x

О.Номинчимэг: Татварын хувийг хөдөлгөхөөс илүү бааз сууриа тэлэх нь чухал

УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

-УИХ-ын чуулганаар хэлэлцэх чухал хуулийн төслүүдийн нэг нь Татварын багц хуулийн төсөл. Та энэ хуулийн төслийн талаар ямар бодолтой байна вэ?

-Макро эдийн засгийн байдал бидний түрүү жилд төсөөлж байснаас илүү өөр болж эхэлж байна. Нийгмийн шаардлага гэх юм уу, ард иргэд, аж ахуйн нэгжүүдээс тавьж буй үндсэн хэдэн асуудал бий. Түүний нэг нь бизнесийн орчныг сайжруулах, ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн дарамт өндөр байгаа явдал. Энэ нь ажиллах хүчний боломжуудыг хааж байна. Дээр нь үнэхээр Монголд бизнесийн орон зай байна уу, үгүй юу гэдэг асуудал. Дандаа төрийн оролцоотой. Бизнес хүртэл төрийн оролцоотой схем рүү шилжээд, чөлөөт зах зээл гэдэг зүйл хумигдаж байна гэсэн асуудлыг ярьж байна. Үүний бүр цаана ард иргэдийн хүсч байгаа зүйл бол шударга ёс. Бид эдийн засгийн өсөлтөө яриад, өмнө нь нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 7000 ам.долларт хүрчихлээ гээд түрүү жил Дэлхийн банкны ангиллаар Монгол Улс low­er-middling буюу дундаас доогуур орлоготой орон байж байгаад, upper-midling буюу дундаас дээш орлоготой орон болсон.

Гэвч хүмүүсийнхээ амьжиргаа эдийн засгийн байдлыг харахаар нийт хүн амын ажил хөдөлмөр эрхэлж буй юм уу, хөдөлмөрийн насны хүмүүсийн 90 хувь нь сарын орлого нь гурван сая төгрөг хүрэхгүй байна. Энэ нөхцөл байдлаас харвал нийгэмд буй хүмүүсийн цөөн хэдэн хувьд баялаг үнэхээр төвлөрчихсөн байна. Ихэнх нь буюу 90 хувь дээр дундаж давхарга үүсэх хэмжээний ч орлоготой болоогүй байна гэдгийг харуулж байна.

-Энэ бүхэн өнгөрсөн хугацаанд төр засгийн бодлого алдаатай байжээ гэдгийн баталгаа болов уу?

-Энэ нь нийгмийн тэгш бус байдал, бидний өдийг хүртэл хийж ирсэн байгалийн баялгаа яаж зөв хуваарилах вэ гэдэг асуудлын гажуудал, үр дүн гэж бодож байна. Баялгийн тэгш хуваарилалт хамгийн чухал гэдгийг манай ард иргэд хэлж байгаа юм. Бид Үндэсний баялгийн сан бий болгоод, уул уурхайгаас үүдсэн баялгийн хэт төвлөрлийг сааруулж, нийт иргэддээ хүртээдэг болгохын төлөө шинэчлэл хийж хэрэгжүүлээд, үр дүнгээ үзэх гээд явж байна. Үүнд нэг түлхэц болох чухал бодлого бол татварын бодлого. Энэ татварын бодлогоо явуулж байж бидний зориод буй, дундаж давхаргаа илүү тэлэх, хүн бүр, өрх бүрийн орлого илүү сайн болно. Татварын бодлогын шинэчлэлийн хүрээнд УИХ дээр ч ажлын хэсэг гараад, Засгийн газартай хамтарч ажиллаж байна. Энэ татварын бодлогын тухайд миний байр суурь, хүсэл мөрөөдөл гэвэл хамгийн гол нь татварын бааз сууриа тэлэх явдал. Татварын хувийг дээш, доош болгоно гэхээсээ илүү үүнд анхаарах хэрэгтэй. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс үнэхээр нийгмийн даатгалын шимтгэл, татвараа төлдөг. Гэтэл олон үл хөдлөхтэй ч байдаг юм уу хүмүүс татвар төлдөггүй. Баялаг тэнд хуримтлагдаад байдаг. Ийм шударга бус байдлыг бид эхний ээлжинд цэгцэлж, татварын бааз сууриа илүү сайжруулах, бүртгэлгүй байгаа орлогуудаа яаж бүртгэлжүүлж авах вэ гэдэгт анхаарах их чухал.

