x

Прокурорын байгууллага 274 хэргийг шүүхэд шилжүүллээ

2025 оны гуравдугаар сарын 24-28-ны хооронд прокурорын байгууллага хэрэг бүртгэлтийн 50,878, мөрдөн байцаалтын 3,185 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 274 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийн ангиллыг авч үзвэл:

  • Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг: 107 хэрэг

  • Өмчлөх эрхийн эсрэг: 63 хэрэг

  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг: 74 хэрэг

  • Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг: 8 хэрэг

  • Хүний амьд явах эрхийн эсрэг: 5 хэрэг

  • Хүрээлэн буй орчны эсрэг: 4 хэрэг

  • Авлига, албан тушаалын хэрэг: 10

  • Мансууруулах бодистой холбоотой: 2

  • Мөнгө угаах: 1 хэрэг байна.

Шүүхэд шилжсэн онцлох хэргүүдээс:

  • Баянхонгор аймаг: Нийтийн албан тушаалтан С.Х нь сургалтад хамрагдалгүй гэрчилгээ авсан бөгөөд энэ хэрэгт хахууль өгсөн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлсэн.

  • Сэлэнгэ аймаг: Гаалийн улсын байцаагч Я.Г нь архи тээвэрлэж явсан тээврийн хэрэгслийг шалгалтгүй гаргасан, хахууль авсан нь тогтоогдож, яллагдаад байна.

  • Нийслэлийн цэцэрлэг: Цэцэрлэгийн эрхлэгч С.О, нягтлан Ц.Б нар бохир усны ажлын хэмжээг нэмэгдүүлэн илүү төлбөр гаргаж, хувьдаа завшсан гэх хэрэг шүүхэд шилжсэн.

  • Сүхбаатар аймаг: “УТ” ХХК-ийн албан тушаалтан А.Э татвараас зайлсхийсэн үндэслэлээр хуулийн дагуу хариуцлага хүлээхээр болоод байна.

Прокурорын байгууллагаас авлига, татварын зөрчил, албан тушаалын хэргүүдийг илрүүлэн, шүүхэд шилжүүлж байгааг онцолж байна.

Эх сурвалж: Улсын Ерөнхий Прокурорын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 54 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 57 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 59 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 1 цаг 1 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 1 цаг 36 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 1 цаг 49 мин Зээлийн “хар жагсаалт” хүчингүй болж, онооны системийг хэрэгжүүлж эхэллээ 1 цаг 54 мин Байгалийн хий нийлүүлэх хоолойн төслийн явцыг Засгийн газар хэлэлцэнэ 1 цаг 56 мин 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй 2 цаг 2 мин Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна 2 цаг 13 мин Катманду хотод эсэргүүцлийн хөдөлгөөн бослого болж ширүүсч, Балбын Ерөнхий сайд огцорчээ 2 цаг 15 мин Францын шинэ Ерөнхий сайдаар Себастьен Лекорню томилогдов 2 цаг 20 мин Өнөөдөр тэгш дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно 2 цаг 26 мин Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан 3 цаг 23 мин Хан-Уул дүүрэгт 100 ортой цэцэрлэгийн барилгыг улсын комисс хүлээж авчээ 19 цаг 30 мин Итали жуулчин АНУ-ын иргэнд хутгалуулж гэмтжээ 19 цаг 32 мин С.Бямбацогт: Эрчист Монгол нэгдэл богино хугацаанд үр дүн гаргах ёстой 19 цаг 33 мин Өвөлжилтийн бэлтгэл нэрийдлээр цахим залилан нэмэгджээ 19 цаг 34 мин Гаалийн шинэ журам цахимд шилжиж, хүнд суртал буурна 19 цаг 34 мин ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутагт амь насыг аварлаа 19 цаг 35 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Хятадын түрэлт ба ШХАБ Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Соломон хааны бөгж ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно
Top