x

Хэнтий аймгийн 11 оюутан “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдахаар шалгарлаа

Хэнтий аймгийн Политехник коллежийн 11 оюутан 2025 оны “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдахаар шалгарч, цэргийн алба хаах эрхээ гардан авлаа. Тэднийг эрүүл мэнд, бие бялдрын шалгуур үзүүлэлтээр тэнцсэн залуусаас сонгон шалгаруулсан бөгөөд аймгийн удирдлагууд хүлээн авч уулзан, цэргийн үүрэгтний үнэмлэх, сурах бичиг гардуулсан юм. Шалгаруулалтад нийт 14 залуу оролцож, 11 нь тэнцэн цэргийн бэлтгэлд хамрагдах болсондоо баяртай байгаагаа илэрхийлжээ.

Тус хөтөлбөрийг Монгол Улсад 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн бол Хэнтий аймагт 2023 оноос хэрэгжиж байна. Аймгийн хувьд их, дээд сургууль байхгүй ч Политехник коллежид суралцагчид энэхүү хөтөлбөрт идэвхтэй оролцож буй нь залуусын эх оронч үзлийг төлөвшүүлэхэд чухал нөлөөтэй гэж орон нутгийн удирдлагууд онцолж байлаа.

Аймгийн Засаг даргын Тамгын газраас хөтөлбөрийг дэмжиж, коллеж дээр “Оюутан цэрэг”-ийн зориулалтын танхимыг “Дайчин алдрын” булангийн хамт байгуулж, нийт 6 сая төгрөгийн санхүүжилт шийдвэрлэсэн байна.

Оюутан цэрэгт хамрагдах үйл явц дараах дарааллаар явагддаг:

  • Эрүүл мэндийн үзлэг, эмчийн дүгнэлт

  • Бие бялдрын шалгалт: 100 болон 3000 метрийн гүйлт, суниалт, гэдэсний таталт

  • Шалгаруулалтад тэнцсэн оюутнуудад цэргийн алба хаах боломжийг олгох

Цэргийн сургалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд:

  1. Цэргийн ерөнхий бэлтгэл сургалт

    • 2 багц, 96 цаг

    • 2025 оны 4 дүгээр сарын 5-наас эхлэн 2 сарын хугацаанд

    • Бямба, ням гараг бүрт 6 цагаар орно

    • Политехник коллеж дээр явагдана

  2. Цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалт

    • 14 багц, 560 цаг

    • 6 дугаар сараас эхлэн 2 сарын хугацаанд

    • Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн сургалт-амралтын баазад явагдана

Хөтөлбөрт хамрагдаж буй залуус цэрэгжилтийн хичээлд суралцахаас гадна хамтын ажиллагаа, сахилга бат, эх оронч үзэл, хувь хүний төлөвшил, нийгмийн хариуцлагыг зэрэгцүүлэн эзэмших боломжтой болж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.

Цаашид ч аймгийн залуусын дунд эх оронч үзэл, төрийн албанд зүтгэх хүсэл тэмүүллийг дэмжихэд энэхүү хөтөлбөр томоохон нөлөө үзүүлнэ хэмээн орон нутгийн удирдлагууд итгэж байна.

Эх сурвалж: Хэнтий аймгийн ЗДТГ, Политехник коллеж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Санхүүгийн тайлангийн аудит гүйцэтгэгчдэд зориулсан сургалт боллоо 3 цаг 46 мин Төрийн аудитын байгууллага дижитал шилжилтийн бодлого хэрэгжүүлж байна 3 цаг 47 мин “Ганц бие хүмүүсийн өдөр”-өөр Хятадын хамгийн том цахим худалдаа эхэллээ 3 цаг 49 мин Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сарын 17-ноос нэмэгдэнэ 3 цаг 52 мин Төрийн байгуулалтын байнгын хороо МҮОНРТ-ийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв 3 цаг 54 мин Толгойт–Ард Аюушийн өргөн чөлөөг холбосон 3.9 км авто зам ашиглалтад орлоо 3 цаг 56 мин Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг аварсан 3 цаг 58 мин 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ 4 цаг 0 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах төсөлд БНСУ-ын “ODA” хөтөлбөрөөр хамтран ажиллана 4 цаг 2 мин МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлөлдөж байна 5 цаг 55 мин Сирийн шинэ ерөнхийлөгч анх удаа Цагаан ордонд айлчиллаа 6 цаг 3 мин COP30: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн шинэ сорилт 6 цаг 8 мин М.Наранпүрэв: Томуу, томуу төст өвчний оргил үе 12 дугаар сараас хоёрдугаар сар хүртэл үргэлжилдэг 6 цаг 11 мин Оросын домогт хоккейчин Могильный Алдрын танхимд нэрээ мөнхөллөө 6 цаг 12 мин Монгол, Оросын бизнес эрхлэгчид хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 6 цаг 14 мин Хятадын CO₂-ын ялгарал 18 сарын турш тогтвортой буурчээ 6 цаг 15 мин Бразил Улс 2026 оны оюутан солилцооны хөтөлбөрөө зарлалаа 7 цаг 51 мин Олон улсын олимпын хороо трансжендэр тамирчдыг Олимпод оролцохыг хоригложээ 7 цаг 54 мин Орхон аймаг боловсролын салбарт Японы “Токкацу” арга зүйг нэвтрүүлж байна 7 цаг 58 мин Баруун бүсийн аймгийн иргэд IELTS шалгалтаа орон нутагтаа өгөх боломжтой боллоо 7 цаг 59 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Хулгайлагдсан боломж 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин...
Top