-Татварын бааз сууриа томсговол төсөвт төвлөрөх татварын хэмжээ ч нэмэгдэх байх. Та юу хэлэх вэ?

-Тийм ээ. Тэр чинээгээр бид дундаж давхарга, ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүст учирч буй татварын дарамтыг багасгах зорилт тавьж байгаа юм. Иргэдийн гол хэлж байгаа асуудал бол нэмэгдсэн өртгийн албан татвар. НӨАТ худалдан авалтад оногдож байгаа учраас дундаж хэрэглээний бараа, таваар, талх гурил, мах гээд бүтээгдэхүүнүүд дээр НӨАТ-аа бүгдийг нь буцаан авдаг болъё. Одоо 10 хувиас хоёр хувь л авч байгааг болиулж, бүгдийг нь авдаг болъё. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 790 мянгаас дээш зардал гаргавал энэ дээрээ НӨАТ-ынхаа буцаан олголтыг арай багасгая. Хоол унд, тог цахилгаан зэрэг зардлууд бий, НӨАТ-ын хөнгөлөлт чөлөөлөлтийг нь иргэддээ өгье гэсэн тооцооллыг гаргасан. Татварын бодлогын гол зорилго бол энэ. Дундаж давхаргыг тэлэх, ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийнхээ шударга байдлыг хангах, мөн оногдож буй дарамтыг багасгах гэсэн концепцийн хүрээнд хийгдэнэ гэж бодож байна.

-Улсын төсөв тодотгох магадлал өндөр байна гэдгийг олон хүн хэлж байна. Бидэнд эдийн засгаа аврах, нүүрснээс олох орлогоос өөр гарц гаргалгаа байна уу?

-Манай эдийн засаг урд хөршийн эдийн засгийн нөхцөл байдлаас маш их хамаардаг, уул уурхайн бүтээгдэхүүний үнээс тэр чигээрээ савлагаатай хамаардаг бүтэцтэй. Нүүрсний үнэ буурч буй үед Монгол Улсын хувьд төсөв, мөнгөний, эдийн засгийн бодлогодоо уялдуулж ямар хэмнэлттэй бодлого явуулах вэ гэдэг тал руугаа явах ёстой. Бидий хувьд илүү тогтворжуулах сан, хуримтлалын сан гэсэн механизмуудыг хуульчилж өгсөн. Тэр хүрээнд эдийн засгийн бодлого, мөнгөний бодлогоо авч явахаар зорьж, хуримтлалын сангууд бий болсон байна. Зэс, алтны үнэ одоогоор дажгүй байна. Манай экспортын гол бүтээгдэхүүн нүүрсний үнэ хэрвээ унасаар байвал бид төсвийн тодотголоо хийгээд, жинхэнэ утгаараа төсвийн зардлаа хаанаас нь танаж, хэмнэлт хийх вэ гэдэг асуудал яригдах байх. Миний хувьд данхайсан төсвөөс хасах ёстой гэж бодож байна. Тэгж байж бид эдийн засаг дахь төрийн хамаарлыг багасгана. Энэ чиглэл рүү явбал төрийн оролцоог багасгах хөшүүрэг болох болов уу.

-Та Сууц өмчлөгчдийн холбооны хуулийн төслийг санаачлан ажиллаж буй. Голчлон ямар асуудлуудыг тусгасан бэ?

