x

Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах хэлэлцүүлэг эхэллээ

Онцгой байдлын ерөнхий газрын Ажиллагааны удирдлагын газраас зохион байгуулж буй “Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах” хэлэлцүүлэг эхэллээ. Тус хэлэлцүүлгийн нээлтэд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян оролцож, оролцогчдод амжилт хүслээ.

Тэрбээр хэлэхдээ, “Дэлхий даяар гамшгийн тохиолдлын тоо нэмэгдэж байгаа бөгөөд НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын тооцоогоор 2021-2030 онуудад гамшгийн давтамж өмнөх 10 жилээс 40 орчим хувиар нэмэгдэх төлөвтэй байна. Ийм нөхцөлд гамшгийг сөрөн тэсвэрлэх бодлого, төлөвлөлтийг төвлөрсөн бус, бүс нутгийн тэнцвэртэй оролцоонд тулгуурлах, бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай болж байна” хэмээн онцолсон юм.

Монгол Улсад 2015 оноос хэрэгжиж буй гамшгийн үед хүн, мал, эд хөрөнгийг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах шаардлага үүссэнтэй холбогдуулан 2024 онд ОБЕГ энэхүү төлөвлөгөөний төслийг боловсруулж, холбогдох байгууллагуудаас санал авч нэгтгээд байна. Хошууч генерал Г.Ариунбуян хэлэхдээ, төлөвлөгөөг салбарын онцлог, чиг үүрэг, хууль эрхзүйн шинэчлэлтэй нийцүүлж, гамшгийн үед хүч хэрэгслийг уялдуулах бодлогын баримт бичиг болгон батлуулахад хэлэлцүүлгийн ач холбогдол оршино гэв.

Хэлэлцүүлэгт гамшгаас хамгаалах улсын албад, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд, яам, агентлагийн төлөөлөл оролцож байгаа бөгөөд энэ сарын 4-нийг хүртэл үргэлжлэх юм.

Энэ хугацаанд:

  • Гамшгаас хамгаалах бодлого, үйл ажиллагаа, чиг хандлага

  • Гамшгаас хамгаалах төлөвлөлт ба эрхзүйн орчин

  • Гамшгийн эрсдэлийн үнэлгээнд тулгуурласан төлөвлөлт

  • Улсын албадын ажиллах нийтлэг журам

зэрэг сэдвээр мэргэжлийн мэдээлэл өгч, төлөвлөгөөний төслийг хэлэлцэн, хамтарсан дадлага хийж, эцэслэн боловсруулахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: ОБЕГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.190.54)
    Ууганбаяраараа хийлгэ
    2025 оны 03 сарын 31 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Санхүүгийн тайлангийн аудит гүйцэтгэгчдэд зориулсан сургалт боллоо 7 цаг 34 мин Төрийн аудитын байгууллага дижитал шилжилтийн бодлого хэрэгжүүлж байна 7 цаг 35 мин “Ганц бие хүмүүсийн өдөр”-өөр Хятадын хамгийн том цахим худалдаа эхэллээ 7 цаг 37 мин Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сарын 17-ноос нэмэгдэнэ 7 цаг 40 мин Төрийн байгуулалтын байнгын хороо МҮОНРТ-ийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв 7 цаг 41 мин Толгойт–Ард Аюушийн өргөн чөлөөг холбосон 3.9 км авто зам ашиглалтад орлоо 7 цаг 44 мин Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг аварсан 7 цаг 46 мин 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ 7 цаг 47 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах төсөлд БНСУ-ын “ODA” хөтөлбөрөөр хамтран ажиллана 7 цаг 49 мин МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлөлдөж байна 9 цаг 43 мин Сирийн шинэ ерөнхийлөгч анх удаа Цагаан ордонд айлчиллаа 9 цаг 51 мин COP30: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн шинэ сорилт 9 цаг 55 мин М.Наранпүрэв: Томуу, томуу төст өвчний оргил үе 12 дугаар сараас хоёрдугаар сар хүртэл үргэлжилдэг 9 цаг 58 мин Оросын домогт хоккейчин Могильный Алдрын танхимд нэрээ мөнхөллөө 10 цаг 0 мин Монгол, Оросын бизнес эрхлэгчид хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 10 цаг 2 мин Хятадын CO₂-ын ялгарал 18 сарын турш тогтвортой буурчээ 10 цаг 3 мин Бразил Улс 2026 оны оюутан солилцооны хөтөлбөрөө зарлалаа 11 цаг 38 мин Олон улсын олимпын хороо трансжендэр тамирчдыг Олимпод оролцохыг хоригложээ 11 цаг 42 мин Орхон аймаг боловсролын салбарт Японы “Токкацу” арга зүйг нэвтрүүлж байна 11 цаг 46 мин Баруун бүсийн аймгийн иргэд IELTS шалгалтаа орон нутагтаа өгөх боломжтой боллоо 11 цаг 47 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Хулгайлагдсан боломж 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин...
Top