x

Их өгөгдөлд суурилсан загварчлал ашиглан авто замын түгжрэлийг бууруулна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар (НЗДТГ) Их Британийн "Skyral" компанитай хамтран авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор их өгөгдөлд суурилсан загварчлал боловсруулах ажил эхлүүлж байна.

Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай, “Skyral” компанийн захирал Николас Жон Блэр нар уулзаж, хамтын ажиллагааны талаар хэлэлцжээ.

Төсөл, хөтөлбөрүүд

Хотын дарга Х.Нямбаатарын мэдээлснээр, түгжрэл болон агаарын бохирдлыг бууруулах хүрээнд дараах томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд:

  • Туулын хурдны зам
  • Тойрог хурдны зам
  • Трамвайн хоёр шугам
  • Метроны шугам

Эдгээр төслийн инженерийн төлөвлөлтийг хиймэл оюун ухаанд суурилсан загварчлалаар боловсруулна.

Их өгөгдлийн үүрэг

“Skyral” компанийн дэвшүүлж буй хиймэл оюунд суурилсан загварчлалын тусламжтайгаар:

  • Трамвайн өртөөнүүдийг хамгийн тохиромжтой байршилд сонгох
  • Тойрог хурдны замын трассыг оновчтой тодорхойлох
  • Иргэдийн гар утасны хөдөлгөөн, зорчих маршрутад дүн шинжилгээ хийж, хамгийн үр дүнтэй төлөвлөлт боловсруулах

“Skyral” компани нь орон нутгийн засаг захиргаа болон бизнесүүдэд хиймэл оюуны тусламжтай уян хатан, үр ашигтай шийдэл боловсруулж, нэвтрүүлдэг туршлагатай байгууллага юм.

Энэхүү хамтын ажиллагаа нь Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулахад чухал нөлөө үзүүлэхээр байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 7 цаг 59 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 8 цаг 2 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 8 цаг 5 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 8 цаг 6 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 8 цаг 8 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 9 цаг 37 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 9 цаг 38 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 9 цаг 40 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 9 цаг 43 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 9 цаг 59 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 10 цаг 26 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 10 цаг 28 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 10 цаг 42 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 11 цаг 27 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 15 цаг 0 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 15 цаг 3 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 15 цаг 5 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 15 цаг 7 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 15 цаг 43 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 15 цаг 55 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top