-Хуучны хэллэгээр Сууц өмчлөгчдийн холбооны хууль дээр ажиллаж байна. Шинэ нэршлээрээ нэлээн урт нэртэй, сайн бодож, богино нэртэй болгоё гэж бодож байна. Орон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төсөл. СӨХ-ны дээр нийслэлд байх үеэсээ ажиллаж ирсэн. Тулгамддаг асуудлуудыг нэлээн сонсож, ажиллаж ирсний хувьд энэ хуулийг шинэчлэхээр ажиллаж байна. СӨХ-ийн хууль 1997 онд батлагдсанаас хойш дорвитой өөрчлөлт ерөөсөө хийгдээгүй. Монгол Улсын хувьд 1992 онд Үндсэн хуультай болоод, анхны өмч хувьчлал явагдаж, тухайн үед төрийн гэж байсан нийтийн орон сууцуудыг хувьчилж эхэлсэн.

-Хувьчлах явцад юун дээр алдаа гаргасан байна вэ?

-Хувь хүн өмчтэй болоод, үүнийгээ хамтдаа яаж арчилж, хамгаалах вэ гэдэг асуудлыг хаясан байна гэж миний хувьд харсан. 30 жилд бидний хувьд өмчийн харилцааны тухай хамтран амьдрах дэг журам, түүнд өмч эзэмшиж буй өмчлөгчийн үүрэг, хариуцлага юу байх вэ гэдэг дээр үнэхээр хангалтгүй байна. Улаанбаатар хот болон орон нутгийн төвүүд нэлээд орон сууцтай болж, СӨХ-ны асуудал иргэдийн хувьд үнэхээр тулгамдсан асуудал болно. Энэ нь хэн хэн нь хоорондоо учир зүйгээ олж, асуудлаа шийдэж чадахгүй, дундын шийдлийг хуулиар сайн зохицуулж өгөөгүйн үр дагавар болов уу. Бид цаашдаа 10 жилийн дараа СӨХ-ныхоо асуудал дээр маргаад байж байх уу, арай нэг өөр чиглэл рүү яваад, хүмүүс нь илүү хариуцлагатай байдаг, нийтээрээ амьдрах дэг журамдаа дассан байдаг тэр журам, жаяг руу явах уу гэдэг дээр хөшүүрэг болох хуулийн зохицуулалтыг бий болгохоор энэ хуулийн төслөө боловсруулсан. Одоогийн байдлаар гурван удаагийн томоохон хэлэлцүүлгийг СӨХ-дын удирдлагууд, мэргэжлийн, менежментийн байгууллагуудтай хийсэн. Удахгүй иргэд рүүгээ чиглэсэн хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөж байна. Иргэдэд тулгамдаж буй ямар асуудал байна түүнийг хуулийн төсөлдөө тусгана. Хуулийн төслөө Улсын дээд шүүх, Засгийн газар, ХЭҮК руу санал авахаар явуулсан. Хүний эрхийн хувьд, өмчийн эрхийг хамгаалах хувьд болон хууль хэрэглээний хувьд зохицож байна уу гэдэг асуудал дээр холбогдох талуудын саналыг авна. Өмчлөгчийн үүрэг, хариуцлагыг ч өндөржүүлнэ. Өмчлөх, газартай холбоотой эрхийн асуудлыг ч бас баталгаажуула. Дээр нь СӨХ-ны засаглал ил тод, мэргэжлийн байх асуудлуудыг ч тусгасан. Үнэнийг хэлэхэд, хүн бүрийн ахуйтай холбоотой газар, барилгын чанар, конторын үйлчилгээ гээд олон асуудал тулгамдаж байна. Үүн дээр өмчлөгч, орон сууцанд амьдарч буй хүмүүсийн зан үйлийн асуудал ч байна. Нэлээн ярвигтай, гэхдээ нэгэнт ханцуй шамлаад орсон юм чинь нэлээн чамбай хууль боловсруулаад, УИХ-д өргөн барина гэж бодож байна.

