг 52 мин Монгол, Оросын бизнес эрхлэгчид хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 4 цаг 54 мин Хятадын CO₂-ын ялгарал 18 сарын турш тогтвортой буурчээ 4 цаг 55 мин Бразил Улс 2026 оны оюутан солилцооны хөтөлбөрөө зарлалаа 6 цаг 31 мин Олон улсын олимпын хороо трансжендэр тамирчдыг Олимпод оролцохыг хоригложээ 6 цаг 35 мин Орхон аймаг боловсролын салбарт Японы “Токкацу” арга зүйг нэвтрүүлж байна 6 цаг 38 мин Баруун бүсийн аймгийн иргэд IELTS шалгалтаа орон нутагтаа өгөх боломжтой боллоо 6 цаг 39 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Хулгайлагдсан боломж 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин...
Top