x

Багшийн дутагдал хүүхдийн боловсролд сөргөөр нөлөөлж байна

Монгол Улсад өнөөдрийн байдлаар боловсролын байгууллагад нийт 54 мянга гаруй үндсэн багш ажиллаж байгаа ч энэ хичээлийн жилд 1500 гаруй багшийн дутагдалтай байна. Энэхүү дутагдлын дийлэнх хувийг ерөнхий боловсролын сургуулиуд эзэлж байгаа бөгөөд зөвхөн нийслэлийн хэмжээнд л гэхэд 16 мянга гаруй багш ажиллаж байхад 800 багшийн орон тоо дутуу байгаа юм.

Багшийн хүрэлцээгүй байдал нь зөвхөн тооны асуудал бус чанарын асуудал болон хувирч, боловсролын агуулга, хөтөлбөрийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж байна. Сүүлийн жилүүдэд хөтөлбөрийн шинэчлэл, хууль эрх зүйн зохицуулалттай холбоотойгоор зарим мэргэжлийн багшийн хэрэгцээ эрс нэмэгдэжээ. Тухайлбал, 2023 онд Боловсролын тухай хуульд англи хэлийг хоёрдогч хэл болгож, 3 дугаар ангиас заах зохицуулалт орсноор англи хэлний багшийн хэрэгцээ нэмэгдэж, өмнө нь 4, 5 дугаар ангиас хичээл ордог байсан тогтолцоо өөрчлөгдсөн байна. Мөн мэдээллийн технологийн хичээл болон шинжлэх ухааны хичээлүүдийн (физик, математикийн) багш нарын эрэлт нэмэгдсэн нь хөтөлбөрийн шинэ зохион байгуулалттай холбоотой юм.

Багшийн дутагдал зөвхөн ЕБС-ийн хүрээнд хязгаарлагдахгүй. Дээд боловсролын байгууллагын хувьд 2023 онд нийт 31 мянга гаруй оюутан төгссөнөөс ердөө 4 мянга орчим нь багшийн мэргэжлээр төгссөн бол, багш мэргэжил эзэмшсэн ч мэргэжлээрээ ажилладаггүй 20 мянга гаруй хүн байгаа нь тогтвортой боловсон хүчний дутагдал, нийгмийн асуудлаас шалтгаалж байгааг харуулж байна. Судалгаагаар мэргэжлээрээ ажиллаагүй багш нарын олонх нь дахин ажиллах сонирхолтой байдаг ч нийгмийн баталгаа, хангамжийн бодлого сул байгаагаас шалтгаалж эргэлздэг байна.

Энэ хүрээнд багшийн цалин, нийгмийн баталгааг сайжруулах, ажлын ачааллыг бууруулах, сургалтын чанарыг нэмэгдүүлэх зэрэг цогц бодлогыг хэрэгжүүлэх нь чухал байна. Ялангуяа суурь боловсрол олгодог бага ангийн багш нарын чадавх, сургалтын байгууллагын хөгжилд онцгой анхаарах шаардлагатай. Суурь боловсролын чанар нь ирээдүйд боловсролын систем бүхэлдээ хэрхэн хөгжих вэ гэдэгт шийдвэрлэх нөлөөтэй учраас бага ангийн багш нарын бэлтгэл, чадварыг сайжруулах нь үндэсний хэмжээний тэргүүлэх зорилт болжээ.

Аймаг, орон нутгийн хэмжээнд ч мөн багшийн хомсдол хүчтэй мэдрэгдэж байна. Тухайлбал, Дорноговь аймагт одоогийн байдлаар 16 мянга орчим хүүхэд ЕБС-д сурч байгаа ч 70 орчим багш дутуу ажиллаж байна. Энэ нь боловсролын чанарт шууд нөлөөлж, хүүхдийн суралцах орчин, эрх ашиг зөрчигдөхөд хүргэж байгаа юм.

Тиймээс багшийн хүрэлцээг сайжруулах, мэргэжлээрээ ажиллах сонирхолтой боловсон хүчнийг дэмжих, цалин урамшуулал, сургалтын чанарыг сайжруулах бодлогыг нэн даруй хэрэгжүүлэх нь боловсролын системийн суурь асуудлыг шийдэх гол түлхүүр болоод байна.

Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийслэлийн боловсролын газар, орон нутгийн статистик

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Санхүүгийн тайлангийн аудит гүйцэтгэгчдэд зориулсан сургалт боллоо 3 цаг 49 мин Төрийн аудитын байгууллага дижитал шилжилтийн бодлого хэрэгжүүлж байна 3 цаг 50 мин “Ганц бие хүмүүсийн өдөр”-өөр Хятадын хамгийн том цахим худалдаа эхэллээ 3 цаг 52 мин Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сарын 17-ноос нэмэгдэнэ 3 цаг 55 мин Төрийн байгуулалтын байнгын хороо МҮОНРТ-ийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв 3 цаг 57 мин Толгойт–Ард Аюушийн өргөн чөлөөг холбосон 3.9 км авто зам ашиглалтад орлоо 3 цаг 59 мин Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг аварсан 4 цаг 1 мин 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ 4 цаг 3 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах төсөлд БНСУ-ын “ODA” хөтөлбөрөөр хамтран ажиллана 4 цаг 5 мин МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлөлдөж байна 5 цаг 58 мин Сирийн шинэ ерөнхийлөгч анх удаа Цагаан ордонд айлчиллаа 6 цаг 6 мин COP30: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн шинэ сорилт 6 цаг 11 мин М.Наранпүрэв: Томуу, томуу төст өвчний оргил үе 12 дугаар сараас хоёрдугаар сар хүртэл үргэлжилдэг 6 цаг 14 мин Оросын домогт хоккейчин Могильный Алдрын танхимд нэрээ мөнхөллөө 6 цаг 15 мин Монгол, Оросын бизнес эрхлэгчид хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 6 цаг 17 мин Хятадын CO₂-ын ялгарал 18 сарын турш тогтвортой буурчээ 6 цаг 18 мин Бразил Улс 2026 оны оюутан солилцооны хөтөлбөрөө зарлалаа 7 цаг 54 мин Олон улсын олимпын хороо трансжендэр тамирчдыг Олимпод оролцохыг хоригложээ 7 цаг 58 мин Орхон аймаг боловсролын салбарт Японы “Токкацу” арга зүйг нэвтрүүлж байна 8 цаг 1 мин Баруун бүсийн аймгийн иргэд IELTS шалгалтаа орон нутагтаа өгөх боломжтой боллоо 8 цаг 2 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Хулгайлагдсан боломж 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин...
Top