-Зарим байрны СӨХ-ны төлбөр маш өндөр, зарим нь харьцангуй бага байдаг. Энэ талаар ямар зохицуулалт хийхээр тусгасан бэ?

СӨХ авсан төлбөрөө яаж зарцуулаад байна, тэр нь ил тод биш, хулгай хийлээ гэх мэт янз бүрийн асуудал гардаг. Нөгөө талдаа сууц өмчлөгчид төлбөрөө төлдөггүй гэсэн асуудал яригддаг. Төлбөр төлөлт дээр албадлагын механизм орж ирэхгүй бол бид үнэхээр назгай задгай явж. Зарим нь үнэнчээр төлөөд, арчилгаа цэвэрлэгээгээ хийгээд байхад зарим нь юу ч өгөлгүйгээр бусад хүмүүсийн төлсөн төлбөрөөр үйлчилгээ, арчилгаанаас үр шим хүртээд байгаа юм. Цээрхэн коридороор явах, лифтээр зорчих гэх мэт. Энэ тэгш бус байдлыг арилгахын тулд бүгдээрээ төлбөрөө адил төлдөг болъё гэж тусгасан. Төлбөрөө төлөхгүй, хугацаа хэтэрсэн бол хуулиараа алданги тооцдог болно. Алдангиа тооцож эхлээд, зургаан сар төлбөрөө төлөхгүй бол Монголбанкны Зээлийн мэдээллийн санд бүртгэгддэг болно. Ийм хөшүүргүүд хийж байна. Нөгөө талдаа төлбөрийг нь нэгэнт авсан бол СӨХ мэргэжлийн ажиллаад, сууц өмчлөгчдөд мэдрэгдэхүйц ажил, үйлчилгээгээ хийгээд өгөөч ээ гэдэг шаардлага бий. Энэ хүрээнд СӨХ-ны үйл ажиллагааны байдлыг хангаад, улирал тутамд санхүүгийн нөхцөл байдал, мөнгө төгрөгөө хэрхэн зарцуулснаа ил тод заавал тайлагнадаг байя, аудит хийлгэдэг байя. СӨХ удирдаж байгаа хүмүүс мэргэжлийн чиг баримжаатай байж, хөрөнгийн менежемент ч байдаг юм уу, өмч хөрөнгийг арчилж буйн хувьд эдийн засгийн хувьд ямар үр дагавар үүсэх вэ гэдэг мэдлэг мэдээлэлтэй байх үүднээс заавал сургалтад суудаг байя гэх мэт зүйл заалтууд орж ирж байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.21.111.170)
    Энэ гишүүнээс олигтой юм гарахгүй юм. Бөөрөнхий, тодорхой бус, олон жилийн өмнөөс ярьж байсан зүйлээ давюаж байна даа
    2025 оны 04 сарын 07 | Хариулах
  • Бөөрөө зарах гэж олон жил зүтгэсний эцэст бөөрийг минь (780,000 доллар) худалдаж авсан Энэтхэгээс ирсэн ADITY-д баярлалаа. Имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM (197.211.63.188)
    Сайн байцгаана уу олон түмэндээ Намайг Мара гэдэг, би Монгол хүн. Би Энэтхэгт нэг бөөрөө зарж, баяжсан түүхээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би нэг удаа Прадханы зарыг онлайнаар олж харах хүртлээ санхүүгийн хувьд хэцүү байсан. Би тэдэнтэй цахим шуудангаар нь холбогдож, бөөрний донор болсон. Би тэдний эмнэлэгт нэг бөөрөө мөнгөө өгөөд өгчихсөн, хандив өгсөн ч эрүүл саруул байгаа. Би бөөрөнд зориулж 780 мянган ам.долларын цалин авч, тэр мөнгөөр өөрийн гэсэн компанитай болсон. Одоо би Мод баян, аз жаргалтай амьдарч байна. Хэрэв та санхүүгийн бэрхшээлтэй тулгараад байгаа эсвэл чинээлэг болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдохыг зөвлөж байна.
