x

Монгол Улс “Худал мэдээлэлтэй тэмцэх төв”-тэй болно

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Монгол Улс “Худал мэдээлэлтэй тэмцэх төв” байгуулахаар ажиллаж буйг мэдээллээ.

Тэрбээр төрийн байгууллагын цахим үйлчилгээг сайжруулах ажлын хүрээнд 4,000 орчим төрийн байгууллагын вэб сайтыг нэгтгэн “Gov.mn” нэгдсэн цахим хуудас бий болгох ажлыг хэрэгжүүлж байгааг онцлов. Ингэснээр иргэд төрийн байгууллагын мэдээллийг нэг дороос авах боломжтой болох юм.

Мөн И-Монголиа системд хиймэл оюунд суурилсан төрийн үйлчилгээний агент бий болгохоор ажиллаж байна.

5G сүлжээ нэвтрүүлэх ажил

Монгол Улс орон даяар 5G сүлжээ нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангасан бөгөөд 2025 оны гуравдугаар сард сонгон шалгаруулалт эхлүүлэхээр төлөвлөжээ. 5G сүлжээ нэвтэрснээр хөдөө, хотын дижитал ялгаа арилж, одоо сумдад байгаа интернэтийн хурд 10 дахин нэмэгдэх боломжтой болох аж.

Тоолуурын автоматжуулалт

Цахилгаан, усны тоолуурын заалтыг гар аргаар уншдаг байдал өөрчлөгдөж, автомат мэдээлэл дамжуулах системд шилжих юм.

Кибер аюулгүй байдал, өгөгдөл хадгалах дата төв

Цахим шилжилтийг хангахын тулд кибер аюулгүй байдлыг сайжруулах, олон улсын түвшний дата төв байгуулах шаардлагатайг сайд Ц.Баатархүү онцлов. Дата төвийг Хүннү хотод барихаар зураг төслийн ажлыг эхлүүлсэн байна.

Эх сурвалж: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2026 оны төсвийн төслүүдийг хэлэлцэж байна саяхан Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн боломж 4 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд 8 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 14 мин COP32 бага хурал Этиопт зохион байгуулагдах төлөвтэй байна 14 цаг 43 мин Балбын “Gen-Z” хөдөлгөөн Засгийн газарт реформын хэлэлцээрийн төсөл хүргүүлжээ 14 цаг 46 мин Тайванийн өмнөд хэсэгт хар салхины улмаас олон мянган хүн орон гэрээ орхин нүүлжээ 14 цаг 47 мин 2026-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв 14 цаг 53 мин Үндэсний спортын хөгжил, хамтын ажиллагааны чиглэлд нэгдсэн байр суурьт хүрлээ 14 цаг 56 мин ЭЕШ-ын өвлийн шалгалтын суудлын хуваарь 11 дүгээр сарын 25-наас гарна 14 цаг 58 мин “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хорих ял оноов 14 цаг 59 мин Увс аймгийн Сагил суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөллөө 16 цаг 1 мин Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа 16 цаг 2 мин Өнгөрсөн долоо хоногт 37 мянга гаруй зөрчил бүртгэгджээ 17 цаг 20 мин Д.Амарбаясгалан: МАН-ын Их хурлаар намын даргад нэр дэвшихгүй 17 цаг 23 мин Төмөр замын төслүүдийн хэрэгжилтийн явцыг Засгийн газарт танилцууллаа 17 цаг 23 мин Дүүжин замын барилгын ажил өвлийн турш тасралтгүй үргэлжилнэ 17 цаг 25 мин Засгийн газар УБЕГ-ын даргаар Д.Даваанямыг томилов 17 цаг 27 мин Байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн жагсаалт, шалгуурыг олон улсын стандартад нийцүүлнэ 17 цаг 29 мин Хувийн мэдээллээ өгснөөр иргэд залилуулах тохиолдол ихэсч байна 17 цаг 30 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо...
Top