x

Орон нутагт гэмтлийн үеийн яаралтай тусламжийн сургалт зохион байгууллаа

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төвлөрлийг сааруулж, дэвшилтэт арга технологийг орон нутагт нэвтрүүлэх зорилгоор Гэмтэл согог судлалын үндэсний төвийн (ГССҮТ) баг бүрэлдэхүүн 2025 оны гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 1-ний өдрүүдэд Сэлэнгэ, Баянхонгор аймагт "Гэмтлийн үеийн яаралтай тусламж" сэдэвт онол, дадлага хосолсон сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Сэлэнгэ аймагт зохион байгуулсан сургалтын хүрээнд тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдалд үнэлгээ дүгнэлт хийж, осол гэмтлийн үед хэрхэн шуурхай, зөв арга хэмжээ авах талаар сургалт явуулсан байна. Энэ удаагийн сургалтад Сэлэнгэ аймгийн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдээс нийт 35 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагджээ.

Харин Баянхонгор аймагт болсон сургалтыг тус аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулсан бөгөөд сургалтад Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Боловсролын байгууллагын 47 ажилтан, албан хаагч оролцсон байна. Мөн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн 207 эмч, эмнэлгийн мэргэжилтэнд чиглэсэн мэдээлэл, зөвлөмжийг хүргэж, гамшиг, ослын үед үзүүлэх анхан шатны тусламжийн чадавхыг нэмэгдүүлэх зорилготой ажилласан байна.

Энэхүү сургалт нь орон нутгийн түвшинд лавлагаа шатлалын эмнэлгийн жишиг аргачлалыг нутагшуулах, тусламж үйлчилгээний хариу арга хэмжээний хугацааг богиносгох чухал алхам болж байгааг ГССҮТ-өөс онцолсон юм.

Эх сурвалж: Гэмтэл согог судлалын үндэсний төв

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хан-Уул дүүрэгт 100 ортой цэцэрлэгийн барилгыг улсын комисс хүлээж авчээ 15 цаг 16 мин Итали жуулчин АНУ-ын иргэнд хутгалуулж гэмтжээ 15 цаг 18 мин С.Бямбацогт: Эрчист Монгол нэгдэл богино хугацаанд үр дүн гаргах ёстой 15 цаг 19 мин Өвөлжилтийн бэлтгэл нэрийдлээр цахим залилан нэмэгджээ 15 цаг 19 мин Гаалийн шинэ журам цахимд шилжиж, хүнд суртал буурна 15 цаг 20 мин ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутагт амь насыг аварлаа 15 цаг 21 мин Дорноговьд “Намрын ногоон өдрүүд”-2025 эхэллээ 15 цаг 22 мин Баянхонгор аймгийн Онцгой комисс өвлийн бэлтгэл ажлыг шуурхай хангуулахыг үүрэгдлээ 15 цаг 24 мин Монгол Улсад хүнд үйлдвэрийг хөгжүүлэх стратеги боловсруулав 16 цаг 2 мин Цэцэрлэгийн II шатны бүртгэлийн хариуг бүртгэлтэй гар утсанд мессежээр мэдээлнэ 16 цаг 9 мин Австралийн амбан захирагч гэж хэн бэ? 16 цаг 26 мин Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадлал өндөр байна 16 цаг 38 мин Нам, эвсэлд 2026 онд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоолоо 16 цаг 44 мин Саманта Мостин: Монгол, Австралийн анд нөхдийн харилцаа батжин хөгжиж байна 18 цаг 40 мин “Бүтлийн Ундарга” ХХК улсын рекордыг хадгалж байна 18 цаг 41 мин Японы Либерал ардчилсан намын даргын төлөө өрсөлдөөн эхэллээ 18 цаг 42 мин Дорнод аймагт төрийн алба хаагчдыг орон сууцаар хангах ажил эрчимжив 18 цаг 42 мин “Z үеийнхний жагсаал” Балбын Засгийн газрыг арга хэмжээ авахад хүргэв 18 цаг 43 мин Азийн залуу тамирчид Бахрейнд 24 төрлөөр өрсөлдөнө 18 цаг 44 мин БРИКС-ийн удирдагчид АНУ-ын тарифын бодлого, Украины асуудлыг хэлэлцэв 18 цаг 44 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Хятадын түрэлт ба ШХАБ Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна
Top