    2025 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (66.181.185.92)
    Манай улсад үйлдвэр байхгүйтэй адил улсын эдийн засаг энэ хэдэн бараа , хүнсний зах дээр л эргэлдэж байдаг гэтэл эдгээр захууд нь НӨАТ ын баримт өгдөггүй үүнийг бүх шатны удирдлага мэддэг мөртөө сонирхдоггүй хяналтаас гарсан . Дотоодын нийт бүтээгдэхүүн яаж өссөн ч айл өрхийн амьжиргааг өөд нь татахгүй бололтой …
    2025 оны 04 сарын 01 | Хариулах
iШинэ мэдээ
Замын хөдөлгөөний хяналтаар улсын дугааргүй 72 тээврийн хэрэгслийн зөрчил илэрлээ 9 цаг 20 мин Хөдөө аж ахуйн салбар ДНБ-ий өсөлтийн 3.6 хувийг бүрдүүлжээ 9 цаг 22 мин “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2025” Сүхбаатарын талбайд болно 9 цаг 26 мин 26 орны төлөөлөгч оролцсон “Кибер сургуулилт-2025” эхэллээ 9 цаг 28 мин 2026 оны төсвийн төсөлд нийцлийн аудит эхэллээ 9 цаг 31 мин “Эрдэнэс Монгол” ХХК шинэ удирдлагатай боллоо 9 цаг 33 мин Монгол, Хятад, Оросын Төрийн тэргүүн нарын VII уулзалт болов 10 цаг 24 мин Г.Занданшатар: НӨАТ-ыг 100 хувь буцаан авдаг болно 11 цаг 44 мин 0-4 насны 3087 хүүхэд улаанбурханаар өвчилсөн байна 12 цаг 38 мин Японы оюутнууд Улаанбаатарт судалгаа хийж байна 12 цаг 44 мин Газар хөдлөлтийн улмаас Афганистаны тосгод сүйрч, аврах ажиллагаа үргэлжилж байна 12 цаг 47 мин Шилэн дансны ил тод байдлыг сайжруулах үүрэг өглөө 12 цаг 49 мин Тяньжины уулзалтын үр дүн буюу баримт бичгүүд 15 цаг 26 мин Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна 15 цаг 52 мин Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү 15 цаг 59 мин Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд болж байна 16 цаг 32 мин Ким Жөн Ун Хятадад айлчлахаар тусгай галт тэргээр ирэв 16 цаг 33 мин Монголын 15 дахь ээлжийн энхийг сахиулагчид Өмнөд Суданыг зорив 16 цаг 35 мин Хүүхдийн эрх зөрчсөн 78 иргэнд 22.2 сая төгрөгийн торгууль ногдуулжээ 16 цаг 38 мин Хүннү хотын төлөвлөлтөөр БНСУ-тай зөвлөлдөв 16 цаг 41 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Шөнийн цагаар барилгын ажил хийхийг хязгаарлах эрх зүйн зохи... Мөрөн-Улиастай чиглэлийн 262 км авто замын төслийг баталлаа Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... “The MongolZ” ирэх сард “Fissure Playground 2”-т өрсөлдөнө У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ Монголын буудлагын баг Ази тивийн аваргаас гурав дахь медали... Банкны хар жагсаалтыг халлаа Нарны гүүрний замын хаалт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилн... Дарханд мах боловсруулах үйлдвэрүүд экспортын зорилгоор мал,... Өмнөд Солонгос сургуулиудад гар утас ашиглахыг хуульчилж хор... “Дружба” хоолойн ажиллагаа сэргэсэн ч Украин, Унгарын маргаа...
Top