x

Газрын гүний дулааны нөөцийг судлах чиглэлээр гурван талт гэрээ байгууллаа

Улаанбаатар хот орчимд газрын гүний дулааны нөөцийг тодорхойлох урьдчилсан суурь судалгааг хийх гурван талт гэрээг байгууллаа.

Тус судалгааг Хот байгуулалт, орон сууцжуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид хийж гүйцэтгэх юм.

Газрын гүний дулааны нөөцийг тодорхойлсноор байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй дулааны тогтвортой эх үүсвэрийг төсөл, хөтөлбөрүүдэд нэвтрүүлэх өндөр ач холбогдолтой. Улаанбаатар хот 2025 оныг Бүтээн байгуулалтын жилээр зарлаж, агаарын бохирдол, түгжрэлийг бууруулахад чиглэсэн томоохон төслүүдийг хэрэгжүүлж буй билээ. Төсөл, хөтөлбөрүүдийг Засгийн газрын зүгээс мөн дэмжиж, 2025 оныг Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон тодорхойлж, нийслэл төдийгүй улс орны хөгжилд хувь нэмэр оруулах тэдгээр төслүүдийг бодит ажил хэрэг болгохоор уялдаатай ажиллаж байна.

Шинжлэх ухааны академийн эрдэмтэн, судлаачдын гүйцэтгэх уг судалгаагаар Улаанбаатар хот орчмын газрын гүний дулааны потенциалийг тодорхойлох, үнэлгээ, хийх, дулаан хангамжид хэрхэн ашиглах боломжийг судална. Нарийвчилбал, Улаанбаатар хот орчимд өмнө нь хийгдсэн геологи, гидро-геологи ба геофизикийн судалгааны ажлын үр дүнгүүдийг нэгтгэн дүгнэж, боломжит байрлалд геофизикийн хэмжилт ба геохимийн дээжлэлт хийж дүгнэлт гаргах, Улаанбаатар хот орчимд өмнө хийгдсэн ба шинээр хийгдэх геофизикийн хэмжилтийг нэгтгэн боловсруулан тухайн орчмын геотермаль потенциалын зураглал зохиох, хэтийн төлөв бүхий талбайг ялгах зэрэг суурь судалгааг хийх юм.

Судалгааны үр дүнд Улаанбаатар орчмын геотермаль потенциалын зураглал, геотермаль болон гидрогеологи резерварын шинж чанарыг үзүүлсэн концепцийн загвар болон зорилтот орон зайд нарийвчилсан 3D цахилгаан эсэргүүцлийн загварыг гаргана. Геологи, гидрогеологи, геохимийн тайланг боловсруулж, цаашид судалгааны үр дүнг хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой болно.

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.21.111.170)
    Найзууд аа.... Газрын гүний дулааныг ашиглан үйл ажиллагаа Монгол оронд Улаанбаатарт бараг 10 жилийн өмнө эхэлсэн шүү. Тэр байтугай өнөөдөр хүртэл нэг цэцэрлэг тус дулаанаар өөрийнхөө байрныг дулаанаар хангаж байгаа. Та нар минь нэг сүр дуулиан, гэрээ хэлцэл гэл туршигдсан зүйлсийг өргөжүүлээд явах уу.
    2025 оны 02 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбар хэлэлцээрийн үр дүнд ажил хаялтаа зогсоолоо 24 мин Оюутолгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол ирэх сарын 8-12-нд болно 1 цаг 14 мин Х.Ганхуягийг Монгол Улсын Шадар сайдаар томиллоо 1 цаг 18 мин Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийг баталлаа 1 цаг 22 мин Ж.Бат-Эрдэнэ УИХ-ын даргын үүргийг түр гүйцэтгэнэ 1 цаг 24 мин Бид жолооны багш болохоос ЕБС, цэцэрлэгийн багш биш шүү дээ 1 цаг 47 мин Итали улс Боснид болсон “снайперийн сафари” хэмээх аймшигт үйлдлийг мөрдөн шалгаж байна 1 цаг 47 мин 2026 оны төсвийн төслүүдийг хэлэлцэнэ 1 цаг 52 мин Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн боломж 1 цаг 56 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд 2 цаг 0 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 2 цаг 6 мин COP32 бага хурал Этиопт зохион байгуулагдах төлөвтэй байна 16 цаг 35 мин Балбын “Gen-Z” хөдөлгөөн Засгийн газарт реформын хэлэлцээрийн төсөл хүргүүлжээ 16 цаг 38 мин Тайванийн өмнөд хэсэгт хар салхины улмаас олон мянган хүн орон гэрээ орхин нүүлжээ 16 цаг 39 мин 2026-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв 16 цаг 45 мин Үндэсний спортын хөгжил, хамтын ажиллагааны чиглэлд нэгдсэн байр суурьт хүрлээ 16 цаг 48 мин ЭЕШ-ын өвлийн шалгалтын суудлын хуваарь 11 дүгээр сарын 25-наас гарна 16 цаг 50 мин “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хорих ял оноов 16 цаг 51 мин Увс аймгийн Сагил суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөллөө 17 цаг 53 мин Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа 17 цаг 54 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... “Petro Matad” Монголд газрын тосны хоёр дахь цооногоо ашигла...
Top